| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04836/И |
| Дугаар | 183/ШШ2024/03208 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2024/03208
| 2024 оны 8 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2024/03208 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:
Нэхэмжлэгч: Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Ц-д холбогдох
8,965,728,34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн О.Ц нь Х ХК-тай 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ** дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Цын Х дахь ** дугаартай дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нар нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 21- ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 3,096,330.01 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 1,349,235.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,424.47 төгрөг буюу нийт 4,458,989.90 төгрөгийг төлсөн. Хариуцагч нар нь ** дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс зөрчиж, зээлийн төлбөрийг нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 477 хоног хэтрүүлээд байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай уулзалт хийж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг амаар шаардаж, бичгээр мэдэгдэж байсан боловч үүргийн зөрчлийг арилгаж, төлбөр төлөх үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ** дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 6,903,669.99 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаарх хүү болох 1,902,061.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 159,997.19 төгрөг, нийт 8,965,728.34 төгрөгийг хариуцагч О.Цаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Миний бие О.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,965,728.34 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192.34 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна С ХХК нь И ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 94,627,115 төгрөг дээр алданги 26,022,456 төгрөгийг нэмж нийт 120,649,571 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. С ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 120,649,571 төгрөгнөөс 15,649,571 төгрөгөөс татгалзаж, үлдэх 105,000,000 төгрөгийг И ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч О.Цад холбогдуулан 8,965,728.34 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,965,728.34 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192.34 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х ХК нь хариуцагч О.Цад холбогдох 8,965,728.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Ц нь нэхэмжлэлийн шаардлага 8,965,728.34 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 996,192 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 996,192.34 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас төлсөн 158,402 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 79,201 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 79,201 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР