Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/03000

 

 

 

 

 

     2024 оны 7 сарын 08 өдөр

  Дугаар 183/ШШ2024/03000

Улаанбаатар хот

               

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

Нэхэмжлэгч: И-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

25,392,209 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Б нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр *** дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай, богино болон урт хугацаат цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.3 дахь хэсэгт заасан цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” хэмээн заасны дагуу зээлдэгч Д.Бын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу аппликейшнаас 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр *** дугаартай зээлийн дансны дугаартай 6,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, зээлдэгчийн *** банкны тоот дансанд хүлээн авсан. 2022 оны 9 дүгээр сарын 26-ны-ны өдөр *** дугаартай зээлийн дансны дугаартай 11,095,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, зээлдэгчийн *** банкны тоот дансанд хүлээн авсан. 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр *** дугаартай зээлийн дансны дугаартай 5,360,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, зээлдэгчийн *** банкны тоот дансанд хүлээн авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-тзааснаар цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийн хувиарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй тул 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 6,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 4,732,151.4 төгрөг, үндсэн хүү 1,936,696.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 251,957.72 төгрөг, нийт 6,920,805.68 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11,095,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь  үндсэн зээл 8,598,408.99 төгрөг, үндсэн хүү 3,643,775.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,936.63 төгрөг, нийт 12,696,121.12 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 5,360,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 4,639,532.78 төгрөг, үндсэн хүү 975,146.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,104.23 төгрөг, нийт 5,758,783 төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 16,500 төгрөг үүнд нотариатын зардал болно. Иймд хариуцагч Д.Боос нийт 25,392,209.91 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Миний бие Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,392,209 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3,174,027 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож байнаС ХХК нь И ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 94,627,115 төгрөг дээр алданги 26,022,456 төгрөгийг нэмж нийт 120,649,571 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. С ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 120,649,571 төгрөгнөөс 15,649,571 төгрөгөөс татгалзаж, үлдэх 105,000,000 төгрөгийг И ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Д.Бод холбогдуулан 25,392,209.91 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага 25,392,209 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3,174,027 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.И ХХК нь хариуцагч Д.Бод холбогдох 25,392,209.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага 25,392,209.91 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3,174,026 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3,174,027 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,911.05 төгрөгийн 124,456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 124,456 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 124,456 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                               Ш.ОТГОНБАЯР