Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор                                                             М.Бамбадорж

Шүүгдэгч                                                             *******

                                                                             *******

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч                М.Энхтуяа 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч              В.Давааням, Д.Галтогтох

Нарийн бичгийн дарга                                          Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хийсэн шүүх хуралдааны 2022/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хатгин овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1962 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, Алтангадас одон, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй. /РД:*******/

овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг, Өнөр хорооллын тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: /

Боржигон овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1975 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Дорнод аймгийн Гурванзагал сумын цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг, Өнөр хорооллын 21 тоотод оршин суух, Хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй. /РД: /

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн нягтлан бодогч ажилтай *******тэй бүлэглэн Боловсрол, соёл, урлагийн газраас хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн 30.723.500 төгрөгийн санхүүжилтийг гарган авахын тулд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 “Энэ хуулийн 8.1.1-д  заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Талын төгс төгөлдөр” ХХК-ний гэрчилгээ, тамга, тэмдгийг ашиглан тухайн хуулийн этгээдтэй “Ерөнхий боловсролын сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан мэтээр зохиомол байдлыг бий болгон, эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах хүсэлт гаргах тухай” албан бичиг, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19005 дугаартай “Нэхэмжлэх” зэрэг баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж уг баримтыг ашиглаж, тус компаний нэр дээрх ХААН банкны 5409064691 тоот харилцах данс руу 2019 оны 12 дугаар сарын -ний өдөр 26.100.100 төгрөгийг шилжүүлэн өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон.

Мөн ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сумын цэцэрлэгийн эрхлэгч *******тай бүлэглэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д заасан “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн хөрөнгө, түүнчлэн ашиглах  хугацаа нь дууссан буюу засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэсэн хуулиар олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж 20 онд Гурванзагал сумын  Ерөнхий боловсролын сургуульд 1.752.220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж, үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан 4 ширэмтэй цахилгаан зуухыг 2018 оны 08 дугаар сард Гурванзагал сумын цэцэрлэгт 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулж 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Гурванзагал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар тус цэцэрлэгт зарсан цахилгаан зуухыг актлуулж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Төрийн өмчийн үл хөдлөхөөс бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэх заалт, 31 дүгээр зүйлийн 2-т “энэ зүйлийн 1-д заасан эд хөрөнгийг худалдах, шилжүүлэхэд энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авна” гэх заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, “албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж төрийн албаны эрх ашгийн эсрэг, цэцэрлэгийн эрхлэгчтэй урьдчилан тохиролцож тус цэцэрлэгт 3.600.000 төгрөгөөр нийлүүлэгдэх ёстой зуухны оронд хуучин ашиглагдаж байсан зуухыг 1.500.000 төгрөгөөр цэцэрлэгт нийлүүлж “Талын манхан” ХХК-д буюу бусдад давуу байдал бий болгосон,

Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа 20 онд Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуульд 1.752.220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж, үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан 4 ширэмтэй цахилгаан зуухыг 2018 оны 08 дугаар сард тус сумын цэцэрлэгт 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулж, цахилгаан зуухын үнэ болох 1.500.000 төгрөгийг бэлнээр авч сургуулийн гаднах гэрэлтүүлгийг хийлгэсэн ажлын хөлс болон нэр бүхий иргэдээс эд зүйл худалдан авсны хариу төлбөрт зарцуулж төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал *******тэй бүлэглэн Боловсрол, соёл, урлагийн газраас хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл, төслийн 30.723.500 төгрөгийн санхүүжилтийг гарган авахын тулд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” талаар албан үүрэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2-т заасан “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, 20.1.3-т заасан “аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах”, 20.1.4-т заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Талын төгс төгөлдөр” ХХК-ний гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглан тухайн хуулийн этгээдтэй “Ерөнхий боловсролын сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан мэтээр зохиомол байдлыг бий болгон, эдийн баялагийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох “Талын төгс төгөлдөр” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай Гэрээ байгуулах хүсэлт гаргах тухай албан бичиг, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19005 дугаартай нэхэмжлэх зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдэн, уг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, тус компанийн нэр дээрх ХААН банкны 5409064691 тоот харилцах данс руу 2019 оны 12 дугаар сарын -ний өдөр 26.100.100 төгрөгийг шилжүүлэн, шилжүүлсэн мөнгөнөөс 1.580.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан өөрийн хувийн харилцах данс руу шилжүүлэн авах байдлаар, бусад мөнгийг АТМ машин ашиглан бэлнээр гарган авч захиран зарцуулж өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Гурванзагал сумын цэцэрлэгийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Ерөнхий боловсролын сургуулийн захирал *******тэй бүлэглэн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасан “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих” гэсэн хуулиар олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” 16 дугаар зүйлийн 16.5.2-д “батлагдсан төсөв хөтөлбөрийг удирдах, зарцуулалтад хяналт тавих”, 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, “албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу албаны эрх ашгийн эсрэг, “Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж” худалдан авах ажлыг гүйцэтгэгч талтай тохиролцон худалдан авах гэрээний нөхцлийг өөрчилж тус сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Талын манхан” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу саналд дурдагдсан 3.600.000 төгрөгөөр 4 ширэмтэй шинэ зуух нийлүүлэх байтал 20 онд тус сумын ерөнхий боловсролын сургуульд 1.752.220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж байсан хуучин актлагдсан зуухыг 1.500.000 төгрөгөөр байгууллагадаа нийлүүлж “Талын манхан” ХХК-д буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар,

шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Дорнод аймгийн прокурорын газрын прокуророос шүүгдэгч Хатгин овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэж зөвтгөн өөрчилж,

- Шүүгдэгч Хатгин овогт ******* *******ийг бусадтай бүлэглэн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө бусдад давуу байдал бий болгосон”, мөн “төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогт Болор-Эрдэнийг бусадтай бүлэглэн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт г бусадтай бүлэглэн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2  /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн  албанд томилогдох эрхийн 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаанд  Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 1,242,990  төгрөгийг хувь тэнцүүлэн *******ээс 621.495 /зургаан зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг, *******эс 621.495 /зургаан зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг тус тус  гаргуулж улсын төсөвт оруулж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 07191200_3378527 дугаартай “Талын төгс төгөлдөр” ХХК-ний тамга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолдоо: “Иргэн бүр шүүх хуулийн өмнө тэгш эрхтэй. Хэнийг ч ял завшуулахгүй, хэнийг ч хилсдүүлэхгүй, хуулийн нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэх ёстой.

Хуулийг ******* болон д бусад хэрэгт яллагдаж байсан этгээдүүдийн хувьд нэг ойлголтоор үзэж, дүгнэж, шалгаагүй шийдээгүй гэж үйлчлүүлэгчийн хувьд гомдолтой байдаг. Мөн *******ийг буруутгасан хоёр зүйл ангийн хувьд ч эргэлзээтэй.

Санхүү хяналт, шалгалтын албаны шалгалтаар тогтоогдсон акт танилцуулгад *******, ******* нарын гаргасан санхүүгийн зөрчил алдаа яг адилхан дүгнэгдсэн байсан. Энэ хэрэгт шалгагдаж байсан Засаг дарга Ч.Батдэлгэр ч мөн адил зөрчил гаргасан байдаг. Гэтэл Ч.Батдэлгэр даргын хууль зөрчсөн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан асуудлыг шалгаж гэмт хэрэг биш гэж үзсэн.

гийн зөрчлүүдийг багасгаж зөвхөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар буруутгаж Авилгын эсрэг хуулийн 7.1.4-т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно гэсэн, 7.1.7-д ... давуу эрх эдлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж ... Талын манхан ХХК-д буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнээд түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргээр шийдсэн.

Гэтэл *******ийг Төсвийн тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн, Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан заалтыг гийн адил зөрчсөн гэсэн заалтаар оруулаад 26100100 төгрөгийг Талын төгс төгөлдөр компанийн дансанд шилжүүлж өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар буруутгаж д пийшин худалдсан асуудал нь тай адил үндэслэл хуулийн заалт зөрчсөн Талын манхан ХХК-д давуу байдал олгосон гэж буруутган Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан төсвийн хөрөнгийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг үндэслэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан.

Энэ бүхнээс үзэхэд нэг хуулийн ижил заалтаар 2 өөр зүйл ангиар ял сонсгож ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байгаа.

Санхүүгийн зөрчил бол бүх төсвийн байгууллагад ийм байдлаар гарч зөрчлөө засах төлбөрөө төлөх байдлаар шийдэгддэг.

Энэ хэргийн хувьд хувийн ашиг сонирхлын үүднээс Батдэлгэрийн эрх мэдлээ ашиглан ******* намайг зайлуулах гэсэн удаа дараагийн гомдол, явуулгаас болж Эрүүгийн хэрэг үүссэн гэж тайлбарласан. Яг адил хууль зөрчсөн байхад нэг хүнд нь 2 зүйл анги, нөгөөд нь 1 зүйл анги өгсөн. Мөн нэг зүйл ангид байгаа ойлголтоор, хуулийн зөрчлөөр 2 зүйл ангиар шийдэж байгааг зөвшөөрөхгүй байна.

*******ийн хувьд өөртөө давуу байдал олгож, ямар ч ашиг хонжоо олоогүй. Бусдад давуу байдал олгож төсөвт хохирол учруулаагүй. Бусад гээд байгаа Талын төгс төгөлдөр компани ямар нэгэн ашиг олоогүй. Тэр компанийн тамга тэмдэг бланкийг дахин бий болгох, данс нээх асуудлыг сүүлд л мэдсэн.

Мөн тай бүлэглэсэн гэх хэрэгт ашиглагдахгүй удсан, акталж өгөхгүй олон жил болсон плиткаг зарахдаа төсвийн хуулийн зөрчил гаргасан төсөвт хохирол учруулаагүй, бодит хохирол байхгүй. Харин авч байгаа ямар компанид мөнгөө шилжүүлээд яаж авч байгааг мэдээгүй. Мэдэх ч шаардлага байхгүй. Талын манхан ХХК-д ******* давуу байдал олгоогүй. Тэр компанид хэдэн төгрөг ашиг болж үлдсэн асуудал *******ийн хувьд мэдэхгүй зүйл байсан.

Харин ч нэг талаараа ******* төсвийн хөрөнгийг ашиглалтанд оруулсан, үргүй зардал хөрөнгийг үр ашигтайгаар ашиглалтанд өгсөн буруутай. Эрх мэдэлтэй хүмүүс эртнээс бэлтгэж зохион байгуулалттай, зориуд зарим асуудалд гүтгэсэн байдаг.

Иймд хууль хэрэглээний хувьд 2 зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, ойлгомжгүй байгаа. Энэ талаар анхан шатны шүүх тайлбарлаж чадаагүй, анхан шатны шүүхэд энэ талаар мэтгэлцэж санал хүсэлтэд тайлбар хийгээгүй гэж үзэж гомдол гаргаж байна.” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “******* намайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2017 оны сүүлээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ОНХ сангийн хөрөнгөөр манай хүүхдийн цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж авах зориулалтаар 7 сая төгрөг баталсан. Тус тоног төхөөрөмжийг нийлүүлэх компаниар Талын манхан ХХК шалгарсан байсан.

Манай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал ******* нь надад хандаж “Манайд яамнаас ирсэн шинэ плитка байгаа. Манайд 2, 3 плитка байгаа учир яамнаас ирснийгээ зармаар байна. Чи тэр компани руу яриад манай плиткаг авах уу асуугаад өгөөч 1.500.000 төгрөгөөр зарна.” гэж хэлж байсан.

Ингэж хэлснийхээ дараа над руу байн байн залгаад “Плитка асуугаа юу” гээд байсан. Тэгээд би тус компаний захирал Гантулга руу яриад манай сургуульд 4 ширэмтэй шинэ плитка байгаа гэнэ, 1.500.000 төгрөгөөр зарах юм байна. Та нар энийг авах уу гэж асуусан. Тэгэхэд Гантулга нь та нар өөрсдөө болно гэвэл хамаагүй гэсэн. Би тухайн плиткаг хараагүй учраас *******т холбогдоорой гэж хэлээд орхисон.

Түүнээс хойш 2018 оны 8 сард ******* бид хоёр аймагт сургалтанд сууж байхад ******* нь нөгөө компани руугаа яриад мөнгийг нь бэлнээр нь аваад өгөөч гэсэн. Би Гантулга руу яриад сургуулийн захирал плитканыхаа мөнгийг авья гэнээ гэхэд надруу бэлэн 1.500.000 төгрөг өгүүлсэн. Би тэр мөнгийг *******т өгсөн.

Би тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. *******ийг гуйсны дагуу тухайн компанийн захиралд хэлж өгсөн. Тухайн компани хэн нэгнээс плитка худалдан авч манайд нийлүүлэх юм чинь үзэж хараад шийднэ биз дээ гэж бодсон төдий.

Миний хувьд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан Талын манхан ХХК-д давуу байдал олгосон зүйл огт байхгүй. Тус компанид хандаж 1.500.000 төгрөгийг плитка байгаа юм байна, та нар авах уу гэж хэлсний төлөө шүүх, прокуророос буруутгаад байгаа Төсвийн тухай болон Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Би *******т хандаж хуучирсан, акталсан зарах плитка байна уу гэж огт асуугаагүй. Надад *******ээс тэгж асуух ямар ч шалтгаан, санаа бодол байгаагүй. Учир нь надад Талын манхан ХХК болон өөртөө ашиг олох давуу байдал бий болгох зорилго байгаагүй.

Сүүлд тус сумын Засаг даргаар ажилладаг манай дүү Ч.Батдэлгэр нь *******ийг санхүүгийн ноцтой зөрчил гаргасан асуудлаар ажлаас нь халснаас хойш энэ асуудлыг ярих болсон.

Миний хувьд 7 сая төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулаагүй. Тус тоног төхөөрөмжийг хүлээн авах комисст ч ороогүй. Ийм байхад шүүхээс намайг гэрээний нөхцлийг өөрчилж бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ******* надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүх цагдаагаар 2020 оноос хойш хангалттай явсан. Гурванзагал сумын Засаг дарга нь намайг занаж бүх шатны байгууллагаар шалгуулсан. ...Санхүү аудитын шалгалтын дүгнэлт гарсан. Энэ шалгалт нь ганц сургууль дээр хийгдээгүй. Цэцэрлэг сургууль гэх мэт гурван байгууллагад орсон. ... нь шинэ плитка гэж хэлсэн гэж яриад байх юм. Яагаад ингэж худал хэлж байгааг би мэдэхгүй, үнэхээр гайхаж байна. Надаас өөрөө хуучин нойтон юм байна уу гэж асууж ирсэн. Тэгэхэд нь би “очоод үз. Ямартай ч ажилладаг. Хэрэглэдэггүй плитка байгаа” гэж хэлсэн. ...Надад хоёр зүйл ангиар ял халдаасан. Гэтэл гийн үйлдэл нь миний үйлдэлтэй яг адил байна. Намайг ганц хоёр зүйл ангиар яллаад байгаад гомдолтой байна.” гэв.

 Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч М.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ г буруутгаад байгаа зүйл биш. Үйлдэл нь адил байна гэдгийг илэрхийлж харьцуулан бичсэн. г Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял халдаасан. ...Гэтэл адил үйлдэлтэй *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж ял халдаасан. ...Иймд *******ийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болгон өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хоёр үндэслэлээр гомдол гаргасан. Гэрээний нөхцөлийг өөрчилсөн гэж буруутгасан. Гэвч би гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулах үед ч байлцсан зүйл байхгүй. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төсвийн шууд захирагчийн хувьд өөрийн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан. Тиймээс төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Тиймээс надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч В.Давааням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж ял халдааж шийдвэрлэсэн. ...Гал тогтооны хэрэгслийг худалдан авахдаа “Талын манхан” ХХК-тай гэрээний дагуу ажилласан. 3 600 000 төгрөгөөр зуух нийлүүлэх ёстой байтал хуучин зуухыг 1 500 000 төгрөгөөр худалдан авч байгууллагад нийлүүлсэн гэж буруутгасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар эрх хэмжээгээ яаж хэтрүүлж хэрэглэсэн байгаа юм. Хүлээн авагч байгууллагын удирдагч гэдгээр нь буруутгасан байгаа. ...Сумын Засаг даргын Тамгын газраас “Талын манхан” ХХК-тай гэрээ байгуулсан. Мэдээлэл дамжуулсны төлөө албан тушаалтай хоршуулж тайлбарлаж болохгүй. Анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.” гэв.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Д.Галтогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...“Талын манхан” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 3 600 000 төгрөгөөр зуух авах ёстой байтал хуучин зуухыг 1 500 000 төгрөгөөр байгууллагад нийлүүлж “Талын манхан” ХХК-д давуу байдал олгосон гэж буруутгасан байна. “Талын манхан” ХХК нарын дунд гэрээ байгуулагдсан зүйл байхгүй. Гэрээний заалт өөрчлөх гэдэг нь д ямар ч хамааралгүй юм. Сумын Засаг даргын Тамгын газартай л гэрээ байгуулж ажилласан газар байгаа юм. Хүлээн авах комисс нь хүлээн авч байгаа зүйлсээ шалгах ёстой байгаа. ... ******* гэдэг хүн дээр ирж тухайн компанид ийм хөрөнгө байна нийлүүлээд өгөөч гэж гуйсан байдаг. ...Энэ хүн өөрийн гэсэн бүрэн эрхтэй хүн. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл гаргаагүй. ...г буруутгаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор М.Бамбадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс гомдлыг дэмжихгүй байна гэдгээ хэлэхийг хүсч байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр бүхий л асуудал хэлэлцэгдээд шийдвэрлэгдсэн. ******* нь тэй бүлэглэж нэг гэмт хэрэг үйлдсэн. Дараа нь тай бүлэглэж дахин гэмт хэрэг үйлдсэн. Хоёр тусдаа хүнтэй хоёр өөр цаг хугацаанд хоёр гэмт хэргийг үйлдсэн. Энэ байдал нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч ******* нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

1.Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн нягтлан бодогч ажилтай *******тэй бүлэглэн Боловсрол, соёл, урлагийн газраас хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн 30,723,500 төгрөгийн санхүүжилтийг гарган авахын тулд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 “Энэ хуулийн 8.1.1-д  заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Талын төгс төгөлдөр” ХХК-ний гэрчилгээ, тамга, тэмдгийг ашиглан тухайн хуулийн этгээдтэй “Ерөнхий боловсролын сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан мэтээр зохиомол байдлыг бий болгон, эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах хүсэлт гаргах тухай” албан бичиг, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19005 дугаартай “Нэхэмжлэх” зэрэг баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж уг баримтыг ашиглаж, тус компаний нэр дээрх ХААН банкны 5409064691 тоот харилцах данс руу 2019 оны 12 дугаар сарын -ний өдөр 26,100,100 төгрөгийг шилжүүлэн өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон;

Мөн нийтийн албан тушаалтнаар буюу Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сумын цэцэрлэгийн эрхлэгч *******тай бүлэглэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д заасан “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн хөрөнгө, түүнчлэн ашиглах  хугацаа нь дууссан буюу засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэсэн хуулиар олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж 20 онд Гурванзагал сумын  Ерөнхий боловсролын сургуульд 1,752,220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж, үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан 4 ширэмтэй цахилгаан зуухыг 2018 оны 08 дугаар сард Гурванзагал сумын цэцэрлэгт 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Гурванзагал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар тус цэцэрлэгт зарсан цахилгаан зуухыг актлуулж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Төрийн өмчийн үл хөдлөхөөс бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэх заалт, 31 дүгээр зүйлийн 2-т “энэ зүйлийн 1-д заасан эд хөрөнгийг худалдах, шилжүүлэхэд энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авна” гэх заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, “албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж төрийн албаны эрх ашгийн эсрэг, цэцэрлэгийн эрхлэгчтэй урьдчилан тохиролцож тус цэцэрлэгт 3,600,000 төгрөгөөр нийлүүлэгдэх ёстой зуухны оронд хуучин ашиглагдаж байсан зуухыг 1,500,000 төгрөгөөр цэцэрлэгт нийлүүлж “Талын манхан” ХХК-д буюу бусдад давуу байдал бий болгосон;

Мөн Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа 20 онд Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуульд 1,752,220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж, үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан 4 ширэмтэй цахилгаан зуухыг 2018 оны 08 дугаар сард тус сумын цэцэрлэгт 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, цахилгаан зуухын үнэ болох 1,500,000 төгрөгийг бэлнээр авч сургуулийн гаднах гэрэлтүүлгийг хийлгэсэн ажлын хөлс болон нэр бүхий иргэдээс эд зүйл худалдан авсны хариу төлбөрт зарцуулж төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг;

2. Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал *******тэй бүлэглэн Боловсрол, соёл, урлагийн газраас хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл, төслийн 30,723,500 төгрөгийн санхүүжилтийг гарган авахын тулд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” талаар албан үүрэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2-т заасан “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, 20.1.3-т заасан “аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах”, 20.1.4-т заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Талын төгс төгөлдөр” ХХК-ний гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглан тухайн хуулийн этгээдтэй “Ерөнхий боловсролын сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан мэтээр зохиомол байдлыг бий болгон, эдийн баялагийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох “Талын төгс төгөлдөр” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай Гэрээ байгуулах хүсэлт гаргах тухай албан бичиг, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19005 дугаартай нэхэмжлэх зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдэн, уг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, тус компанийн нэр дээрх ХААН банкны 5409064691 тоот харилцах данс руу 2019 оны 12 дугаар сарын -ний өдөр 26,100,100 төгрөгийг шилжүүлэн, шилжүүлсэн мөнгөнөөс 1,580,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан өөрийн хувийн харилцах данс руу шилжүүлэн авах байдлаар, бусад мөнгийг АТМ машин ашиглан бэлнээр гарган авч захиран зарцуулж өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон;

3. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Гурванзагал сумын цэцэрлэгийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Ерөнхий боловсролын сургуулийн захирал *******тэй бүлэглэн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасан “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих” гэсэн хуулиар олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” 16 дугаар зүйлийн 16.5.2-д “батлагдсан төсөв хөтөлбөрийг удирдах, зарцуулалтад хяналт тавих”, 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, “албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу албаны эрх ашгийн эсрэг, “Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж” худалдан авах ажлыг гүйцэтгэгч талтай тохиролцон худалдан авах гэрээний нөхцлийг өөрчилж тус сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Талын манхан” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу саналд дурдагдсан 3,600,000 төгрөгөөр 4 ширэмтэй шинэ зуух нийлүүлэх байтал 20 онд тус сумын ерөнхий боловсролын сургуульд 1.752.220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж байсан хуучин актлагдсан зуухыг 1,500,000 төгрөгөөр байгууллагадаа нийлүүлж “Талын манхан” ХХК-д буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгсүрэнгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...*******, ******* нарт холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Төрийн байгууллагыг хохиролгүй болгож 1,500,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэхээр ирсэн. ...Одоо уг зуух нь цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна. ...” гэсэн,

Гэрч Д.Дорждагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сургуулийн мэдээлэл зүйн танхимд 2019 онд 10 ширхэг компьютерийг худалдан авахдаа өөрийн төрсөн хүү Жавхлангийн РС тоглоомын газраас хүчин чадал муу, тоглоомын зориулалттай, дотроо баахан тоглоомтой компьютерийг худалдан авсан байдаг. Тэр компьютерыг одоогоор ашиглаагүй. Худалдан авалтыг өөрийн хамаарал бүхий “Дүнзка” ХХК-иар дамжуулан хийсэн байсан. Дээрх асуудлуудаас болж аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас акт тавиулсан байсан. Иймээс дээрх асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан. ...” /1 хх 37-38/ гэсэн,

Гэрч Ж.Урантөгсийн: “...Тус байгууллага нь төслөөр хэрэгжүүлэх 26,100,0 мянган төгрөгийн хөрөнгийг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу тендер зохион байгуулаагүй, бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг сонгон шалгаруулалтгүй шууд худалдан авалтыг хийсэн байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн П.Наранцэцэгийн нэр дээрх “Талын төгс төгөлдөр" ХХК-ний гэрчилгээг ашиглан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 05 тоот дугаартай шууд худалдан авах гэрээг байгуулсан. ... Шалгалтаар тухайн сургуулийн захирал нь өндөр хүчин чадалтай компьютер авах саналыг багш ажилчдад танилцуулж, ... компьютерийг 3,500,000 төгрөгөөр ”Дүнзка" ХХК-иас гэрээ байгуулан авсан байсан. Дээрх компьютерийг сургуулийн урсгал зардал болох бага үнэтэй, түргэн элэгдэх зүйлсийн зардлаас авсан байсан. Энэ худалдан авалтыг хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй, харин эдийн засгийн ангиллалаа зөрүүлж худалдан авсан гэж үзсэн учир зөвлөмж өгсөн. ...” /1 хх 40-42/ гэсэн,

Гэрч Ч.Батдэлгэрийн:  “2020 оны 04 дүгээр сараас эхлэн Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба манай сумын Эрүүл мэндийн төв, Засаг даргын тамгын газар, ЕБСургуульд төлөвлөгөөт шалгалтыг хийсэн. ... Энэ актад дурдсан ноцтой зөрчил гэвэл тус сургуулиас “Тоглонгоо хөгжье” багш ажлын байрандаа хөгжихүй гэсэн төсөл бичиж, аймгийн Боловсролын газарт хүргүүлээд 30 сая төгрөгийн санхүүжилтийг 2019 оны дүгээр сард авсан юм билээ. Энэ төсөл хэрэгжиж байгааг Засаг дарга би мэдээгүй. Энэ талаар надад танилцуулаагүй, төслийг хэрэгжүүлэхдээ худалдан авалтыг хуульд зааснаар тендер шалгаруулалт явуулалгүй, шууд худалдан авалтыг хийсэн. Ингэхдээ хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан зөрчил байсан. ...Хамгийн гол нь 30 сая төгрөгийн өртөгтэй төслийг хэрэгжүүлэхдээ хуульд заасан тендер шалгаруулалтыг зохион байгуулалгүй, шууд гэрээ байгуулан худалдан авалт хийсэнд нь гайхаад, дээрх асуудлуудыг шалгуулахаар танай байгууллагад хандсан юм. Мөн “Дүнзка” ХХК-тай гэрээ байгуулан мэдээлэл зүйн танхимдаа юм уу, багш нартаа 10 ширхэг компьютер худалдан авсан байсны нийлүүлэгч компани нь *******ийн өөрийнх нь дүүгийнх, нийлүүлсэн компьютер нь дүүгийнх нь PC тоглоомын газрынх байсан гэж сонссон. ...”  /1 хх 43-45/ гэсэн,

Гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...“Талын төгс төгөлдөр" ХХК-ний эзэн Наранцэцэг нь 2019 оны 12 дугаар сард намайг гэрт байхад ирээд “ХААН банкны картаа түр хэрэглүүлээч" гэхээр нь би “яах гэж байгаа юм бэ“ гэхэд тэр картаа хаячихаад байна, мөнгө шилжүүлээд гаргачихъя" гэхээр нь би картаа хэрэглээд байдаггүй учир зөвшөөрч өөрийн картыг Наранцэцэг эгчид өгсөн. Наранцэцэг тухайн картыг ашиглаж ямар орлого, зарлага хийсэн талаар мэдэхгүй байна. Миний картыг хэрэглэж байгаад хэд хоногийн дараа авчирч өгсөн. Миний картанд орлого, зарлага гарахад мессеж мэдээ ирдэггүй учир би хэдэн төгрөгийг оруулж гаргасныг мэдэхгүй байна. Миний картыг ашигласан гээд надад ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй. ...” /1 хх 58-59/ гэсэн,

Гэрч П.Наранцэцэгийн: “...Миний бие ... 2013 оны үед ”Талын төгс төгөлдөр" ХХК-г байгуулсан. Одоо тус аж ахуй нэгж маань үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Надтай 2019 оны намар Р.Хоролсүрэн утсаар холбогдож “Талын төгс төгөлдөр” ХХК-хаа холбогдох бичиг баримтыг явуулаач дансаар нь мөнгө оруулаад гаргах гэсэн юм” гэхээр нь гар утсаараа бичиг баримтынхаа зургийг дараад явуулсан. ...Анх “Талын төгс төгөлдөр” ХХК-ийг байгуулахад данстай байх хэрэгтэй гэсэн учраас ХААН банканд данс нээлгэж байсан. Дансны дугаарыг одоо санахгүй байна. Татварын хэлтсээс манай компанийг Х тайлан өгөөд байна үйл ажиллагаа явуулахгүй бол татан буулга гэж хэлж байсан... Хуулийн этгээдийн гэрчилгээ нь надад байгаа. Би компаний нэр дээр тамга хийлгээгүй байсан бөгөөд хэвлэмэл хуудас гэж байхгүй. ...” /1 хх 69-71, 2 хх 145/ гэсэн,

Гэрч О.Долгормаагийн: “...******* нь манай ээжийн дүү байгаа юм. Одоогоос 2 жилийн өмнө шиг санаад байна яг цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Гурванзагал сумын сургуулийн захирал, манай хамаатны эгч ******* надтай утсаар яриад намайг картаа өгөөч гэсэн.  Би тухайн үед картаа өгөх боломжгүй байсан. Ингээд найз Д.Наранцэцэгээс хэрэглэдэггүй банкны карт байвал өгөөч гэхэд Д.Наранцэцэг надад карт өгсөн. Уг картыг нь ******* эгчид дамжуулж өгсөн. ..." /20 хх 154-155/ гэсэн,

Гэрч Д.Дүүрэнжаргалын: "...2019 оны 12 дугаар сар байсан шиг санаж байна. Ямар ч байсан өвөл байсан. Тэр өдөр Гурванзагал сумын ЕБСургуулийн нягтлан бодогч ******* эгч орж ирээд “Талын төгс төгөлдөр" ХХК-ний бичиг баримттай, энэ компаний нэр дээр данс нээлгэе гэхээр нь би болохгүй ээ компаний эзэмшигч байхгүй бол болохгүй гэдгийг хэлээд явуулсан. Гэтэл дахин үдийн хойно данс нээгээд өгчих гээд орж ирэхээр нь дахиад болохгүй гэдгийг хэлээд явуулсан. Гэтэл маргааш өглөө дахин орж ирээд танай эрхлэгчид хэлчихлээ, болно гэж байна гэхээр нь би ХААН банкны тооцооны төвийн эрхлэгч Цогзолмаагаас болох юм уу гэж асуухад тэрээр дансыг нь нээгээд өгчих өө зүгээр гэхээр нь би нээж өгсөн. ..." /1- хх 95-96/ гэсэн,

Гэрч Р.Хоролсүрэнгийн: “...Миний өгсөн мэдүүлгийн зарим зүйл нь худлаа. Наранцэцэг, нарын хоорондын асуудлыг би мэдэхгүй. ... надад өртэй байсан. Ингээд надад өрөө өгсөн. ..." /2 хх 162/ гэсэн,

Гэрч Т.Гантулгын “...2018 оны 07 дугаар сарын сүүлээр, баяр наадмаас хойш Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын дарга Галбадрах нь утсаар яриад ...манай сумын цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар компаниудаас үнийн санал авч байна, танай компани боломжтой юу... гэхээр нь би үнийн саналыг тухайн үед мэйлээр явуулж байсан. Тэгээд удаагүй над руу эргэж яриад танай компаниар тоног төхөөрөмж нийлүүлье, гэрээ байгуулъя гэхээр нь очиж Засаг даргын тамгын газрын даргатай гэрээ байгуулж, гэрээг Засаг дарга нь баталсан. Ингээд гэрээний дагуу 8 төрлийн тоног төхөөрөмжөөс хуушуур хайрагч, жигнүүр, будаа агшаагч, дамжлагаар аяга угаагч зэргийг БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авч нийлүүлсэн. Санхүүжилт нь эхлээд 6,800,000 төгрөг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр орж, үлдэгдэл 200,000 төгрөгийн санхүүжилт 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай компанийн дансанд орсон. Харин гэрээнд тусгагдсан 4 ширэмтэй зуух буюу плиткаг манай компани нийлүүлээгүй. Цэцэрлэгийн эрхлэгч нь 2018 оны 08 дугаар сарын сүүлээр байх над руу утсаар яриад манай сумын сургуулийн захирал *******т  хайрцагтайгаа плитка байна, шинэ юм байна үүнийг авчихъя болох уу гэхээр нь би цэцэрлэгийн эрхлэгч д тэр нь болох юм уу, шаардлага хангах уу гэхэд болмоор юм байна гэж надад хэлсэн. Ингээд би *******г аймгийн төвд сургалтад сууж байна гэхээр нь зуухны мөнгө болох 1,500,000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. Тухайн үөд сургуулийн захирал *******тэй цуг сургалтад сууж байсан юм байна. ... Үлдсэн 2,100,000 төгрөг манай компаний ашиг болж үлдсэн. ...” /3 хх 90-92, 95-96/ гэсэн,

Гэрч Ч.Батдэлгэрийн: “...Манай сумын цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгийг сумын 2017 оны жилийн эцсийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар 7 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Үүний дагуу ямар, ямар тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаарх саналыг цэцэрлэгээс авсан. Шууд худалдан авалт хийх тухай зарыг цахим орчинд тавьсан. Тэгсэн нэг ч компани санал ирүүлээгүй. Харин 2018 оны 08 дугаар сард байх “Талын манхан" ХХК гал тогооны тоног төхөөрөмж, Тамгын газар дээр гэрэлтүүлгийн ажлыг хийх саналыг ирүүлсэн. Үүний дагуу тус компанитай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн. Цэцэрлэгт нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсгийг томилсон, ажлын хэсгээс шаардлага хангасан тоног төхөөрөмж нийлүүлсэн гэсэн тул хүлээж авсан гэж ойлгож байгаа. ...” /3 хх 97-99/ гэсэн,

Гэрч Ц.Эрдэнэбулагийн: “...Дээрх 4 ширэмтэй зуухыг яг хэдэн онд манай сургууль худалдаж авсан гэдгийг би нарийн санахгүй байна. Тухайн зуухыг анх сургууль ашиглахгүй, пийшин зууханд хоол хийдэг байсан. Тэгээд 2012 онд билүү ашиглах гээд гал тогоонд оруулж залгахад ажиллахгүй байна гэж тогооч нар хэлсэн. Ажиллахгүй юм бол актална гэж явсаар 2018 онд актласан. 2018 оны 08 дугаар сард захирал ******* нь тус зуухыг аймаг руу хүргэж өг гэсэн. Би машинаар ачиж аймгийн Зангиатын 19Б тоотод байх хүргэн Равжаагийн хашаанд аваачиж өгсөн. Манай хүргэнийхээс цэцэрлэгийн хэн нэг нь очиж авсан байх, хэн нь авсан гэдгийг мэдэхгүй байна. Ингээд 2018 оны 10 дугаар сард захирал ******* нь зуух зарсан мөнгө, өрнүүдээ дараарай гээд надад бэлнээр өгсөн. ...Тухайн үед тэр мөнгийг ямар учиртай мөнгө гэдгийг хэлээгүй. Өр дарах мөнгө гэж хэлээд өгсөн. Тэгэхээр нь би Ганбатын Гансүх гэж иргэнд 2 хонины төлбөр болох 200,000 төгрөгийг, ”Заан түвшин" дэлгүүрээс бараа зээлсэн байсны төлбөрт худалдагч *******т 80,000 төгрөг, Батмөнхөд 60,000 төгрөгийг, багш Алтанцэцэгт 25,000 төгрөгийг, Мөнх-Эрдэнэ гэж иргэнд цементийн төлбөр гээд 82.000 төгрөгийн өрийг барагдуулсан. Мөн сургуулийн гадна гэрэлтүүлэг хийсэн “Дорнын тод гэрэл"-ийн данс руу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Үүний дараа буюу оны өмнө захирал ******* “...үлдэгдэл мөнгө хэдэн төгрөг байгаа вэ, аваад ир үлдэгдэл өр төлбөрөө барагдуулъя, дахиад гэрэлтүүлгийн өртэй гэж хэлээд үлдэгдэл 663,000 төгрөгийг надаас бэлнээр авсан. ...” /3 хх 125-126, 128/ гэсэн,

Гэрч Б.Энх-Оюуны: “...Намайг сургуулийн туслах тогооч болоход  дээрх 4 ширэмтэй саарал өнгийн зуухыг ашиглаж байсан. Ингээд эдэлгээний явцад тус зуухны дээд талын 2 ширэм нь их удаан халдаг, дуков нь түлэлт өгөх гээд байдаг болчихсон учир шинэ тоног төхөөрөмж болох зуухыг сургууль авсан. Яг хэдэн онд шинэ зуух авсан гэдгийг мэдэхгүй байна. Шинээр зуух авчихсан учир хуучин ашиглаж байсан 4 ширэмтэй зуухыг би актлагдсан л гэж бодож байсан, ямар ч байсан сургуульд ашиглахаа больчихсон. Харин сүүлд манай ахлах тогооч Сэргэлэн нь цэцэрлэгийн үйл ажиллагаатай орж танилцаад ирэхдээ “...манай нөгөө хуучин, 4 ширэмтэй зуухыг цэцэрлэг ашиглаж байгаа юм байна..." гэж хэлэхэд анх энэ талаар мэдсэн. ...” /3 хх 7-8/ гэсэн,

Гэрч Б.Ариунзулын: “...Анх тухайн зуух цаасан хайрцагт боодолтой ирсэн.  Тэр үед 380-д холбогдоогүй байсан учир гал тогоонд оруулалгүй, складанд хадгалсан. 2020 оны намар гал тогоонд оруулсан. Тэр үед зуухыг яг шинэ гэж хэлэхээргүй, ашиглаж байсан юм шиг буюу доод талын шарагчийн хаалга эвдэрсэн, шарагч нь ажиллахгүй, хоёр талаар саарал боронзон өнгөөр будчихсан байсан. ..."  /3 хх 121-122/ гэсэн,

Гэрч З.Ерөөлтхүүгийн: “...Би өдрийг нь нарийн санахгүй байна. 2018 оны 10 дугаар сард байсан шиг санаж байна. Манай цэцэрлэгийн гал тогоонд шинээр тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Би тус тоног төхөөрөмжийг хүлээн авах комисст нь байсан. Ингээд хүлээж авахад 4 ширэмтэй плиткаас бусад нь шинэ тоног төхөөрөмжүүд байсан. Харин зуухны гадна талын хайрцаг сав нь их урагдаж, хуучирсан байсан, би бодохдоо ачаандаа дарагдаад ийм болчихсон байна гэж бодсон. Мөн тэр зуухны нэг талыг боронзоор будчихсан, эдэлж хэрэглэсэн шинжтэй байсан. Тухайн 4 ширэмтэй зуухыг З сая гаран төгрөгөөр нийлүүлж байгаа гэж сонссон. Нийлүүлсэн компанийн нэрийг санахгүй байна. Баримт дээрээс харахгүй бол цээжээр санахгүй байна. Тэр зуухыг өмнө нь сумын сургуульд ашиглаж байсан гэдгийг мэдэхгүй. Портер машинаар аймгаас авчирлаа гээд шууд цэцэрлэгийн гадаа буулгасан..." /З хх 3-4/ гэсэн мэдүүлгүүд, мөн гэрч Н.Сувдмаа /1 хх 63-64/, О.Бодьцэцэг /1 хх 75-77/, Д.Алтансувд /1 хх 79-81/ , О.Түвшин /1 хх 92-93/ нарын мэдүүлэг, Санхүүгийн хяналт, дотоод аудитын ажлын тайлан /1 хх 20-34/, “Вендо” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 107-124/, Санхүүгийн хяналт аудитын албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 25-01-27 дугаартай Хяналт шалгалтын тэмдэглэл /1 хх 127-140/, Санхүүгийн хяналт аудитын алба улсын ахлах байцаагчийн акт /1 хх 141-152/, *******ийг ажилд томилох тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1 хх 154, 156-159/, Ч.Болор-Эрдэнийг ажилд томилох тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1 хх 161-165/, Бүртгэлийн дансны хуулга “Талын төгс төгөлдөр” ХХК-н 5409064691 тоот данс руу З удаагийн гүйлгээгээр 26,100,100 төгрөг материалын үнэ нэрээр шилжүүлэг хийсэн баримт /1 хх 203/, Ерөнхий боловсролын сургуульд сурагч компьютер нийлүүлэх хамтран ажиллах гэрээ /1 хх 190-191/, Төрийн сангийн төлбөрийн хүсэлтийн хуулбар Талын төгс төгөлдөр ХХК руу 26,100,100 төгрөг шилжүүлэх тухай /1 хх 204/, “Талын төгс төгөлдөр" ХХК-н гэрээ байгуулахыг хүсэх тухай албан бичгийн хуулбар /1 хх 205/, “Талын төгс төгөлдөр” ХХК-н “Нэхэмжлэх" -ийн хуулбар /1 хх 206/, Ерөнхий боловсролын сургуульд төхөөрөмж нийлүүлэх хамтран ажиллах гэрээ /1 хх 209/, Багш ажлын байрандаа хөгжихүй, Тоглонгоо хөгжье төслийн хөтөлбөр, холбогдох материалууд /1 хх 215-240/, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний нэр дээр ХААН банкны Гурванзагал тооцооны төвд харилцах данс нээсэн талаарх баримтууд /1 хх 242-250, 2 хх 01-13/, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний нэр дээрх ХААН банкны 5409064691 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 хх 14, 18/, Д.Наранцэцэгийн эзэмшлийн ХААН банкны 54202480 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 хх 19-20/, Н.Сувдмаагийн эзэмшлийн ХААН банкны 5420240256 тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 25, 20/, Р.Хоролсүрэнгийн эзэмшлийн ХААН банкны 5420134521 тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 41, 37/, Ч.Болор-Эрдэний эзэмшлийн ХААН банкны 54090447 тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 44-45, 49-51/, Б.Батцэцэгийн эзэмшлийн ХААН банкны 5405522896 тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 56, 52/, Б.Батцэцэгийн хамтран эзэмшдэг /Э.Эрдэнэбулган/ ХААН банкны 5700244683 тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 68, 73/, Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 150-151/, ХААН банкны АТМ байршлын талаарх лавлагаа /2 хх 164/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол Талын төгс төгөлдөр ХХК-ний тамга /2 хх 167/, Улсын бүртгэлийн хэлтэст тамга захиалах талаар гаргасан хүсэлт, УБ-14 дугаартай маягтын хуулбар /2 хх 171/, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг /*******, ******* нар Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол улсын хилээр 2019 оны 12 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд орсон гарсан лавлагаа /2 хх 177-178/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт /2 хх 180-192/, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021-6 дугаартай ”Бичиг судлалын адилтгалын шинжилгээ хийсэн тухай” дүгнэлт /2 хх 196-226/, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  А/284 дугаартай ”Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай" тушаалын хуулбар, тэтгэлэгт хөтөлбөрийн гарын авлагын хуулбар /2 хх 238-242, 243, 3 хх 10/, Дорнод аймгийн Гурванзагал сумын ИТХурлын 2017 оны 8 дугаар хуралдааны 12 дугаартай Дорнод аймгийн Гурванзагал сумын 2018 оны төсөв батлах тухай" тогтоолын хавсралт /3 хх 174-177/, Дорнод аймгийн Гурванзагал сумын ИТХурлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай ”Хөрөнгө бүртгэж авах тухай", 02 дугаартай “Хөрөнгө ашиглалтаас хасаж агтлах тухай" тогтоол, тэдгээрийн хавсралт /3 хх 190-194/, Засаг даргын тамгын газрын дарга, ”Талын манхан" ХХК-тай байгуулсан 06 дугаартай гэрээ, тус компанийн үнийн санал, зарлагын баримт, нэхэмжлэл, төрийн сангийн гүйлгээний төлбөрийн хүсэлт, арилжааны банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, тус сумын Засаг даргын 2018 оны 08  дугаар сарын14-ний өдрийн А/88 дугаартай захирамж, хүлээн авах комиссын акт /3 хх 178-188/, 20 онд Гурванзагал сумын ЕБСургуулиас 4 ширэмтэй зуухыг 1,752,222 төгрөгөөр авсан орлогын баримт /3 хх 195/, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ”Дотоод аудит хийсэн дүнгийн тухай" 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн  25-05-14 дугаартай танилцуулгын хуулбар /3 хх 197-212/, Талын манхан ХХК-ийн эзэмшлийн ХААН банкин дахь 5422146194 дугаартай харилцах дансны хуулга /3 хх 231-233/, ЕБСургуулийн гадна гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх ажлын гэрээ, гэрэл зургууд /4 хх 3-8/,  *******г ажилд томилох тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /4 хх 21-27/, Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам /4 хх 42-46/, Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам /4 хх 49-54, 57-66/, Дорнод аймгийн Гурванзагал сумын ИТХурлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /4 хх 67-71/, Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгсүрэнгийн хүсэлт /4 хх159/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4. Харин Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн “Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа 20 онд Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуульд 1,752,220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж, үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан 4 ширэмтэй цахилгаан зуухыг 2018 оны 08 дугаар сард тус сумын цэцэрлэгт 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, цахилгаан зуухын үнэ болох 1,500,000 төгрөгийг бэлнээр авч сургуулийн гаднах гэрэлтүүлгийг хийлгэсэн ажлын хөлс болон нэр бүхий иргэдээс эд зүйл худалдан авсны хариу төлбөрт зарцуулж төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх хэргийг “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж тус шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэргийн үйл баримтын талаар иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  шүүгдэгч ******* нь 20 онд Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуульд 1,752,220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэн ашиглаж, үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан 4 ширэмтэй цахилгаан зуухыг 2018 оны 08 дугаар сард тус сумын цэцэрлэгт 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, мөнгийг бэлнээр авч сургуулийн гаднах гэрэлтүүлгийг хийлгэсэн ажлын хөлс болон нэр бүхий иргэдээс эд зүйл худалдан авсны хариу төлбөрт зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Иймд дээрх гэмт хэргийг Дорнод аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бус өөр өөр цаг хугацаанд төгссөн гэмт хэрэг үйлдсэн.” гэж дүгнэн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  3, 4 дэх хэсгийг журамлаж ирүүлсний “3” дахь хэсгийг хасаж шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалттай нийцэж байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  журамлан мөн  хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Ч.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2  /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч *******: “******* намайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Миний хувьд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан Талын манхан ХХК-д давуу байдал олгосон зүйл огт байхгүй. Тус компанид хандаж 1,500,000 төгрөгийг плитка байгаа юм байна, та нар авах уу гэж хэлсний төлөө шүүх, прокуророос буруутгаад байгаа. Төсвийн тухай болон Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэхгүй байна. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ******* надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгч *******гийн гэм буруутай холбоотойгоор хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Тухайлбал: ******* нь Гурванзагал сумын цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарна.

*******тай холбоотой хэргийн талаар гэрч Ч.Батдэлгэр “2018 оны 08 дугаар сард байх “Талын манхан" ХХК гал тогооны тоног төхөөрөмж, Тамгын газар дээр гэрэлтүүлгийн ажлыг хийх саналыг ирүүлсэн. Үүний дагуу тус компанитай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн. Цэцэрлэгт нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсгийг томилсон, ажлын хэсгээс шаардлага хангасан тоног төхөөрөмж нийлүүлсэн гэсэн тул хүлээж авсан гэж ойлгож байгаа. ...” /3 хх 97-99/ гэж;

гэрч Т.Гантулга “Цэцэрлэгийн эрхлэгч нь 2018 оны 08 дугаар сарын сүүлээр байх над руу утсаар яриад манай сумын сургуулийн захирал *******т  хайрцагтайгаа плитка байна, шинэ юм байна үүнийг авчихъя болох уу гэхээр нь би цэцэрлэгийн эрхлэгч д тэр нь болох юм уу, шаардлага хангах уу гэхэд болмоор юм байна гэж надад хэлсэн. Ингээд би *******г аймгийн төвд сургалтад сууж байна гэхээр нь зуухны мөнгө болох 1,500,000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. Тухайн үөд сургуулийн захирал *******тэй цуг сургалтад сууж байсан юм байна. ... Үлдсэн 2,100,000 төгрөг манай компаний ашиг болж үлдсэн...” /3 хх 90-92, 95-96/ гэж;

гэрч Б.Энх-Оюун: “...Шинээр зуух авчихсан учир хуучин ашиглаж байсан 4 ширэмтэй зуухыг би актлагдсан л гэж бодож байсан, ямар ч байсан сургуульд ашиглахаа больчихсон. Харин сүүлд манай ахлах тогооч Сэргэлэн нь цэцэрлэгийн үйл ажиллагаатай орж танилцаад ирэхдээ “...манай нөгөө хуучин, 4 ширэмтэй зуухыг цэцэрлэг ашиглаж байгаа юм байна. ..." гэж хэлэхэд анх энэ талаар мэдсэн...” /3 хх 7-8/ гэж;

гэрч Б.Ариунзул: “...Анх тухайн зуух цаасан хайрцагт боодолтой ирсэн.  Тэр үед 380-д холбогдоогүй байсан учир гал тогоонд оруулалгүй, складанд хадгалсан. 2020 оны намар гал тогоонд оруулсан. Тэр үед зуухыг яг шинэ гэж хэлэхээргүй, ашиглаж байсан юм шиг буюу доод талын шарагчийн хаалга эвдэрсэн, шарагч нь ажиллахгүй, хоёр талаар саарал боронзон өнгөөр будчихсан байсан. ..."  /3 хх 121-122/ гэж;

гэрч З.Ерөөлтхүү: “...2018 оны 10 дугаар сард байсан шиг санаж байна. Манай цэцэрлэгийн гал тогоонд шинээр тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Би тус тоног төхөөрөмжийг хүлээн авах комисст нь байсан. Ингээд хүлээж авахад 4 ширэмтэй плиткаас бусад нь шинэ тоног төхөөрөмжүүд байсан. Харин зуухны гадна талын хайрцаг сав нь их урагдаж, хуучирсан байсан, би бодохдоо ачаандаа дарагдаад ийм болчихсон байна гэж бодсон. Мөн тэр зуухны нэг талыг боронзоор будчихсан, эдэлж хэрэглэсэн шинжтэй байсан. Тухайн 4 ширэмтэй зуухыг З сая гаран төгрөгөөр нийлүүлж байгаа гэж сонссон. Нийлүүлсэн компанийн нэрийг санахгүй байна. Баримт дээрээс харахгүй бол цээжээр санахгүй байна. Тэр зуухыг өмнө нь сумын сургуульд ашиглаж байсан гэдгийг мэдэхгүй. Портер машинаар аймгаас авчирлаа гээд шууд цэцэрлэгийн гадаа буулгасан. ..." /З хх 3-4/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2020 оны 12 дугаар 10-ны өдөр 25-01-123 тоот улсын ахлах байцаагчийн акт тавихдаа “...Цэцэрлэгийн эрхлэгч ******* нь   Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасан “батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” чиг үүргээ үл биелүүлэн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолоор актлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн “20 онд ашиглалтад нийлүүлэгдсэн 1,752,2 мянган төгрөгийн үнэ бүхий ашиглах боломжгүй хуримтлагдсан элэгдэл нь өртгөө нөхсөн хөрөнгө” болох 4 ширэмтэй плиткийг анхны үнээс 2 дахин их үнээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж /худалдан авах ажлыг уг сургуулийн захиралтай амаар хэлэлцэн шийдвэрлэж худалдан авсан/ худалдан авах ажиллагааны баримтыг хуурамчаар үйлдэж, ноцтой зөрчил үүсгэсэн байна. Энэ нь ...Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах,” 16 дугаар зүйлийн 16.5.2-д батлагдсан төсөв хөтөлбөрийг удирдах, зарцуулалтад хяналт тавих, 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, “албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно.”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэж дүгнэсэн байх бөгөөд тухайн актад гомдол гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй байна. /3 хх 221-222/

Мөн “Талын манхан” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал сумын цэцэрлэгт 3,600,000 төгрөгөөр нийлүүлэгдэх байсан 4 ширэмтэй плитканы үнийн зөрүү 2,100,000 төгрөгийг 2021 оны дүгээр сарын 25-ны өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Төрийн сангийн 100900000717 дугаартай дансанд шилжүүлжээ. /4 хх 172/

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч *******, ******* нар нь санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж, өөрсдийн албан тушаалын эрх нөлөөгөө урвуулан ашиглан, “Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж” худалдан авах ажлыг гүйцэтгэгч талтай тохиролцон худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчилж тус сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Талын манхан” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу саналд дурдагдсан 3,600,000 төгрөгөөр 4 ширэмтэй шинэ зуух нийлүүлэх байтал 20 онд тус сумын ерөнхий боловсролын сургуульд 1,752,220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж байсан хуучин актлагдах жагсаалтанд орсон зуухыг 1,500,000 төгрөгөөр байгууллагадаа нийлүүлж “Талын манхан” ХХК-д буюу бусдад давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч *******гийн гаргасан гомдлоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16ы өдрийн 2022/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

Үүнд: тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Хатгин овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэж зөвтгөн өөрчилсүгэй.” гэснийг         

“Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хатгин овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Дорнод аймгийн Гурванзагал сумын ЕБСургуулийн захирал буюу төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа 20 онд Гурванзагал сумын ЕБСургуульд 1,752,220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэн ашиглаж, үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан 4 ширэмтэй цахилгаан зуухыг 2018 оны 08 дугаар сард тус сумын цэцэрлэгт 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, цахилгаан зуухны үнэ болох 1,500,000 төгрөгийг бэлнээр авч сургуулийн гаднах гэрэлтүүлэг хийлгэсэн ажлын хөлс болон нэр бүхий иргэдээс эд зүйл худалдан авсны төлбөрт зарцуулж төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үйлдлийг” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө бусдад давуу байдал бий болгосон хэргийн үйлдэлд нэгтгэн зүйлчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч *******т холбогдох хэсгээс “мөн төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” ...”тус тус” гэснийг хасаж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын шүүгдэгч *******т холбогдох хэсгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 гэснийг “3” гэж болгон, “мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар” гэснийг хасаж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “шүүгдэгч *******ийг 2” гэснийг “1” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД                                                        О.БААТАРСҮХ

                                                                    Ж.ДОЛГОРМАА