Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00863

 

 

 

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00863

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********* оршин суух, **********

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** оршин суух, ***********

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****** оршин суух, ***********

Нэхэмжлэлийн багасгасан шаардлага: 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00792/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******нь *******нарт тэдний хүсэлтийн дагуу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр
8,700,000 төгрөгийг 2 өдрийн хугацаатай, өдрийн 2 хувийн хүүтэй, хэрэв зээлдэгч
нар нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй
тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5
хувийн алданги төлөх нөхцлийг аль аль тал нь зөвшөөрч, харилцан тохиролцсоны
үндсэн дээр зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлдүүлсэн юм.

Гэтэл тэд зээлийн гэрээгээр тохирсон хугацаандаа зээлийн төлбөр болон
зээлийн хүүгээ төлөөгүй бөгөөд нэхэж, шаардуулж байж 2024 оны 3 дугаар сарын
27-ны өдөр 5,000,000 төгрөг өгсөн.

Миний зүгээс тэднийг зээлийн төлбөр болон хүүгээ төлөхийг шаардахад
өнөөдөр өгнө, маргааш өгнө гэсээр өдийг хүрсэн ба 2024 оны 3 дугаар сарын 27-
ны өдөр 12,400,000 төгрөгийг сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн
бичиг хийж, нотариатчаар гэрчлүүлсэн боловч одоог хүртэл мөнгөө өгөөгүй байна.

Миний хувьд тэдэнд анх мөнгө зээлдүүлэхдээ 2 хоногийн дараа хүнд өгөх
ёстой мөнгө байна, банкнаас зээлсэн мөнгө шүү гэдгээ учирлаж хэлсэн бөгөөд
малчны зээл чөлөөлчихөөд, буцаагаад зээл аваад өгнө. Бид хүнд худлаа ярьдаг
хүмүүс биш гэхээр нь тэдэнд итгээд мөнгөө зээлдүүлсэн.

Гэтэл тэд хэлсэн ярьсан даа хүрэхгүй, намайг эдийн засгийн хүнд байдалд
оруулж байна.

Би эрүүл мэндийн шалтгааны улмаас 100 хувийн хөдөлмөрийн чадвар
алдалттай, групп авдаг, группын мөнгөө зээлж авсан байсан бөгөөд тэдэнд итгэж
мөнгөө зээлснээс болж одоо эм тариагаа ч авах мөнгөгүй болоод байна.

Нийгмийн даатгалын сангаас ирээдүйд орж ирэх группын мөнгөө барьцаалан
11,712,000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн харилцаанд хүүгээ эхлээд авдаг
гээд 2,790,000 төгрөгийг хүүнд нь суутган надад бэлэн 8,922,000 төгрөгийг өгсөн юм.

Одоо миний бие зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болох 8,700,000
төгрөгөөс хариуцагч нарын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 5,000,000
төгрөгийг хасаж тооцон үндсэн зээлийн төлбөрт 3,700,000 төгрөгийг, өдрийн хоёр
хувийн хүүтэй, 2 өдрийн хугацаатайгаар хүү тооцохоор харилцан тохиролцсон
учраас 8,700,000 төгрөгийн 2 хувь болон 174,000 төгрөгийг хоёр өдрөөр тооцож
хүүгийн төлбөр 348,000 төгрөгийг, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар
2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 3 дугаар сарын 27 өдрийг дуустал нийт 49
хоногийн хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 9,048,000 (үндсэн зээл
8,700,000 төгрөг+хүү 348,000 төгрөг) төгрөгөөс хоног тутам 0.5 хувийн алданги
тооцож, 2,216,760 төгрөгийн алданги, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 6
дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 75 хоногийн хугацаанд гүйцэтгээгүй үүргийн
үнийн дүн болох 4,480,000 (үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,700,000 төгрөг+хүү
348,000 төгрөг) төгрөгөөс хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, 1,680,000 төгрөг,
нийт 3,896,760 төгрөгийн алданги болж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийг
гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,700,000
төгрөг+хүү 348,000 төгрөг, нийт 4,480,000 төгрөгийн 50 хувиар тооцож 2,024,000
төгрөгийн алдангийг гаргуулж авах хүсэлттэй байна.

Иймд *******нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн
зээлийн үлдэгдэл төлбөр болох 3,700,000 төгрөг, хүү 348,000 төгрөг, алданги
2,024,000 төгрөг, нийт 6,072,000 төгрөг, мөн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-
т зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас надад учирсан
хохирол болох группын зээлийн хүүнд төлсөн 2,790,000 төгрөг, нийт 8,862,000
төгрөгийг гаргуулж өгнө үү.

...Манайхаас нэхэмжлэлийн шаардлагаа 6,500,000 төгрөг болгож багасгаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн. Үндсэн зээлийн төлбөрт 3,700,000 төгрөг, хүүгийн төлбөрт 348,000 төгрөг, алданги нь 2,024,000 төгрөг. Тэгээд нэхэмжлэлийн шаардлага дээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1 дэх заалтыг баримталж нэхэмжлэгч нь хариуцагч талаас 2,790,000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Одоо үүнийгээ 428,000 төгрөг болгож багасгаад нийт 6,500,000 төгрөгийн хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгана...гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 6,500,000 төгрөг болгож багасгасан. Үүнийг хариуцагч талаас төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт талууд эвлэрсэн учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна...гэв.

 

Нэхэмжлэгчээс 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Иргэд хоорондын зээлийн гэрээ гэх толгой бичвэр бүхий баримтын хуулбар, ****** гэх толгой бичвэр бүхий гар бичвэрийн нотариатчаар батлуулсан хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр №0473 дугаартай З.Туяасайханаас *******д олгосон итгэмжлэл, Төрийн банк ХК-ийн тэтгэврийн зээлийн өргөдөл, тэтгэврийн зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, харилцах дансны харилцагчийн хуулга зэргийн хуулбар, Төрийн банк ХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах тухай хүсэлт, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Иргэд хоорондын зээлийн гэрээ гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь (хх-ийн 6-8, 18-25, 35, 59-60 дугаар тал) зэргийг,

Хариуцагч нараас хариу тайлбар, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №0614 дугаартай *******нараас ******** олгосон итгэмжлэл (хх-ийн 17, 29, 54 дүгээр тал) зэргийг тус тус бүрдүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хүсэлтээр Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбараас нэхэмжлэгч *******болон Төрийн банк ХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээний эх хувийг гаргуулан нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 42-44 дүгээр тал)

  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******нь *******нарт холбогдуулан 8,862,000 (найман сая найман зуун жаран хоёр мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч *******нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгийг хариуцагч *******нар нь нэхэмжлэгч ******** төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 0473 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн *******д олгосон байх ба уг итгэмжлэлээр *******д нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхийг олгосон болохыг (хх-ийн 18 дугаар тал), хариуцагч *******нар нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 0614 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг (хх-ийн 54 дүгээр тал) иргэн ******* олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр ********* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг тус тус дурдлаа.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргах, гаргасан хүсэлтээсээ татгалзах нь тэдгээрийн эрх юм.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч З.Туяасайханы 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Төрийн сангийн 100170000941 дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 156,742 (нэг зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******нараас 6,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 118,950 (нэг зуун арван найман мянга есэн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********** олгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч *******нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ***** нэхэмжлэлтэй, хариуцагч *******нарт холбогдох, 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгийг хариуцагч *******нар нь нэхэмжлэгч ******** төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ********* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,742 (нэг зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******нараас улсын тэмдэгтийн хураамж 118,950 (нэг зуун арван найман мянга есэн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********** олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д энэхүү захирамжийг хариуцагч *******нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ