Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2018/0662/З |
Дугаар | 128/ШШ2019/0267 |
Огноо | 2019-05-02 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2019/0267
Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Н.Шинэхүү, Н.Наранзул, Н.Шинэтөр нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэг.Ерөнхий зүйл
1.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэгч Н.Шинэхүү, Н.Наранзул, Н.Шинэтөр нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэрэгт талууд шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцсэнийг энэхүү гэрээгээр баталж байна.
1.2. Гэрээнд гарын үсэг зурж буй этгээдүүд нь эвлэрэн хэлэлцэх, гэрээ байгуулах бүрэн эрхийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлээр хүлээн авсан ба энэ талаар талууд ямар нэгэн маргаан үүсгэхгүй.
Хоёр. Гэрээний гол нөхцөл
Талууд сайн дурын үндсэн дээр цаг хугацаа, маргаантай холбогдон гарч буй зардлыг хэмнэх, харилцан итгэлцэлийг бий болгох зорилгоор дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрэв. Үүнд:
2.1. Хариуцагч БЗД-ийн Газар зохион байгуулалтын алба нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах б.усдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эрхийн зөрчилгүй нийт 2800м2 талбай бүхий газрыг гуравдагч этгээд нарт 6 сарын дотор санал болгон холбогдох материалуудыг бүрдүүлэн захирамжийн төсөл бэлдэж холбогдох ажиллагааг явуулах;
2.2. Хариуцагч БЗД-ийн Засаг дарга нь гуравдагч этгээд нарын эзэмших хүсэлт гаргасан 2800 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмшүүлэх тухай захирамж гаргах;
2.3. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг даргын гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн захирамжийг үндэслэн газар өмчлөхөөр гуравдагч этгээд нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн өмчлөх эрх олгох тухай захирамж гаргах, өмчлөх эрхийн гэрчилгээ бичих;
2.4. Нэхэмжлэгч нарт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газар эзэмших эрхийг олгох, шийдвэрлэх;
2.5. Энэхүү гэрээний 2.1-2.3 дахь хэсэгт заасан үүргээ хариуцагч нар тус тус биелүүлсэн тохиолдолд хариуцагч нар нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/985 дугаартай захирамжийн Н.Батмагнай, Р.Нэргүй, Б.Хангал, Г.Мөнхзул нарт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/395 дугаартай захирамжийн Н.Батмагнай, Р.Нэргүй, Б.Хангал, Г.Мөнхзул нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг баталгаажуулан гэрээ, гэрчилгээ олгох ажиллагааг сарын дотор биелүүлнэ.
3.1. Гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгөх ба шүүхээс талуудын эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гаргаснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
3.2. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж болон энэхүү гэрээний талаар гомдол гаргахгүй болохыг талуудын хэн аль нь бүрэн ойлгож хүлээн зөвшөөрсөн болно.
3.3. Гэрээг монгол хэл дээр 6 хувь үйлдэн талуудад тус бүр нэг хувь, шүүхэд нэг хувийг хадгалуулах ба гэрээний хувь тус бүрийг эх хувьд тооцно.
Дөрөв. Бусад зүйл.
4.1 Гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээгээр хүлээсэн үүргийг талууд заасан хугацаанд биелүүлэх ба талууд хоорондын бүх амлалт, тохиролцоог тус гэрээ нь орлоно гэдгийг тус бүр хүлээн зөвшөөрөв... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Шинэхүү, Н.Наранзул, Н.Шинэтөр нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар нь харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулаад, шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх эвлэрлийн гэрээний агуулгаас нь үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна.
Түүнчлэн тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нармандах, Р.Отгонбаяр болон хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баасанжаргал нар гарын үсэг зурсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч Н.Шинэхүү, Н.Наранзул, Н.Шинэтөр нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн газрын алба эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан Н.Шинэхүү, Н.Наранзул, Н.Шинэтөр нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн газрын албанд холбогдох Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/985 захирамжийн Н.Батмагнай, Р.Нэргүй, Б.Хангал, Г.Мөнхзул нарт холбогдох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/395 дүгээр захирамжийн Н.Батмагнай, Р.Нэргүй, Б.Хангал, Г.Мөнхзул нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Шинэтөрд газар эзэмшүүлэхээс татгалзсан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, газар эзэмшихийг даалгах, Баянзүрх дүүргийн Газрын алба нэхэмжлэгч нарт гэрчилгээ бичиж, газар эзэмших гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ, гэрчилгээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Н.Шинэхүү, Н.Наранзул, Н.Шинэтөр нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ