Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/03214

 

 

 

 

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/03214

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

Нэхэмжлэгч: Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.С-д холбогдох,

 

37 601 334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч  Ч.С нь Ф ХХК-тай 2022 оны 10 сарын 28-ны өдөр *** дугаартай зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 33,600,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна. Зээлдэгч Ч.С нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу авсан зээлээ төлөхгүй, зээл авснаас хойш зээлээ хугацаандаа төлөхгүй хоцролтой явж байсан энэ талаар манай байгууллагаас удаа дараа шаардаж, зээлээ төлөхийг анхааруулсан. Зээлдэгч нь ББСБ-д анх зээл авснаас хойш үндсэн зээлд 2,377,134 төгрөг, зээлийн хүүнд 12,373,424 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,349,235 төгрөг нийт 16,099,793 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш манай байгууллага удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 31,222,865 төгрөг, зээлийн хүү 6,221,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,321 төгрөг, нотариатын хөлс 17,500 төгрөг, нийт 37,601,334 төгрөг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т ...зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 20.3-т ...гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан байна. гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Миний бие Ч.С Ф-ын нэхэмжилсэн 37 601 334 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2024 оны 8 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-нд 3 133 444 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2024 ны 11 дүгээр сарын 30-нд 3 133 444 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-нд 3 133 450 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно С ХХК нь И ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 94,627,115 төгрөг дээр алданги 26,022,456 төгрөгийг нэмж нийт 120,649,571 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. С ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 120,649,571 төгрөгнөөс 15,649,571 төгрөгөөс татгалзаж, үлдэх 105,000,000 төгрөгийг И ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ф ХХК хариуцагч Ч.Сод холбогдуулан 37 601 334 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 37 601 334 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2024 оны 8 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-нд 3 133 444 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2024 ны 11 дүгээр сарын 30-нд 3 133 444 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-нд 3 133 450 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Сод холбогдох 37 601 334 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.С нь нэхэмжлэлийн шаардлага 37 601 334 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-нд 3 133 444 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2024 ны 11 дүгээр сарын 30-нд 3 133 444 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-нд 3 133 444 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-нд 3 133 450 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас төлсөн 345 956 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Соос улсын тэмдэгтийн хураамжид 172 978 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 172 978 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ф ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР