| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00838/И |
| Дугаар | 155/ШШ2024/00876 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/00876
| 2024 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/00876 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух, *************
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00838/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1978 онд Хөвсгөл аймгийн ********** сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Зөвлөлт Холбоот улсын ************* гэдэг хотод 2 жил мужааны мэргэжлээр суралцаж 1981 онд мужаан мэргэжлийг эзэмшсэн. 1981 оны 6 дугаар сард сургуулиа төгсөж ирээд 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн ************** томилогдож ажиллаж байсан. 1982 оны 6 дугаар сард цэргийн албан татгагдаж, 1985 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн.
Улаанбаатар хотын төв Гал командад 1986 оны 01 дүгээр сард нярав, аж ахуй эрхлэгчээр ажилд ороод 2-3 сар ажиллаж байгаад буцаж нутагтаа ирээд Хөвсгөл аймгийн шүүхэд жижүүрээр ажилласан. Ингээд энэ байгууллагаас шууд 1986 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх ангийн Хатгал хотын Ханх хороонд гэрээт гал сөнөөгчөөр ажилд орсон. Ингээд тасралтгүй ажиллаж байгаад 1991 онд Хөвсгөл аймгийн ардын хурлын гүйцэтгэх Захиргааны гал түймэртэй тэмцэх албанд шилжин ажиллаж байгаад 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг ажлаас чөлөөлөгдсөн. Түүнээс хойш одоог болтол хувийн малаа маллаж байна.
Одоо тэтгэвэртээ хувь тэнцүүлснээр орсон байгаа. Миний ажиллаж байсан хугацааны ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд миний Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мужаанаар, Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх ангийн Хатгал хотын Ханх хороо, Хөвсгөл аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны Гал түймэртэй тэмцэх албанд 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гэрээт гал сөнөөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн Засаг даргын ************** дугаартай тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 08/355 дугаартай лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4534 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, 1990-2000 онд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан тухай №1723000375 дугаартай баталгаажилтын хуудсын хуулбар, Архивын лавлагаа гэх толгой бичвэр бүхий Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахлах дэслэгч ********** тодорхойлолт, фото зураг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 11/02 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны гал түймэртэй тэмцэх албаны даргын 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №38 дугаар тушаалын архивын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 2-11 дүгээр тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1/941 дугаартай албан бичгээр ирүүлсэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 21-25 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11/678 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны гал түймэртэй тэмцэх албаны даргын 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №38 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 11/715 дугаартай албан бичиг, ББМҮ Яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №83 дугаартай ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, ББМҮЯамны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1982 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №97 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 26-27, 44-46 дугаар тал)
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газрын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 0801/438 дугаартай албан бичиг, БНМАУ НАХЯ-ны УЦСЕГ-ын галын аюулаас хамгаалах газрын даргын 1986 оны 1 дүгээр сарын 03-ны № б/01 дугаартай Комисс томилох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 38-39 дүгээр тал)
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газрын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 08/455 дугаартай лавлагаа, Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайдын 1986 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №Б/1047 дугаартай С.Бат-Эрдэнэ, ******* нарыг томилох тухай тушаалын архивын хуулбар зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 47-49 дүгээр тал),
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл зарим ажиллаж байсан хугацааны ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.
Иймд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мужаанаар, Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх ангийн Хатгал хотын Ханх хороо, Хөвсгөл аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны Гал түймэртэй тэмцэх албанд 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гэрээт гал сөнөөгчөөр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ******* өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ******* нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мужаанаар, Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх ангийн ******** албанд 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гэрээт гал сөнөөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 11/715 дугаартай албан бичгээр ирүүлсэн ББМҮ Яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ...Тушаах нь: 1981 онд гадаад, дотоодын техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирсэн 45 хүнийг 1-р хавсралт ёсоор тус тусын мэргэжлийн ажилчингаар томилон ажиллуулсугай гэх бичилттэй №83 дугаартай ТМС төгсөгчидийг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын овог нэр гэх хэсэгт Цүлтэм-Осор Бат-Эрдэнэ, эр эм гэх хэсэгт эр, ажилд томилсон сар, өдөр гэх хэсэгт 7-15, ямар мэргэжлийн ажилд гэх хэсэгт мужаан, аль бригадад гэх хэсэгт мужаан гэх бичилттэй тушаалын архивын хуулбар (хх-ийн 44, 45),
ББМҮ Яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1982 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ...Тушаах нь: 1982 онд ардын цэргийн албанд нас бие тэнцэж явах болсон *******, ********** нарыг 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж ажлаас нь чөлөөлж аймгийн цэрэг татлагын комисс-ын мэдэлд шилжүүлсүгэй гэх бичилттэй №97 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 46 дугаар тал),
Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 08/2349 дугаартай албан бичгээр ирүүлсэн Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайдын 1986 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ...Тушаах нь: Хөвсгөл аймгийн шүүхээс шилжүүлж авсан Чүлтэм-Осорын Бат-Эрдэнэ, хугацаат цэргийн албанаас 1986 оны 6 дугаар сард халагдаж ирсэн Далхын Лхагвасүрэн нарыг Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цагдан сэргийлэх ангийн Хатгал хотын Ханх хорооны гэрээт галын постод гал сөнөөгчөөр 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс томилсугай.... гэх бичилттэй №б/1047 дугаартай С.Бат-Эрдэнэ, Д.Лхагвасүрэн нарыг томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 49 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11/678 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны Гал түймэртэй тэмцэх албаны даргын 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ...Тушаах нь: 1. Мөрөн хотын Гал унтраах ангийн гал сөнөөгч ******** 1991 оны 10 дугаар сарын 25-наас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэх бичилттэй №38 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 27 дугаар тал),
Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаар албан бичгээр ирүүлсэн Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын овог нэр гэх хэсэгт *******, Төрсөн сар, өдөр, нас гэх хэсэгт 1962-11-26, Нийгмийн байдал гэх хэсэгт ажилчин, Яс үндэс гэх хэсэгт буриад, үндсэн захиргаа гэх хэсэгт Мөрөн 2-р хороо I хэсэг, юуны гишүүн гэх хэсэгт МХЗЭ, хэдэн оноос хаа ямар ажил хийж байсан гэх хэсэгт 1981 оноос БУК-т мужаанаар, ямар мэргэжилтэй, үнэмлэхний дугаар гэх хэсэгт мужааны, УБХТН-ийн ямар курс төгссөн гэх хэсэгт үгүй, гэрийн дотор ам бүл хэд, таны юу болох, хэн, хэн, хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл 8, эцэг *****, Ханхад нярав ********* ажилгүй, 6 дүү нарын хамт, хэдийд ямар сургууль, курс төгссөн боловсролын байдал гэх хэсэгт бүрэн дунд, Тусгай өрх, ах дүү, төрөл садан, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт ******** Худалдаа бэлтгэлийн трестэд мэргэжилтэн, ял шийтгэгдэж явсан эсэх гэх хэсэгт үгүй гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 19-20 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1/941 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, ******* хаана ямар ажилтай гэх хэсэгт Мөрөн Барилга угсралтын конторт нормчин, он, сар, өдөр гэх хэсэгт 1981.08.13... гэх бичвэртэй хаягийн хуудас №7 маягтын хуулбар (хх-ийн 21-25 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд ********* Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мужаанаар, Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх ангийн Хатгал хотын Ханх хороо, Хөвсгөл аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны Гал түймэртэй тэмцэх албанд 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гэрээт гал сөнөөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
******** ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал эцэг /эх/-ийн нэрийг ********* гэж бичснийг хавтаст хэрэгт авагдсан ХААТР-21 (А, В), хаягийн хуудас №7 маягт болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ********** хамааралтай гэж үзэж холбогдох тушаалыг нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
Мөн *******д холбогдох ажилд шилжүүлэн томилсон тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Тус аймгийн Шүүхийн тамгын газрын даргын 1985 оны тушаал шүүж үзэхэд Ц.Бат-Эрдэнийг ажилд томилсон тушаал байхгүй, Гал түймэртэй тэмцэх газрын даргын 1986-1990 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/02 дугаар албан бичиг (хх-ийн 10 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Тус аймгийн Ханх сумын дамжлага баазын баримт, Хөвсгөл аймгийн гал түймэртэй тэмцэх албаны 1987-1991 оны цалингийн цэс тус тус манай архивт шилжиж ирээгүй тул *******тэй холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/678 дугаар албан бичиг (хх-ийн 26 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн баримт манай архивд шилжиж ирээгүй тул *******д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/736 дугаартай албан бичиг нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 52 дугаар тал)
Нэхэмжлэгч *********** нь 1992 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх бичилттэй №1723000375 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 7 дугаар тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ***********)-ын Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мужаанаар, Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх ангийн Хатгал хотын Ханх хороо, Хөвсгөл аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны Гал түймэртэй тэмцэх албанд 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гэрээт гал сөнөөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *************** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ