Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/03210

 

 

 

 

 

 

 

     2024 оны 8 сарын 05 өдөр

  Дугаар 183/ШШ2024/03210

Улаанбаатар хот

               

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

НэхэмжлэгчБ.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХГ.Э-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ"Миний төрсөн дүү Б.Б нь 2015 оны 12 сарын 02-ны өдрийн Баянзүрх Чингэлтэй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ** тоот шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Г.Э 38 006 250 төгрөгийг төлөхөөр шийдвэр гарсан байсан. Ингээд дүү маань төлбөрөө төлж чадахгүй болж дүү бид хоёрын аав ээжээс өвлөгдөн ирсэн *** Чингэлтэй дүүргийн **** тоот 2 орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураан битүүмжилж улмаар 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тогтоолын дагуу 2 дахь дуудлага худалдаанд оруулах болсон талаарх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл хүлээн авч аав ээжээс өвлөгдөж ирсэн орох оронгоо заруулахгүйн тулд миний бие Б.О нь дүүгийнхээ төлбөрййг шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулсан.  Гэтэл Г.Эгийн ээж төлбөр төлөгч Б.Бгййн цалингаас 5,729,185 төгрөгийг Б.Бгийн зөвшөөрлийн дагуу ** ХХК-ийн ажилчдад олгодог тэтгэмжийн мөнгийг ээж Од 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүилжүүлсэн боловч энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдээгүй байна. Гэтэл энэ талаар мэдээгүй тул миний бие нь дүү Б.Бгийн мөнгийг 100 хувь төлж барагдуулсан. Энэ Г.Эд төлсөн мөнгө Б.О миний мөнгө тул Г.Эгийн илүү төлүүлсэн 5,729,185 төгрөгийг миний бие нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ингээд 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Г.Эгийн *** тоот дугаарын утас руу ** дугаарын утаснаас ярьж энэ талаар тодруулахад 5,729,185 төрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан бөгөөд шүүхэд өгөх гэж байна хаягаа тодорхой хэлж өгөөч гэхэд Сонгсголонгын ** тоотод амьдарч байгаа, мөн *** тоот дугаарын утсан дээр байгаа нэхэмжлэлийг утсаар дуудахад очоод гардаад авна гэж хэллээ. Ингээд шүүхэд өгч байна. Г.Эгаас илүү төлөгдсөн 5,729,185 төгрөгнөөс 5,700,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Б.О нь Г.Эд холбогдуулан нэхэмжлэл гаргасан болно. Талууд хоорондоо харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.Эд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,700,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Огийн нэхэмжлэлтэй Г.Эд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,150 төгрөгийн 53,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 53,075 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР