| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00110/И |
| Дугаар | 141/ШШ2024/00138 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 141/ШШ2024/00138
| 2024 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 141/ШШ2024/00138 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар З аймгийн Т сумын Б баг хаягаар оршин суудаг М овогт Г-гийн Г нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Г.Г нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1983 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйд ажилчнаар ажилд орсон. ТАА-н даргын 1983 оны 03 дугаар сарын 04-ний 58 дугаартай тушаал, 1984 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ТАА-н ажилчнаас чөлөөлөгдөж тракторын курст суралцуулахаар шийдвэрлэсэн. 1984 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаартай тушаал, 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаартай тушаалаар ТАА-д тракторчнаар авч ажиллуулсан. 1985 оны 08 дугаар сарын 06-ны өдөр цэргийн албанд явах болсон тул 147 дугаартай тушаалаар чөлөөлсөн. 1988 онд цэргийн алба хаах хугацаагаа дуусгаад ирсэн. БХЯ-ы сайдын 1988 оны 08 дугаар сарын 9/425 дугаартай тушаал, 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Тэсийн ТАА-д 6 дугаар салаанд тракторчнаар ажилласан. 1988 оны 09 дүгээр сарын 175 дугаартай тушаал, 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1995 он хүртэл Монгол банкны харьяа салбарт манаачаар ажиллуулсан. 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаартай тушаалаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг байгууллагын болон архивын лавлагааг үндэслэн 1983 оноос 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Тэсийн ТАА-д ажиллаж байсан, 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Монгол банкинд Тэс сумд ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь 1983 оноос 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Тэсийн ТАА-д ажиллаж байсан, 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Монгол банкинд ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч М овогт Г-гийн Г нь 1983 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйн 2 дугаар тасагт тракторчноор, 1991 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Тэс сумын банкны салбарт манаачаар,1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Монгол даатгал банкны харьяа Тэс сум дахь банкны салбарт манаачаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-М овогт Г-гийн Г-ын 0000000 дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/759 дугаартай: “...Г.Г нь 1983 онд Тэсийн Тэжээлийн аж ахуйн үйлдвэрт ажилчнаар ажилд орсон тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд дээрх байгууллагын 1983 оны 1-5 сарын даргын тушаал архивт шилжигдэн ирээгүй байна...” гэсэн архивын тодорхойлолт,
-Г-гийн Г-д Завхан аймгийн Тэсийн ТАА-н захиргаанаас 1984 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нээж олгосон 033450 дугаартай: “...Тэжээлийн аж ахуйн даргын 1983 оны 03 дугаар сарын 11-ний өрийн 58 дугаар тушаалаар Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн үйлдвэрт ажилчнаар ажиллуулав, Тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаар тушаалаар Тэжээлийн үйлдвэрийн ажилчнаас чөлөөлж Тэжээлийн аж ахуйн тракторчны курсэд суралцуулав, Тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаар тушаалаар тракторчны мэргэжил эзэмшсэн тул Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллуулав, Тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 47 дүгээр тушаалаар цэргийн албанд яван болсон тул Тэжээлийн аж ахуйн тракторчноос чөлөөлөв, Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 175 дугаар тушаалаар Тэсийн Тэжээлийн аж ахуйн II тасгийн 6-р салааны тракторчноор ажиллуулав, Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаартай тушаалаар Тэсийн Тэжээлийн аж ахуйн 6-р салааны тракторчноос чөлөөлөв, Конторын даргын 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тушаалаар Тэс сумын банкны салбарын манаачаар авч ажиллуулав, Монгол банкны харъяа Тэс сумын салбарын манаачаас чөлөөлж, даатгал банкны мэдэлд шилжүүлэв, Завхан аймгийн Монгол даатгал банкны захирлын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар Завхан аймгийн Монгол Даатгал банкны харьяа Тэс сум дахь банкны салбарын даргаар томилсугай, Завхан аймгийн Монгол даатгал банкны захирлын 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Тэс сум дахь Даатгал банкны үүрэгт ажлаас чөлөөлөв...” гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Г-гийн Г-ын 484226 дугаартай: 1995-1997 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-Завхан аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 147 дугаартай: “...10.Г овогтой Г цэргийн албанд явсан идэрчүүдийг ажлаас чөлөөлсүгэй...” гэсэн тушаалын хуулбар,
-Завхан аймгийн Тэс сум дахь Тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаартай: “...Тэжээлийн аж ахуйн тракторын курсэд суралцаж тракторчин болох шалгалтаа өгч тэнцсэн тракторчдыг доорх хуваариар цогцолборуудад томилон ажилласугай. 3-р цогцолборт 3.Г.Г...” гэсэн тушаалын хуулбар,
-Завхан аймгийн Тэс сум дахь Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 175 дугаартай: “...22.Г овогтой Г-ыг II тасагт тракторчноор 9 дүгээр сарын 19-нээс томилсугай...” гэсэн тушаалын хуулбар,
-Завхан аймгийн Тэс сум дахь Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаартай: “...Г.Г-ыг 4 дүгээр сарын 18-аас салааны тракторчноос чөлөөлөх ...” гэсэн тушаалын хуулбар,
-Завхан аймгийн Тэс сум дахь улсын банкны тооцооны касс албан бичгийн 1991 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай: “...2.Манаач Д.Амартөр нь өөрийн хүсэлтээр Дэлгэрэх нэгдлийн адуучин болохоор манаачийн ажлаас чөлөөлж өгөх өргөдөл ирүүлсэн үүний улмаас мөн Г.Г-ыг банкны салбарын манаачаар ажиллуулах...” гэсэн тушаал,
-Гэрч Н.З-ын: “...Би 1983 онд цэргээс ирсэн. Цэргээс ирээд Тэжээлийн аж ахуйд ажилд орсон. Тухайн үед Г.Г нь тэжээлийн аж ахуйн нормчноор ажиллаж байсан. Нормчин нь тэжээл савладаг, өвс ачдаг байсан. Тэсийн Тэжээлийн аж ахуйд тракторын жолооч шаардлагатай болоод бид хоёр Тэсийн тракторын круст 6 сар суусан. 2 дугаар цогцолборыг 3 салаа болгон хуваахад нэг салаанд хамт хуваарилагдсан. Г.Г нь 1985 онд цэрэгт татагдаж 3 жилийн цэргийн дараагаар халагдаж ирээд Тэсийн Тэжээлийн аж ахуйн 6 дугаар салаанд тракторын жолоочоор үргэлжлүүлэн ажилласан тэр үед би тухайн салаандаа тракторын жолоочоор ажиллаж байсан. 1994 онд Тэжээлийн аж ахуйн үйлдвэр тараад Г.Г нь банканд ажилд орсон байх...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч М овогт Г нь 1983 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйн 2 дугаар тасагт тракторчноор, 1991 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Тэс сумын банкны салбарт манаачаар,1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Монгол даатгал банкны харьяа Тэс сум дахь банкны салбарт манаачаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Г-оос ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М овогт Г-гийн Г нь 1983 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйн 2 дугаар тасагт тракторчноор, 1991 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Тэс сумын банкны салбарт манаачаар,1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Монгол даатгал банкны харьяа Тэс сум дахь банкны салбарт манаачаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН