Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2019/0274

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, М.С*******гийн нэхэмжлэлтэй, Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисст холбогдох Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоол, мөн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******ээс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоол, мөн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолын Г*******гийн М*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Учир нь Г*******гийн М*******ийн төрсөн охин миний хүсэлтээр аавыг маань цагаатгаж, 2004 оны 5 дугаар сарын 24-ний өдөр надад цагаатгалын гэрчилгээ олгосон юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөх олговрыг нэг удаа олгоно гэсэн заалттай байхад 2010 болон 2014 онд хэлмэгдсэн нэг хүн болох миний аавын нэрээр 2 хүнд 2 удаа орон сууцны хөнгөлөлт олгосон нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан байна.

Иймд дээрх 2 тогтоолын миний эцэг Г*******гийн М*******ид холбогдох хэсгийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд орон сууц худалдан авахад нь зориулан мөнгөн олговор бэлнээр олгох тухай журмыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х******* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолын дагуу хэлмэгдэгч Г.Мижигдоржийн гэр бүл Д.А*******д орон сууцны оронд мөнгөн олговор, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тогтоолын дагуу хэлмэгдэгч Г.Мижигдоржийн гэр бүл Г.А******* нарт орон сууцны оронд мөнгөн олговор олгох шийдвэрийг гаргасан нь иргэн М.С*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй болох нь бидний явуулсан дотоод хяналт шалгалтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч М.С*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолыг бүхэлд нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тогтоолын хэлмэгдэгч Г.Мижигдоржийн гэр бүл Г.А*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг тогтоолоор хэлмэгдэгч Ж.Г*******гийн гэр бүл О.А*******т мөнгөн олговор олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхөөр нөхцөл байдал үүсч байна. Иймд уг тогтоолын зөвхөн хэлмэгдэгч Г.Мижигдоржийн гэр бүл Г.А*******д холбогдох хэсгийг хууль бус захиргааны актад тооцох боломжтой байна.

Хариуцагчийн зүгээс дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч М******* овогтой С*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.С******* нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд хандан ...Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоол, мөн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******ээс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоол, мөн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолын Г*******гийн М*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан байх ба нэхэмжлэгчээс түүнд олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д заасан нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхийг олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбараар илэрхийлсэн байх бөгөөд хариуцагчаас түүнд олгосон 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 15 дугаартай итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгогдсон, мөн хуулийн 21.1.1нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

Үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлах нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг баталж, М.С*******гийн нэхэмжлэлтэй, Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч М.С*******гийн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисст холбогдуулан гаргасан Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоол, мөн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолын Г*******гийн М*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.С******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА