Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2024/00322

 

 

  Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй

мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****, гэрч ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: “1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын Наран багт мал маллаж” байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: **** ****миний бие 1975 оны 01 дүгээр сарын 06-нд Говь-Алтай аймгийн Тайшир сумын дунд сургуулийг 1990 онд төгсөж, ээж **** хамт мал маллах болсон. 1994, 1995 онд ээж болон дүүгийн хамт амьдардаг байсан. Дүү ****1995 онд 15 настай байсан. Ах ****1994,1995 онд мал тооллогын А данс өөрийн нэр дээр тоологдож тусдаа өрх айлаар бүртгэгдэж явсан байгаа. Иймд мал маллаж байсан хоёр гишүүний нэг нь би өөрөө байсан. Иймд 1993 оны 01 дүгээр сарын 01-нээс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг Говь-Алтай аймгийн Тайшир сумын Наран багт ээж **** хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү. 1989 онд Тайшир сумын сургуульд сурч байсан. 2000 оны хүн амын тооллогоор Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан үе таарсан байгаа. Хамаатан садан ****ийнд байсан хүн амын тооллогын тухайн өдөр байсан газраа орон даяар хүн амын тооллогонд оролцох ёстой гэж ойлгосон гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03-07/3407 дугаартай архивын лавлагаа

- Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03-07/3408 дугаартай архивын лавлагаа

- Төрсний бүртгэлийн лавлагаа****

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарн 06-ны өдрийн 234 дугаартай архивын лавлагаа

- Төрсний бүртгэлийн лавлагаа/*****/ 

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 244 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт Ц.**** 1993-1995 онуудын мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 243 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт **** 1993-1995 онуудын мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/*****/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/*****/

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч ****, **** нарын мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч **** ****нь “1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын Наран багт мал маллаж” байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4. **** ****нь “1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын Наран багт мал маллаж” байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 244 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ***** 1993-1995 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.

-Нэхэмжлэгч **** эх Ж.**** 1993-1995 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн CVL2482000001000871 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд “**** ****нь ***** өдөр төрснийг 1975 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын 04 дугаарт бүртгэжээ. Эх Ж.****гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 20240806000059 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаанд “***** овгийн **** ****нар нь гэр бүл болсныг 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 08 дугаарт бүртгэжээ.

- Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03-07/3407 дугаартай архивын лавлагаанд “2000 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн *** 22 настай, эхнэр **** 22 настай, бусад төрөл төрөгсөд ****, 25 настай, **** 28 настай, З.****24 настай, эгч **** 24 настай нар нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг 9-р хороо, Нийслэл Горький-31 429 тоот оршин суудаг гэж,

 

- Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03-07/3408 дугаартай архивын лавлагаанд “Говь-Алтай аймгийн Тайшир сумын 1989 оны хүн амын тооллогын бүртгэлийг шүүж үзэхэд **** **** холбогдох баримт байхгүй болно” гэжээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 234 дугаартай архивын лавлагаанд “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр зарлигаар тус аймгийн Тайшир сумын харъяат **** ийн **** алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай. хүүхдүүдэд ***** 20 настай, ***** 17 настай, ***** 12 настай, ****5 настай, ****1 настай гэж бүртгэгдсэн”,

Уг архивын лавлагаанд Говь-Алтай аймгийн Алдарт эхийн 2 дугаар одонгоор шагнуулах эхчүүдийн бүртгэлийг хавсарган ирүүлжээ.

Гэрч ***** мэдүүлэгт: 1991 оноос хойш л мал маллаж байсан. 1995 он хүртэл. Би малчин байсан. Аав, ээжтэйгээ амьдарч байсан. Ээжтэйгээ мал маллаж байсан нь үнэн. 1997 онд хүнтэй суусан. Ээж, ах, дүү нартайгаа хамт амьдардаг байсан гэв.

Гэрч ***** мэдүүлэгт: “Би 1980 онд цэргээс ирсэн. Тэгээд нэг голд айл саахалт байсан даа. 2000 онд би аймаг руу орж ирсэн. Тэрнээс өмнөхийг би мэднэ. Малчин. Хар нялхаасаа ээжтэйгээ цуг мал дээр л байдаг байсан. Ах нь Мөнх гэдэг хэвтрийн залуу байсан. Хүргэн ах нь Гарав гэж хүн байсан. Манайх эднийхтэй айл байдаг байсан. Тийм. Мал л малладаг байсан” гэв.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ****нь 1993-1995 онуудад эх **** өрхөд харьяалагдаж байсан болох нь нотлогдож байна.

5. Иймд **** овгийн **** ****ыг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын Наран багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **** овгийн **** *****ыг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын Наран багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Н.ОЮУНБИЛЭГ