Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/03154

 

 

 

 

 

 

 

     2024 оны 7 сарын 30 өдөр

  Дугаар 183/ШШ2024/03154

Улаанбаатар хот

               

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

Нэхэмжлэгч: Г.Ө-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Б.А-д холбогдох,

 Гэм хорын хохиролд 1,258,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би өөрийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн *** улсын дугаартай автомашинаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баруунаас зүүн чиглэлд явж байх үед гүйцэх үйлдэл хийхдээ мөргөсөн болно. Уг хохирлыг хариуцагч төлөөгүй учир Т ХХК-ийн гаргасан хохирлын төлбөр болох 1,258,750 төгрөгийг хариуцагч Б.Агаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Г.Ө миний бие Б.Ад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Б.А нь миний хохирлыг барагдуулсан тул миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Б.Ад холбогдуулан гэм хорын хохиролд 1,258,750 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.Өын нэхэмжлэлтэй Б.Ад холбогдуулан гэм хорын хохиролд 1,258,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,760 төгрөгийн 17,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100***41 данснаас 17,380 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Өод олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ш.ОТГОНБАЯР