Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/035

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч *******

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/114 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 1914005440344 дугаар хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмчээр ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бага насны 7 настай ыг мухар олгой авах мэс заслын хагалгаанд орох явцад мэдээгүйжүүлэгч их эмчээр хагалгаанд оролцохдоо Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэх заалт, Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг MNS6204:2010 стандартын 9 дүгээр зүйл, “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйлт ажиллагааны MNS50595:2017 стандартын 12.1 2 дахь хэсэгт заасан “Үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, эмчилгээг “Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд” болон бусад батлагдсан стандарт технологи, эмнэл зүйн заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ” гэх заалтуудыг тус тус зөрчиж бага насны 7 настай т хагалгааны өмнөх мэдээгүйжүүлгийг ямар нэгэн шалтгаангүйгээр ерөнхий унтуулгатай, төвөнхийн хошуувчтай хийх төлөвлөлтийн дагуу хийгээгүй буюу нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийсэн, мөн мэдээгүйжүүлэг хийснээс 5 минутын дараа кетамин 1мг/кг тунгаар хийж хагалгааны явцад давхар мэдээгүйжүүлэг хийсний улмаас өвчтөний зүрх зогсож, амин үзүүлэлтүүд унаж, тархины хүчилтөрөгчийн дутагдалд орж, үхэжсэнээс тархины саажилт, ойгүйдэл, хэлгүйдэлтэй болж цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 100 хувь алдагдуулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч *******д холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.

Үүнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад      

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 576 дугаар дүгнэлтэд

...5. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар нь ын өвчнийг бүрэн оновчтой тогтоож чадаагүй байна. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мэс заслын тэмдэглэлээс харахад ын мухар олгой үрэвсэж улайсан байсан тул угаар нь хатгаж боогоод авсан гэх ба 2019 оны 5 дугаар сарын 21-ний мухай олгойн эдийн шинжилгээний хариуд /В присланном материале обнаружена нормальная гистологическая картина червеобразного отростка/ буюу зүслэгийн материалд хэвийн гистологи зураг илэрсэн байх ба ямар нэгэн үрэвсэлгүй байсан байна. Үүнээс харахад ын биед хийсэн мэс заслын эмчилгээ нь тухайн нөхцөлд заавал хийх шаардлагагүй болно.... гэх дүгнэлт /3-р хх-ийн 186-190/

Эмгэг судлалын салбар зөвлөлийн дүгнэлт гаргах тухай 2021 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн №21/17

Дүгнэлт: Мухар олгойн тунгалгийн фолликулуудын үржлийн төвийн урвалжит өөрчлөлт ... гэх дүгнэлт /4-р хх-ийн 12-16/

Гэрч ийн ....Н.Ариунаа гэдэг эмч хагалгааг бүтэн унтуулгатай орно шүү гэж хэлж гарын үсэг зуруулсан. ******* эмч нь хагалгаанд орохын өмнө нь надтай огт уулзаагүй, ямар төрлийн унтуулах бодис тариа хэрэглэхийг огт хэлээгүй, танилцуулаагүй, би тэр үедээ ******* эмчийг хагалгаанд орсныг нь би огт мэдээгүй. Эрчулуун эмч шинжилгээ ерөөсөө өгүүлээгүй. Баянхонгор аймгийн Галуут сумаас ирсэн шинжилгээний хариуг нь үзээд мухар олгой байна гэж хагалгаанд орсон юм. Галуут суманд цусны нэг л шинжилгээ өгүүлсэн тэгээд л аймагт ирсэн аймагт ирээд ч өөр шинжилгээ өгөөгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28-31 /

Гэрч ын…. Би ын биеийг нь үзэхэд бодит үзлэгээр мухар олгойн шинж тэмдэг бүдэг өгүүлэмжээр зовиур нь мухар олгой гэж сэжиглэх өгүүлэмж нь зөрж байсан тул би мухар олгойн биш гэж дүгнэсэн мухар олгой үрэвсэх өвчний үед эхний үед бол толгой өвдөхгүй халуурахгүй 3-4 хоногийн дараа бүр хүндэрсэн үедээ халуурна мөн хэвлийн баруун талаар өвдөнө хэвлий тайван байсан. Энэ нь хэвлийн гялтангийн цочролын шинж тэмдэг байхгүй байсан энэ нь мухар олгойн үрэвсэл байх магадлал байхгүй байна гэж би үзсэн... гэх мэдүүлэг / х-р хх-ийн 41-42/

Гэрч ы .... би хүүхдээс ямар зовиуртайг нь асуухад бөөлжинө хэвлийгээр өвдөнө гэсэн зовиур хэлсэн, шинжилгээ өгсөн байсан,...шинжилгээг нь харахад цусны цагаан эсийн тоо 16 000 000 тай хэмжээ нь ихэссэн байсан тул мухар олгойн хурц үрэвсэл гэсэн онош тавьж мэс заслын тасагт хэвтүүлсэн, би ын өвчний түүхийг нээж түүний ээжид нь хийгдэх хагалгааны талаар танилцуулж зөвшөөрөл авсан... ын биед үрэвссэн мухар олгойг авах мэс заслын хагалгаанд орох шийдвэрийг би гаргасан хагалгаа хийх, шийдвэрийг тухайн хүний биеийг үзсэн эмч нь гаргаж өөрөө хагалгаанд ордог…Би шинжилгээний хариуд эргэлзэж байна, би өөрөө бол тухайн үед үзлэгээр илэрсэн өөрчлөлт шинжилгээний хариуг үндэслээд хагалгааг хийх шаардлагатай байсан гэж бодож байна, хүний биед мухар олгойн үрэвссэн эсэхийг оношлохын тулд цусны шинжилгээ өгнө... гэх мэдүүлэг / хх-ийн 43-45/

Гэрч ын ...Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг нь мухар олгой үрэвсэх өвчнийг эмчлэх боломжтой... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47 /,

Гэрч ын ...мэс заслын эмч нь холбогдох шинжилгээг өгүүлэх ёстой... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48- 49 /,

Гэрч гийн...Насанд хүрээгүй хүүхдэд хагалгаа хийх үед мэдээгүйжүүлэг, унтуулга хийхээр бол хүүхдийн эцэг, эхэд нь заавал тайлбарлаж зөвшөөрөл авах ёстой байдаг... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63-64, 3-р хх-ийн 154-155/

Шинжээч эмч гийн ... “мухар олгойн тунгалагийн фоммсулуурын үржлийн төвийн урвалжилт өөрчлөлт нь мухар олгой нь цочролоос үүссэн хариу урвал юм. Уг мухар олгойд цочмог идээт үрэвсэл байхгүй бөгөөд эрүүл хүнд хэвийн үед илэрч болно ... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 69/ зэргээс үзэхэд

мэс заслын эмч нь хохирогч т мухар олгой хагалгаа хийхдээ Галуут сумын эмнэлгийн шинжилгээний хариу үндэслэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар мухар олгойд цочмог идээт үрэвсэл байгаагүй, урвалжилт өөрчлөлт байсан, эд эсийн шинжилгээгээр олгой үрэвсэл нотлогдоогүй талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан ба шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, зарим шинжээчийн дүгнэлтэд мэс заслын эмч тай холбоотой хэдэн хэдэн заалт тусгагдсан, мөн мэс заслын нь хүүхдэд хагалгаа хийхдээ урьдчилсан шинжилгээ аваагүй буюу онош тодорхой бус, эмнэл зүйн шинжүүд эргэлзээтэй байхад хэвлийн эхо, компьютер томограм, цахилгаан соронзон үеэлзүүрт томограмийн шинжилгээ хийгээгүй, эмч нарын хоорондох уялдаа холбоогүй, унтуулгын тасгийн эрхлэгчийн ерөнхий унтуулгатай хийх зөвлөмж өгсөн байсныг дагаагүй буюу тухайн өвчиндөө анхаарал хандуулаагүй, унтуулгын эмч зөв унтуулга хийсэн талаар хяналт тавиагүйгээс хагалгааг хийж хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйлдэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн мэс засал эмчилгээг хийхэд мэс заслын эмч , мэдээгүйжүүлгийн эмч *******, мэдээгүйжүүлгийн сувилагч М.Мөнхзул нар орсон бөгөөд мэс заслын аюулгүй байдлыг хянах хуудасны 1 дүгээр хэсгийг мэдээгүйжүүлэг эхлэхийн өмнө мэдээгүйжүүлэгчийн эмч, мэс заслын сувилагч нар галган бөглөж, аюулгүй байдлыг хянаж гарын үсэг зурна, 2. Хяналтын хуудасны 3 дугаар хэсэгт мэс засал дууссаны дараа мэс заслын өрөөнөөс гаргахын өмнө хяналтын хуудсыг мэдээгүйжүүлэгч эмч, мэс заслын эмч, сувилагчийн хамт бөглөж нарын үсэг зурна,... гэж заасан байхад мэс заслын эмч, мэдээгүйжүүлэгч эмч, сувилагч нар мэс заслын өрөөнөөс гарахын өмнө хяналтын хуудас бөглөөгүй нь мэс заслын эмч, сувилагч нар эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон дээрх хуулиудад нийцүүлэн гаргасан журам стандартад заасан хяналтын хуудсыг бүртгэх журмыг зөрчсөн буюу тодорхой хүмүүсийн буруутай үйлдэл байхад эдгээр хүмүүст ямар ч хариуцлага тооцоогүй, уг хэрэгт холбогдуулан шалгаагүй орхигдуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

2. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 575 дугаар шинжээчийн...

7...Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №21/17 дугаартай дүгнэлтийн эд судлалын шинжилгээгээр Мухар олгойн тунгалагийн фоликулуудын үржлийн төвийн урвалжилт өөрчлөлт нь хэвийн өөрчлөлт уу, эсвэл мухар олгойн ургацаг үрэвссэн үед илэрдэг эсэхийг дахин тодруулах.. талаар дүгнэлтэд тусгагдсан байх энэ талаарх ажиллагаа огт хийгээгүй

3.Шүүгдэгч ******* нь Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг MNS6204:2010 стандартын 9 дүгээр зүйлийн зөрчсөн гэх боловч уг стандартыг зөрчсөн гэдгийг тогтоож чадаагүй, 9 дүгээр зүйлийн аль заалтыг зөрчсөн талаар Прокуророос яллах дүгнэлтдээ бичээгүй ,түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4-т заасан оношилгоо үйлчилгээний стандарт удирдамж, технологийг зөрчсөн уг үйлдлээс хохирол учирсан гэдгийг эргэлзээгүй тогтоох ёстой стандартыг зөрчсөн гэдгийг тогтоож чадаагүй, түүнчлэн хэрэгт авагдсан

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 3-т…..Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж, шинжээч гарын үсэг зурна. Хэд хэдэн шинжээч дүгнэлт гаргахад оролцож нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд гарын үсэг зурах ба санал зөрсөн бол саналаа бичиж, дүгнэлтэд хавсаргана... гэж хуульчилжээ. Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн № 164 дугаар шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд хэд хэдэн шинжээч дүгнэлт гарахад оролцсон боловч , , гэсэн 3 эмч дүгнэлт гаргахтай холбоотой бие даасан саналаа бичгээр гаргаж өгсөн, бусад шинжээч нар нэгдсэн дүгнэлт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл шинжээч эмч , , нар тусдаа дүгнэлтээ гаргаж хэрэгт хавсаргасан бөгөөд эдгээр шинжээч нарын гаргасан дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн № 164 дугаар нэгдсэн байдлаар гаргасан дүгнэлтийн хэсэгтэй эрс зөрүүтэй гаргасан бөгөөд уг дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Түүнчлэн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Эмгэг судлалын салбар зөвлөлийн дүгнэлтээр ... мэхэр олгойн фолликулуудын үржлийн төвийн урвалжилт өөрчлөлт.. гэж гаргасан бөгөөд Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн № 164 дугаар дүгнэлтийн хэсгүүд няцаагдаж байна.

Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн № 164 дугаар дахин шинжээчийн дүгнэлт гаргасан ба 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлтээр гаргасан дүгнэлтүүд нь хуульд заасан дахин, нэмэлт дүгнэлт гэдийг зааглаж ялгаагүй, нэмэлт дүгнэлтээр бол өмнө огт хариулагдаагүй асуулт тавих ба уг нэмэлт дүгнэлтэд өмнөх асуултаа дахин давтаж асуусан зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, дээрх дутуу ажиллагааг заавал нөхөн гүйцэтгэх буюу хуульд заасан аргаар холбогдох нотлох баримтыг цуглуулах, шалгах ажиллагааг гүйцэтгүүлэх, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон тохиолдолд тухайн хэргийн талаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж шүүгдэгч *******д холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.1 Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх хэмжээ хязгаарыг зөрчиж буюу тухайн шүүгдэгчийн хувьд хэргийг хэлэлцэлгүй бусад этгээдийн хувьд хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал хэрэгт шүүгдэгчээр ******* оролцож байхад эмч ы талаар хууль зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр шинжээчийн дүгнэлтүүдийг зөрүүтэй гэж дурдсан боловч одоо ямар ажиллагаа хийх, шинжээчийн ямар дүгнэлтүүдийн ямар заалтууд зөрүүтэй болох, шүүгчийн захирамжийн заалтыг хангуулахын тулд ямар ажиллагаа хийх нь ойлгомжгүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.

Ерөнхий унтуулга хийх зөвлөмжийг д бус унтуулгын эмч Л.Аптанзаяад өгсөн бөгөөд тухайн зөвлөмжийг дагах үүрэг *******д байгаа. Харин мэс заслын эмч нь мэс ажилбартай холбоотой хагалгааг хийх үүрэгтэй. Гэтэл шүүгчийн захирамжид “унтуулгын эмч зөв унтуулга хийсэн талаар

хяналт тавиагүй” гэсэн нь юуг үндэслэж 2 өөр чиг үүргийн эмч нарын ажил үүргийг холбож буй нь ойлгомжгүй байна.

-2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн доктор гийн дүгнэлтэд “Олгойн цочмог үрэвслийн үед... дээрх шинжүүд тухайн хүүхдэд илэрсэн гэхээр байна”,

-гийн дүгнэлтэд “Мухар олгойн цочмог үрэвсэл байсан байна гэж үзэж болохоор байна”,

-Эмч ын дүгнэлтэд “Эмнэл зүйн шинж, бодит үзлэг, өгүүлэмж, цусны шинжилгээнээс харахад хурц олгойн шинж байсан байна”,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ нь эмнэлэгт үзүүлэх үед мухар олгойн цочмог үрэвслийн зовиур, шинж илэрсэн байна. ын өвчнийг зөв оношилж, мэс засал эмчилгээг зохих ёсоор хийжээ”,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 575 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Мухар олгойн цочмог үрэвсэл байсан байна... Мухар олгойн цочмог үрэвслийн шинжүүд илэрвэл мэс засал хийдэг... Тухайн тохиолдолд мухар олгойн цочмог үрэвслийн шинжүүд илэрсэн байна” зэрэг дээрх дүгнэлтүүдийг шүүгч хэрхэн яаж үгүйсгэж, эмчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтүүдийг баримтлаагүй шалтгаанаа заагаагүй байна.

1.2 Шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагаа нь үндсэн хэргийг шийдвэрлэхэд огт ач холбогдолгүй бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан 575 дугаартай дүгнэлтээр “Мухар олгойн цочмог үрэвсэл байсан байна... Мухар олгойн цочмог үрэвслийн шинжүүд илэрвэл мэс засал хийдэг... Тухайн тохиолдолд мухар олгойн цочмог үрэвслийн шинжүүд илэрсэн байна” гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл хохирогч ын үндсэн онош нь олгойн цочмог үрэвсэл байсан эсэхээс үл хамаараад тухайн үед цочмог үрэвслийн шинж тэмдгүүд бүрэн илэрсэн тул мэс ажилбар хийхээс өөр аргагүй байсан. Гагцхүү учраад буй хохирол нь мэс ажилбар хийгдэж байх үед унтуулгын эмч ерөнхий зөвлөмж дагаагүйтэй шууд шалтгаант холбоотой болохоос биш онош буруу, зөрүү тавигдсантай холбоогүй гэдгийг ялган авч үзэх шаардлагатай.

1.3Мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээ стандартын дагуу явагдсан эсэх талаар дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээч Б.Байгалмаагийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтэд “******* нь мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэгт ерөнхий унтуулгатай төвөнхийн хошуувчтай хийх төлөвлөлтийн дагуу хийгээгүй, шалтгаан тодорхойгүй, мэдээгүйжүүлгийн явц, хяналтын маягтын хөтлөлт бүрэн бус эцэг, эх, асран хамгаалалтад танилцуулж зөвшөөрөл авснаас өөр мэдээгүйжүүлэг хийсэн байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэх заалт, Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг ММ56204:2010 стандартын 9 дүгээр зүйл, ‘Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны ММ550595:2017 стандартын 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, эмчилгээг 'Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд' болон бусад батлагдсан стандарт технологи, эмнэл зүйн заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ гэх заалтуудыг тус тус зөрчиж байна” гэж дүгнэж шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд прокуророос тухайн дүгнэлтийг яллах дүгнэлтдээ ашигласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь ....шинжээчийн дүгнэлт энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан, мөн 16.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэхээр хэд хэдэн шинжээчийг томилсон бол дүгнэлт гаргахаас өмнө хоорондоо зөвлөлдөж, санал нэгдвэл дүгнэлтэд бүгд гарын үсэг зурна”, 3 дахь хэсэгт “Дүгнэлт гаргахад санал зөрсөн шинжээч саналаа бичиж. дүгнэлтэд хавсаргана”, 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор. мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж, 27.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж, шинжээч гарын үсэг зурна. Хэд хэдэн шинжээч дүгнэлт гаргахад оролцож нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд гарын үсэг зурах ба санал зөрсөн бол саналаа бичиж, дүгнэлтэд хавсаргана”, 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн заалтуудаас авч үзвэл Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй, хоорондоо зөрүү бүхий хэд хэдэн шинжээчийн дүгнэлт бүрийг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй харин дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг зааж өгөх ёстой.

Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор ойлгомжгүй, тодруулах шаардлагатай гэж үзвэл Шүүх хуралдаанд шинжээч нарыг оролцуулан шийдвэрлэх боломжтой энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш юм, мөн шинжээч нар саналын зөрүү гарч саналаа бичиж дүгнэлтэд хавсаргасан нь хууль зөрчсөн ажиллагаа биш бөгөөд хэрэгт дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгчийн 114 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаана уу гэв

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийг шийдвэрлэхэд бүрэн боломжтой, нотлох баримтууд бүрэн цугларсан, энэ хэрэг 3 жил үргэлжилж одоо хохирогч хүүхдийн бие муудсаар байх тул хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, захирамжийг хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Прокурорын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт хийсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмчээр ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бага насны 7 настай ыг мухар олгой авах мэс заслын хагалгаанд орох явцад мэдээгүйжүүлэгч их эмчээр хагалгаанд оролцохдоо холбогдох хууль болон бусад батлагдсан стандартуудын заалтуудыг тус тус зөрчиж бага насны 7 настай т хагалгааны өмнөх мэдээгүйжүүлгийг ямар нэгэн шалтгаангүйгээр ерөнхий унтуулгатай, төвөнхийн хошуувчтай хийх төлөвлөлтийн дагуу хийгээгүй буюу нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийсэн, мөн мэдээгүйжүүлэг хийснээс 5 минутын дараа кетамин 1 мг/кг тунгаар хийж хагалгааны явцад давхар мэдээгүйжүүлэг хийсний улмаас өвчтөний зүрх зогсож, амин үзүүлэлтүүд унаж, тархины хүчилтөрөгчийн дутагдалд орж, үхэжсэнээс тархины саажилт, ойгүйдэл, хэлгүйдэлтэй болж цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 100 хувь алдагдуулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт анхан шатны шүүхээс дүгнэлт хийхэд хангалттай нотлох баримтыг цуглуулсан, эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянаж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн хэлэлцүүлж, шинжлэн судалсан нотлох баримтуудад тал бүрээс нь харьцуулан үнэлэлт өгөх замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, эсхүл оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарлах зэргээр шүүхийн шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх зөрчил тогтоогдохгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд

- “....шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 576 дугаар дүгнэлт, Эмгэг судлалын салбар зөвлөлийн 21/17 дугаар дүгнэлт , гэрч , , , , , А.Ариунаа, шинжээч эмч нарын мэдүүлгүүдээр мэс заслын эмч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй...”

- “... мэс заслын эмч , мэдээгүйжүүлгийн эмч *******, мэдээгүйжүүлгийн сувилагч М.Мөнхзул нар эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон дээрх хуулиудад нийцүүлэн гаргасан журам стандартад заасан хяналтын хуудсыг бүртгэх журмыг зөрчсөн буюу тодорхой хүмүүсийн буруутай үйлдэл байхад эдгээр хүмүүст ямар ч хариуцлага тооцоогүй, уг хэрэгт холбогдуулан шалгаагүй орхигдуулсан...”

575 дугаар дүгнэлт дэх ...Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №21/17 дугаартай дүгнэлтийн эд судлалын шинжилгээгээр Мухар олгойн тунгалагийн фоликулуудын үржлийн төвийн урвалжилт өөрчлөлт нь хэвийн өөрчлөлт уу, эсвэл мухар олгойн ургацаг үрэвссэн үед илэрдэг эсэхийг дахин тодруулах ажиллагаа огт хийгээгүй

-“ ...Шүүгдэгч ******* нь Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг MNS6204:2010 стандартын 9 дүгээр зүйлийн зөрчсөн гэх боловч уг стандартыг зөрчсөн гэдгийг тогтоож чадаагүй, 9 дүгээр зүйлийн аль заалтыг зөрчсөн талаар Прокуророос яллах дүгнэлтдээ бичээгүй , Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4-т заасан оношилгоо үйлчилгээний стандарт удирдамж, технологийг зөрчсөн үйлдлээс хохирол учирсан гэдгийг эргэлзээгүй тогтоож чадаагүй...”,

-“.... шинжээч эмч , , нарын тусдаа гаргасан дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн № 164 дугаар нэгдсэн байдлаар гаргасан дүгнэлтийн хэсэгтэй эрс зөрүүтэй гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 3-т Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж, шинжээч гарын үсэг зурна. Хэд хэдэн шинжээч дүгнэлт гаргахад оролцож нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд гарын үсэг зурах ба санал зөрсөн бол саналаа бичиж, дүгнэлтэд хавсаргана... “ гэж хуульчилсан

-“... 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Эмгэг судлалын салбар зөвлөлийн дүгнэлтээр ... мухар олгойн фолликулуудын үржлийн төвийн урвалжилт өөрчлөлт.. гэж гаргасан нь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн № 164 дугаар дүгнэлтийн хэсгүүдээр няцаагдаж байна....”

 -“...Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн № 164 дугаар дахин дүгнэлт, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлтээр гаргасан дүгнэлтүүд нь хуульд заасан дахин, нэмэлт дүгнэлт гэдийг зааглаж ялгаагүй, нэмэлт дүгнэлтээр бол өмнө огт хариулагдаагүй асуулт тавих ба уг нэмэлт дүгнэлтэд өмнөх асуултаа дахин давтаж асуусан зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй...” гэх дүгнэлт хийж хэргийг Прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан эмнэлгийн мэргэжилтэн нь өвчтөний өвчний оношийг зөв тогтоогүйгээс өвчтөнд буруу эмчилгээ хийж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан эмчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцохгүй, энэ хэрэгт мэс заслын эмч , сувилагч М.Мөнхзул нар нь хяналтын хуудсыг бөглөөгүйгээс болж хүндрэл үүсэж, хохирол учирсан гэж үзэх боломжгүй харин тэд үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад энэ хэрэгт хамтруулан оролцуулах нь хэргийн бодит байдалтай нийцэхгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчихөд хүргэнэ.

Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нэг бүрийг өөр хооронд нь харьцуулан судалж аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлтэй дүгнэлт хийх бүрэн боломжтой байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар шүүх шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох эрхтэй.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь монгол хэлний утга найруулгын хувьд шууд уншаад ойлгох боломжгүй, харилцан уялдаа холбоогүй бичигдсэнээс гадна шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байна гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 114 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Прокурорын “...анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх хэмжээ хязгаарыг зөрчиж буюу тухайн шүүгдэгчийн хувьд хэргийг хэлэлцэлгүй бусад этгээдийн хувьд хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй ...,...шинжээчийн дүгнэлтүүдийг зөрүүтэй гэж дурдсан боловч одоо ямар ажиллагаа хийх, шинжээчийн ямар дүгнэлтүүдийн ямар заалтууд зөрүүтэй болох, шүүгчийн захирамжийн заалтыг хангуулахын тулд ямар ажиллагаа хийх нь ойлгомжгүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн....,

Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй, хоорондоо зөрүү бүхий хэд хэдэн шинжээчийн дүгнэлт бүрийг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй харин дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ заагаагүй, ....шинжээч нар саналын зөрүү гарч саналаа бичиж дүгнэлтэд хавсаргасан нь хууль зөрчөөгүй...” гэх агуулгаар бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 -т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/114 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

          ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

 Т.ЖАРГАЛСАЙХАН