Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/03176

 

 

 

 

 

     2024 оны 8 сарын 02 өдөр

  Дугаар 183/ШШ2024/03176

Улаанбаатар хот

               

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

Нэхэмжлэгч:  Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.В-д холбогдох

 

4,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай хүсэлт гаргах тухай албан бичигт “санхүүгийн дэмжлэг, эргэн төлөлт, хүүг нөхөх буруутай этгээдээс гаргуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх ажлыг хариуцан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг хохиролгүй болгож хуульд заасан чиг үүргийнхээ дагуу бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулсан төлбөр нь Хан-Уул дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ** тоот дансанд төвлөрдөг болно гэжээ. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд иргэн Т.В нь цаг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, эргэн төлөх хугацаа хэтрүүлснээс төр, олон нийтийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байна. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь 2019 онд 36 сарын хугацаатай нийт 5,000,000 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тус тус байгуулж, хөтөлбөрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан байна. Иргэн нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөгөөс 850,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 4,150,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. /хүү, болон алданги тооцоогүй/, Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгч иргэн Т.Вас шаардаж, санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаатай мэдэгдэл өгсөн боловч уг мэдэгдэлд заасан хугацаанд нь төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд эргэн төлөх гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дууссан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ.” гэжээ. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд аливаа этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл өөрөө нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байна. Түүнчлэн мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл”, 31 дүгээр зүйлийн 31.2-т бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалж байгаа этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу оролцож болно” гэж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно., мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно” гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.” гэж тус тус заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын тухай” гаргасан зөвлөмж”-д “Төрийн байгууллага иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлт гаргасан байх, прокурор оролцуулах тухай хүсэлт нь төрийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд үндэслэсэн байх нөхцөлийг дурдсан байхаас гадна прокурор болон бусдын эрхийг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээдийн эрх зүйн байдлын” талаар тусгахдаа Прокурор хэргийн оролцогч тул мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхийн хамт иргэний хэрэгт итгэмжлэлгүй оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэжээ. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгтэй агуулгын хувьд адил зохицуулалтыг тусгаснаар прокурор хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гарган зохигчоор оролцох, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрхийг баталгаажуулсан гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 7-д: “төрийн байгууллагын хүсэлтэд Монгол Улсын Их хурал, Засгийн газар болон тэдгээрээс эрх олгосон байгууллагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлүүлж прокурорыг оролцуулах хүсэлтийг бичгээр гаргасныг хамааруулан ойлгоно гэж заасан. Иймд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байх тул прокурор өөрийн санаачилгаар, төрийн байгууллагын газрын хүсэлтийг үндэслэж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Миний бие Т.В нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,150,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 344,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна С ХХК нь М ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 94,627,115 төгрөг дээр алданги 26,022,456 төгрөгийг нэмж нийт 120,649,571 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. С ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 120,649,571 төгрөгнөөс 15,649,571 төгрөгөөс татгалзаж, үлдэх 105,000,000 төгрөгийг М ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч Т.Вд холбогдуулан 4,150,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.В нь нэхэмжлэлийн шаардлага 4,150,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 344,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.14 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Х нь хариуцагч Т.Вд холбогдох 4,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.В нь нэхэмжлэлийн шаардлага 4,150,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 346,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 344,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй  харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.14 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ш.ОТГОНБАЯР