Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/03095

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 7 сарын 24 өдөр                   Дугаар 183/ШШ2024/03095                           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ХНД-ын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Зыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус хэлтэстэй харилцагч З ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна”, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг cap бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө”, 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсгийн орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, cap бүр нийгмийн даатгалын санд төлөх гэж заалтуудийг зөрчсөн байна. Үүний улмаас 2018 оны 07 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг дутуутөлсний улмаас 12,614,279.62 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 6,307,139.81 төгрөг, нийт 18,921,419.43 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай” зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Тус газар нь З ХХК-н хаяг болох Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 2-р хороо, 26 тоот хаягаар нэхэмжпэл гаргасан боловч уг хаягт хариуцагч нь байдаггүй шалтгаанаар дүүргийн Иргэний хзргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжыг хавсаргав. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд З ХХК-н захирал итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Гомбо овогтой Зоригтын гэрийн хаяг Сүхбаатар дүүрэг ***тоот хаягын дагуу нэхэмжлэл гаргасан боловч дүүргийн шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 мөн Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн захирлыг ерөнхий захиргаа гэж үзэхгүй гэснийг үндэслэл болгон “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай 2024-05-20-ны өдөр *** тоот захирамж гаргасан.Уг захирамжыг мөн хавсаргав. Иймд Хариуцагч З ХХК болон захирал З-г эрэн сурвалжлуулах захирамж гаргаж өгнө үү. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү.” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаар даргын тушаал хавсралтын хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай захирамжийн хуулбар хувь, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ***0 дугаартай захирамжийн хуулбар хувь, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Зыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “З ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг cap бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө”, 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсгийн орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, cap бүр нийгмийн даатгалын санд төлөх гэж заалтуудийг зөрчсөн байна. Үүний улмаас 2018 оны 07 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 12,614,279.62 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 6,307,139.81 төгрөг, нийт 18,921,419.43 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.” гэжээ.

 

 

Хан-Уул дүүргийн  нийгмийн даатгалын газар нь З ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.З нь үйл ажиллагаа явуулдаг гэж тэмдэглүүлсэн хаягт бүртгэлгүй гэх шүүгчийн захирамж гаргасан гэж нэхэмжлэгч тайлбар гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газрын хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Зыг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.З нь нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүрэг, 2-р хороо, 26 тоот хаягт бүртгэлгүй болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай захирамжаар тогтоогдож байх тул З ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Зыг эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.

 

З ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Зыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З ХХК /РД:2625466/ болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Зэрэн сурвалжилсугай.

 

2.З ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Зыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОТГОНБАЯР