| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00870/И |
| Дугаар | 155/ШШ2024/00868 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/00868
| 2024 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/00868 | Хөвсгөл аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ************ нэхэмжлэлтэй, хариуцагч *********** холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч ******** нь нэхэмжлэгч ********* уучлалт гуйж, дахин архи уухгүй гэдгээ амлаж, зохигч цаашид хамт амьдрахаар эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч ******, хариуцагч ******** нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *******н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ