Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/034

 

Т.*******, Д.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энхбат

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор Т.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн 1914008430333 дугаар хэргийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Цагаан шүдэт овогт гийн *******, .............. оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/,

Монгол улсын иргэн, Бумбат овогт ийн *******, ................. оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/,

Шүүгдэгч нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.*******, Баянхонгор аймгийн Заг сумын засаг дарга Д.******* нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан өөрт олгогдоогүй эрх эдэлж “******* *******” ХХК-нд 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түүхий хөндий” гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох зөвшөөрлийг амаар өгч бусдад давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд 1.370.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бумбат овогт Түмэнжаргалын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Шүүгдэгч Цагаан шүдэт овогт гийн *******г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Цагаан шүдэт овогт гийн *******г нийтийн албанд томилогдох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.*******гийн энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж, Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.******* нь энэ хэргийг учир нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2- д зааснаар шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Д.******* нь 1969 онд төрсөн. Нас 53. Бага наснаасаа цэцэрлэг сургуулиар хүмүүжиж, 1987 оноос хойш худалдаа бэлтгэл анги, Заг сумын Засаг даргын тамгын газарт нийт 35 жил ажилласан. Үүнээс төрийн албанд 27 жил ажилласан. Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, Засаг даргын тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурал, татварын улсын байцаагч 2016-2020 онд Заг сумын Засаг даргаар ажилласан. 2017 онд сумын 2 дугаар багт нөхөн сэргээлтийн *******-******* ХХК-ийн аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллахаар ирсэн.

Тухайн үед нийгмийн хариуцлагын хүрээнд сумын төвд спорт заал бариулах санал тавьж гэрээнд тусгуулсан боловч заалны ажил 8 сард зогсож тус компани санхүүжилт өгөөгүй хэмээж гүйцэтгэгч компани мэдээлж байсан. *******-******* компани нь цэвдэгтэй газар ажиллаад алдагдал хүлээж байна хэмээн нэмж талбай /газар/ өгөх талаар санал тавьсан. Энэ саналыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.*******, Байгаль орчны байцаагч нарыг байлцуулах боломж байгаа эсэх талаар ярилцахад тухайн компани албан ёсоор өргөдөл хүсэлтээ өгөөгүй, ажиллах талбай тодорхой бус байсан тул нэг дэх өдрөөс албан ёсоор хандах, өргөдөл хүсэлтэд үндэслэн дүгнэлттэй талбай байгаа эсэхийг судлах, бичил уурхайн журмын дагуу ажиллах боломж нөхцөлийг тодорхойлох зэргийг ярилцсан билээ. Гэтэл уулзсаны маргааш буюу амралтын өдөр гэрээ байгуулаагүй байхад зөвшөөрөлгүй талбайд хөрс хуулалт хийж тухайн өдрөөс шалгалтад шалгуулан эрүү үүсэж шалгуулсан байдаг. Шалгуулах явцдаа сумын удирдлагууд зөвшөөрсөн гэж мэдүүлсний улмаас албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон хэмээн шалгагдаж 01 сарын 14-нд шүүх хурлаар гэм буруутайд тооцож яллах шийдвэр гарсан. Тухайн хуралд гэрчээр оролцсон , нар нь бичил уурхайн журмаар ашиглах санал тавьсан. Мөн , Т.******* нарын амаар зөвшөөрөл өгөхгүй албан ёсоор бичиг баримт бүрдүүлэх талаар ярилцсан хэмээн мэдүүлснийг шүүгч үнэлсэнгүй.

Иймд шүүхийн ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин нягтлан цагаатгаж өгнө үү. Сумын Засаг дарга бичил уурхайн журмаар ажиллах иргэд, нөхөн сэргээлтийн компанийг дэмжиж ашиглах талаар тухайн үед аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд заасан байдаг ба эцэслэн гэрээ хэлцэл байгуулан амаар зөвшөөрөл өгөөгүй болно гэжээ.

Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй , эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Д.*******г Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгаж байгаа нь энэ хэргийн бодит байдал болон хуулийн агуулгатай тохирохгүй байна. Авлигын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар Албаны эрх мэдлээ урвуулан ашиглах гэдгийг" Албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийсэн байхыг хэлнэ гэж заасан. Хэргийн бодит байдлын талаар авч үзвэл ******* өөл ХХК нь Заг сумын 2-р багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт 2017 онд гурвалсан гэрээ байгуулж 11.6 га газар нөхөн сэргээлт хийх зөвшөөрөлтэй гэрээ байгуулан ажилласан. Гэтэл тухайн нөхөн сэргээлт хийж байсан газар цэвдэгтэй байсан учраас тухайн компаний удирдлагууд тус сумын Засаг дарга Д.*******д өөр газар нэмж олгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ асуудлыг Д.******* хамтын зарчмаар ярилцахаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.*******, байгаль орчны байцаагч тус компаний удирдлагуудыг оролцуулан хурал хийсэн. Энэ хурал дээр нэмж газар олгох боломж байхгүй гэхэд ******* өөл ХХК-ийн удирдлагууд нэмж газар олгох боломж байхгүй бол бичил уурхайн журмаар ажиллуулах боломж байгаа юу гэсэн асуудал тавихад Д.******* бичил уурхайн журмаар ажиллуулж болно. Хэрвээ бичил уурхайн журмаар ажиллавал бичиг баримтаа бүрдүүлээд 1 дэх өдрөөс гэрээ хийе гэсэн шийдэлд хүрсэн. Энэ талаар Д.*******, Т.******* нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөөр байгаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлэхдээ ...бидэнд нэмж газар олгох боломжгүй бол бичил уурхайн журмаар ажиллуулах боломж байгаа эсэх талаар нилээд ярилцсан... гэж мэдүүлсэн.

Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...Уулзалтад Сумын Засаг Дарга Д.*******, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.*******, ******* өөл ХХК-ийн , Г.Дүүрэнжаргал бид нар байсан. Сумын Засаг дарга Д.******* нь Засгийн газрын 151-р тогтоолын дагуу бичил уурхайн журмаар гэрээ хийж болно, гэхдээ бичиг цаасаар ханд гэж хэлсэн. Засаг дарга зөвшөөрөлгүй талбайд шууд ажилла, тэр газрыг ух гэж амаар зөвшөөрөл өгөөгүй гэж мэдүүлсэн.

Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд Д.*******, Т.******* нарын бичиг баримтаа бүрдүүлээд гэрээ хийсний дараа бичил уурхайн журмаар ажиллуулж газар олгож болно гэж ярилцсан гэсэн удаа дараагийн мэдүүлгүүд үнэн болох нь нотлогдож байна. ******* өөл ХХК нь Заг суманд ажиллаж байхдаа бичил уурхай эрхлэх зорилгоор Заг сумын иргэдийн төлөөллийг оролцуулсан нөхөрлөл байгуулсан байсан. Энэ талаар шүүх хуралдаанд .. манай компани 2 нөхөрлөл байгуулсан байсан гэдгээ мэдүүлсэн.

Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 7.1.2-т заасны дагуу Сумын Засаг дарга Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхай эрхлэгч этгээдтэй 5 га -гаас илүүгүй газар олгож болох эрх хэмжээний зохицуулалтыг тусгасан. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Засаг дарга бичил уурхайн журмаар бичиг баримтаа бүрдүүлсний дараа 1 дэх өдөр гэрээ хийнэ гэсэн болохоос зөвшөөрөлгүй талбай дээр ажиллахыг зөвшөөрөөгүй юм. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэрч тодорхой ярьсан. Тухайн үед , Г.Дүүрэнжаргал нар гэмт хэрэгт холбогдон байцаагдаж дараа нь шүүхээр ял шийтгүүлсэн учраас өөрийгөө хамгаалсан мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүйн дээр шүүгдэгч Т.*******ыг удаа дараа заналхийлж байсан тухай баримтыг Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлан үзүүлж, ******* өөл ХХКомпанийг нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахдаа байнга зөрчил гаргаж зөвшөөрөлгүй талбай руу халдаж байсан талаар мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч , Г.Дүүрэнжаргал нарын зөрүүтэй, тогтворгүй мэдүүлгүүдийг шүүх үнэлснийг зөвтгөх боломжгүй байна .

Өмгөөлөгч нар 1-р хавтаст хэргийн 31-163 дугаар хуудсанд хуулбарласан баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож үнэлснийг шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д нотлох баримт гэж ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг хэлнэ гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т ...Төрийн болон төрийн бус байгууллага , хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын " Хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан байхад мөрдөгч шүүхийн архивт байгаа хэргээс нотлох баримтуудыг хуулбарлан авч өөрөө хуулбар үнэн гэж бичсэн нь дээрх хуулийн заалтуудтай зөрчилдөж байна.

Д.*******гийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвхөн яллах талыг барьж нотлох баримтыг бүрдүүлснийг анхан шатны шүүх анхааралгүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар бодитой дүгнээгүй, шийдвэрлэсэн төдийгүй шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гийн.... бидэнд нэмж газар олгох боломжгүй бол бичил уурхайн журмаар ажиллуулах боломж байгаа эсэх талаар нилээд ярилцсан... манай компани 2 нөхөрлөл байгуулсан байсан..., гэрч Золжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Сумын Засаг дарга Д.******* нь Засгийн газрын 151-р тогтоолын дагуу бичил уурхайн журмаар гэрээ хийж болно, гэхдээ бичиг цаасаар ханд гэж хэлсэн. Зөвшөөрөлгүй талбайд шууд ажилла гэж хэлээгүй. Засаг дарга тэр газрыг ух гэж амаар зөвшөөрөл өгөөгүй гэж мэдүүлсэн мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолд бичилгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ" гэсэн заалтыг зөрчсөн.

Албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн нэг онцлог бол хувийн эрх ашгийн үүднээс өөртөө ашигтай байдал бий болгох зорилгоор бусдад давуу байдлыг бий болгодог. Д.******* өөртөө ашиг сонирхлын ямар нэгэн давуу байдлыг бий болгоогүй. Хавтаст хэрэгт авагдсан Д.*******гийн дансны хуулгуудаас үзэхэд бусдаас шан харамж, хахуулын хэлбэрээр авсан, энэ хэргийн улмаас ашиг хонжоо олох, бусдын хөрөнгийг өөртөө шилжүүлсэн үйлдэл байхгүй байгаа нь албан тушаалын гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна. Шүүгдэгч Д.*******гийн гэм буруутай эсэхэд хэрэгт авагдсан хамааралтай нотлох баримтууд нь түүнийг шууд буруутгах үндэслэлгүй байх тул “эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зарчмыг шүүх удирдлага болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/07 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Прокурор Ж.Энхбат тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 2022 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байна. Энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглах” гэмт хэргийн гол шалгуур шинж нь

- Объект нь Төрийн үйл ажиллагаа, шударга, хууль ёсны байх, эрх зүйт төрийн үнэт зүйлд халддаг гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн удирдлагууд нь байгаль орчныг хамгаалах, түүнийг баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд хяналт тавьж төрийн албыг хэрэгжүүлэх албан хаагч нар бусдад давуу байдал олгосон байна.

-Объектив тал: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон буюу толгой дохин зөвшөөрсөн эс үйлдэхүй юм. Т.******* нь амаар зөвшөөрөл олгосон буюу толгой дохисон үйл баримтаар нотлогддог бөгөөд гэмт үйлдэл нь эс үйлдэхүйгээр илрэн гардаг. Үйлдэл нь амаар, биеэр аль ч хэлбэрээр илэрдэг.

-Субъектив тал: Гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх бөгөөд Т.*******, Д.******* нар нь Баянхонгор аймгийн Заг сумандаа хөрөнгө оруулалт авахаар “******* өөл" ХХК-тай тохирч хууль бусаар гэрээ хийлгүйгээр бичил уурхай олборлох зөвшөөрлийг засаг дарга Д.******* олгосон бөгөөд Т.******* нь толгой дохиж дэмжиж оролцсон санаатай үйлдэл юм.

-Субъектийн хувьд Нийтийн албан тушаалтан буюу Д.******* нь Заг сумын засаг дарга, Т.******* нь Заг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурдын даргаар ажиллаж байсан байна.

Өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ. Д.*******, Т.******* нар Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түүхий хөндий” гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох зөвшөөрлийг Нөхөн сэргээлт хийх гурвалсан гэрээнд зааснаас өөр газар, дур мэдэж, гурвалсан гэрээнд оролцогч тал болох аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст мэдэгдэлгүйгээр, Ашигт малтмалын тухай хууль, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмуудыг бүхэлд нь зөрчиж, амаар зөвшөөрөл өгч бусдад давуу байдал бий болгосон нь дээрх шинжүүдээр эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийн шинжийг бүхэлд нь хангаж байна.

Т.******* нь амаар зөвшөөрөл олгосон буюу толгой дохисон үйл баримт нотлогдсон. Гэмт үйлдэл нь үйлдэл эс үйлдэхүйгээр илрэн гардаг. Үйлдэл нь амаар, биеэр аль ч хэлбэрээр илэрдэг. Хууль бусаар гэрээгүйгээр бусдад бичил уурхай олборлох зөвшөөрлийг засаг дарга олгосон бөгөөд Т.******* нь түүнийг дэмжиж толгой дохисон үйл баримт нотлогдсон нь түүнийг гэмт үйлдлийг дэмжиж хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн шүүхэд буцаана уу гэв.

Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгана уу гэв.

Шүүгдэгч Т.*******ын өмгөөлөгч тус шүүхэд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдлуудад үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.*******, Д.******* нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан өөрт олгогдоогүй эрх эдэлж 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох зөвшөөрлийг ******* *******” ХХК-нд амаар өгсний улмаас байгаль орчинд 1.370.800 төгрөгийн хохирол учирсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүх хэргийг шийдвэрлэж, хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар, шүүгдэгч Т.******* нь Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг даргаар тус тус ажиллаж байхдаа, 2017 оны 8 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох зөвшөөрлийг “******* *******” ХХК-нд Т.******* нь толгой дохиж, Д.******* нь амаар зөвшөөрөл өгсний улмаас байгаль орчинд 1.370.800 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь:

2 дугаар хавтаст хэргийн 140 дүгээр талд авагдсан “...энэ хэргийн улмаас байгаль, экологид учирсан хохирлыг төрийн өмнөөс нэхэмжилж хохирлыг барагдуулах байр суурьтай байна....” гэх хохирогч байгууллагын төлөөлөгч гийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар талд авагдсан “..зөвшөөрөгдсөнөөс гадуур талбай нэмж олгоно гэдэг нь хууль бус үйлдэл гэдийг би хэлээд гарсан. Яг гэрээ байгуулж үзэглэсэн зөвшөөрөл олгосон зүйл болоогүй..” гэх гэрч ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар талд авагдсан “...******* дарга нь өнөөдөр Баасан гариг, ажлын өдөр дуусаж байгаа ...тэгэхээр нь бид нар ...хагас бүтэн сайнд ажиллана гэсэн газартаа ажиллаж байхуу гэсэн чинь за тэгвэл ажлаа эхэлж бай гэж ******* дарга хэлээд ******* даргаа таныг зөвшөөрлөө гэж ойлгоод энэ хүмүүст ажлаа эхлэхийг нь зөвшөөрлөө шүү гэж хэлсэн юм...” гэх гэрч гийн мэдүүлэг.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “... ******* дарга 1 дэх өдөр гэрээ хийхэд миний зүгээс татгалзах зүйлд алга. ******* дарга гэрээгээ хариуцахгүй гэсэн. ******* амаар зөвшөөрөл өгөөгүй гэдэг худлаа, Амаар зөвшөөрөл өгсөн, ******* дарга ******* дарга та гэрээгээ хариуц гэж хэлсэн...” гэх шүүгдэгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан “.... Манай багийн хурлаас гарсан шийдвэр нөлөөлдөггүй юм. Учир нь дээд шатны байгууллагаас зөвшөөрөл аваад гэрээгээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа учраас бидний шийдвэр нэг их нөлөө үзүүлдэггүй юм.. ...Малчид ард иргэд эсэргүүцэж байсан...” гэх гэрч ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар талд авагдсан “...Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас "*******-*******" ХХК-д нийтдээ 11.6 га газарт нөхөн сэргээлт хийлгүүлэхээр гэрээ байгуулсан ....нөхөн сэргээлт явуулах газрыг нь яг зааж өгч, шав тэмдэг тавьж хүлээлгэж өгөөгүй, цэг солбицлыг хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй.... *******-******* ХХК нь энэ газрыг авахгүй, Заг сумын удирдлага нь ийм газарт нөхөн сэргээлт хийлгэнэ гээд маргаантай байсан...” гэх гэрч ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 118, 152 талд тус тус авагдсан “....Би 2017 онд *******-*******д ХХК-д компани зөвлөх гэх албан тушаал дээр ажиллаж байсан, ...******* дарга ******* даргад таныг зөвшөөрч байна гэж үзээд энэ улсуудыг орууллаа шүү гэж хэлсэн, ******* дарга тэр үед нь юм хэлээгүй ээ, тэгээд тэр өдрийн маргааш нь уг газарт хөрсийг нь хуулаад байж байтал шалгалт ирж зогсоосон.....тэр үед Заг сумын удирдлагатай ярьж тохироод зөвшөөрсөн газарт нь ажилласан юм..” гэх гэрч ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан “...тэр үед сумын Засаг дарга *******, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* нар нь ажиллахыг зөвшөөрсөн...” гэх гэрч ын мэдүүлэг

3 дугаар хавтаст хэргийн 4-6 дугаар талд авагдсан “...Т.******* нь над руу утсаар яриад “та нар манай суманд явж байгаа юм байна, нөхөн сэргээлт хийж байгаа ******* өөл ХХК-ийг цэг координатын хүрээнд нөхөн сэргээлт хийж байгаа эсэхийг шалгаж өгөөч гэсэн. ...Оюутболд хурандаа цэг координатыг мэдэхгүй юм чинь групп дуудаад шалгуулъя” гэсэн. Би “гэрээ нь хаана байна вэ? Засаг дарга чинь хаана байна вэ” гэхэд Т.******* бид нарт үзүүлэх юм байгаагүй гэх гэрч ын мэдүүлэг

3 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар талд авагдсан “... Одоо санах нь *******д “та нар яагаад эрүүл газар ухуулж байгаа юм бэ гэхэд харин ч би энийг эсэргүүцэж байгаа, бид нар огт зөвшөөрөл өгөөгүй гэж байсан санагдаж байна.. Би ойлгохдоо засаг дарга нь зөвшөөрөөд хурлын дарга нь татгалзаад байгаа юм болов уу гэж ойлголт төрж байсан...” гэх. гэрч ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар талд авагдсан “.. *******-******* ХХК нь тухайн үед манай сумын удирдлагууд болон малчин ард иргэдтэй уулзаад нэмж газар талбай олгооч гэдэг хүсэлтийг амаар гаргаж байсан бөгөөд сумын удирдлагууд болон бидний зүгээс яг тухайн үед бол ямар нэгэн байдлаар зөвшөөрсөн хариу өгөөгүй...” гэх гэрч н мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар талд авагдсан “...Хурал дээр сумын удирдлагууд эрүүл газар ухуулахгүй гэж хэлж байсан. Яг хэн нь тэгж хэлснийг санахгүй байна. Тухайн “Түүхий хөндий” гэх газарт судал дагаад ухсан дөрвөлжин хэлбэртэй газар хэсэг нь урьд нь эрүүл газар байсан..” .гэх. гэрч гийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолоор “******* *******” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорин сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. /2 дугаар хавтаст хэргийн126-134 дүгээр тал/

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Д.*******г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Хавтаст хэрэгт болон яллах дүгнэлтэд авагдаж улмаар анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн:

1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар талд авагдсан “ ....ажлаа эхэлж бай гэж ******* дарга хэлээд ******* даргаа таныг зөвшөөрлөө гэж ойлгоод энэ хүмүүст ажлаа эхлэхийг нь зөвшөөрлөө шүү гэж хэлсэн юм...” гэх гэрч гийн мэдүүлэг.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “... ******* дарга 1 дэх өдөр гэрээ хийхэд миний зүгээс татгалзах зүйлд алга. ******* дарга гэрээгээ хариуцахгүй гэсэн. ...Амаар зөвшөөрөл өгсөн,...” гэх шүүгдэгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 118, 152 талд тус тус авагдсан “....******* дарга ******* даргад таныг зөвшөөрч байна гэж үзээд энэ улсуудыг орууллаа шүү гэж хэлсэн, ******* дарга тэр үед нь юм хэлээгүй ээ,....” гэх гэрч ын мэдүүлэг

3 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар талд авагдсан “... Одоо санах нь *******д “та нар яагаад эрүүл газар ухуулж байгаа юм бэ гэхэд харин ч би энийг эсэргүүцэж байгаа, бид нар огт зөвшөөрөл өгөөгүй гэж байсан санагдаж байна.. Би ойлгохдоо засаг дарга нь зөвшөөрөөд хурлын дарга нь татгалзаад байгаа юм болов уу гэж ойлголт төрж байсан...” гэх. гэрч ын мэдүүлгүүдэд үндэслэн Засаг дарга Д.******* нь Иргэдийн хурлын дарга *******ын өмнөөс “ ажлаа эхэлж бай гэж ******* дарга хэлээд ******* даргаа таныг зөвшөөрлөө гэж ойлгоод энэ хүмүүст ажлаа эхлэхийг нь зөвшөөрлөө шүү гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд авагдсаныг үндэслэн шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “гэрч болон шүүгдэгч Д.******* нарын мэдүүлгээр “*******-өөл” ХХК-ийг өөр газарт нөхөн сэргээлт хийх талаар сумын засаг даргатай хийсэн уулзалтад шүүгдэгч Т.******* оролцож асуудалд толгой дохиж шийдвэр гаргахгүй, хамтын зарчмаар шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан...” гэх дүгнэлт хийж, шүүгдэгч Т.*******д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч ******* нарын “... зөвшөөрөл өгөөгүй.... албан тушаалын гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүнгүй...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх агуулгаар,

Прокурор Ж.Энхбат “...нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар ... холбогдох хууль журмуудыг бүхэлд нь зөрчиж, амаар зөвшөөрөл өгч бусдад давуу байдал бий болгосон нь ...гэмт хэргийн шинжийг бүхэлд нь хангасан...,..шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр...” бичсэн эсэргүүцэл зэргийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. Учир нь:

Засаг дарга нь сум орноо төлөөлж, аливаа гэрээг байгуулах, гарын үсэг зурах эрхтэй албан тушаалтан хэдий ч ялангуяа байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг арилгах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, энэ талаарх хууль тогтоомж зөрчихтэй тэмцэх албан тушаалтны хувьд авбал зохих арга хэмжээг авах байтал амаар дур мэдэн зөвшөөрөл өгч бусдад давуу байдал бий болгож, байгаль экологид хохирол учирчээ.

 Мөн албан тушаалын гэмт хэрэг нь шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн албаны үндсэн зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулдаг хор уршигтай болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН

 Л.НЯМДОРЖ