| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04999/И |
| Дугаар | 183/ШШ2024/03236 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2024/03236
| 2024 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2024/03236 | Улаанбаатар хот |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:
Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Д-д холбогдох
433,239 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** зээлийн дугаартай 400,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай. Иргэн Т.Д нь манай ** зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай 400,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Т.Д нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 141 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Т.Д нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 285,841 төгрөг, үндсэн зээлийн хүү 133,224 төгрөг нэмэгдүүлсэн хүү 14,174 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 433,239 төгрөгийг зээлдэгч Т.Даас гаргуулж, Т ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Т.Д нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Т.Д нь ТХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 433,239 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг төлж барагдуулах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТХХК хариуцагч Т.Дад холбогдуулан 433,239 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ТХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 433,239 төгрөгийг хариуцагч Т.Д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,648 төгрөгийн 6,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Даас улсын тэмдэгтийн хураамжинд 6,824 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 6,824 төгрөгийг ** ** буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР