Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 772

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт Б ийн Б д холбогдох эрүүгийн 1706 0243 90228 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Б ийн Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн  тоотод төрсөн дүү Б.С руу аяга шидэж баруун гарын тохойг зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.С бол манай дүү. Дүү маань Б.С с улсад 3 жил амьдарч байгаад 5 сард ирсэн. Тэр хооронд би хүүхдийг нь хараад ээжтэйгээ амьдарч байсан. Би энэ хооронд эхнэртэй болсон. Гэтэл манай эхнэртэй Б.С таарамжгүй харилцаатай байдаг. Бас надтай таарамжгүй харилцаатай байгаа. Гэтэл би хүүхдийг нь байнга хардаг. Манай эхнэр Таван толгойд ээлжийн ажилтай хүн. Тухайн өдөр эхнэр ажилдаа явахдаа яарч сандраад ороо хураахгүй явсан байснаас болж энэ маргаан болсон. Энэ тухай Б.С ээжид хэлсэн байсан. Б.С ээжийг бас их зовоодог. Хэд хоногоор гадуур явж байгаад ирдэг. Би энэ хооронд хүүхдийг нь хардаг. Би тухайн үед бухимдаад энэ хэргийг хийсэн байна гэв.

Хохирогч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 07-08-ны шилжих шөнө 23 цагийн үед гэртээ төрсөн хүү А ын хамт байж байхад гаднаас Б.Б ганцаараа согтуу орж ирсэн. Орой хийж идсэн буузны үлдэгдлийг аяганд хийгээд ширээн дээр тавьсан байсан. Тэр буузыг идэж байснаа намайг юу ч хэлээгүй байхад над руу хандаж, чи манай найзтай уулздаг, яах гэж уулзсан юм гээд загинаад байсан. Тэгэхээр нь би “миний хэнтэй уулзах чамд ямар хамаатай юм” гэсэн. Тэр үед Б.Б ах эхнэртэйгээ яриад та хоёрыг би алчихаж чадна шүү гээд утсаа тасалсан. Ширээн дээр байсан аягыг аваад над руу шидсэн. Шидсэн аяга нь миний баруун тохой руу оносон. Аяганы хагархай миний гарыг зүссэн. Тэгээд би 102 руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хэргийн 32-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед би гэртээ ганцаараа ороход төрсөн эмэгтэй дүү Б.С, түүний төрсөн хүү 11 настай А хоёр байсан. Би гадуур явж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир халамцуу орсон. Дүү Б.С тэй хоолны хэрүүл хийсэн. Намайг хоол идээд сууж байхад цэхэлзэж муухай хараад, хоолоо асгаж идлээ, цэвэрхэн идсэнгүй, та нар хоол хийгээд идэхгүй хаячихдаг гээд Б.С хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би чи юу гээд байгаа юм бэ гэж ахын хувьд хэдэн үг хэлээд шанаа, хацар руу нь 4 удаа алгадсан. Тэгтэл Б.С миний өөдөөс орилж, хашгираад ус хийдэг 1 литрийн шилэн савыг өөрийнхөө гараараа барьж байгаад толгойгоо байн байн цохиод ингээд шорондоо ороорой гээд байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөхөөр нь гараад явчихсан. Маргааш өглөө нь яаж байгаа бол гээд гэртээ очсон чинь Б.С орон дээр хутга, шил, хоолны халбага зэргийг эгнүүлээд тавьчихсан, чи намайг эд нараар цохисон гэж гүтгэж хэлж байсан…” гэх мэдүүлэг / хэргийн 24-25 дугаар хуудас/

Гэрч Ж.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний төрсөн хүү Б.Б ийн эхнэр Ад гэдэг хүн над руу утсаар ярьсан. Б.Б Б.С руу аяга аваад шидээд гарынх нь тохойг зүсчихсэн гэнээ. Сая Б.Б.Согийн хүү А надтай уйлж ярилаа гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹12731 дүгнэлтэд “Б.С н биед баруун бугалганы зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 20 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 30-782 тоотод төрсөн дүү Б.С руу аяга шидэж баруун гарын тохойг зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.Б д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.