Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0246

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Уртнасангаас Улаанбаатар хот дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяагийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн С.Мартад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөө торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... 2019 оны 01 дүгээр 31-ний өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад УБ-транс ХХК-ийн гаалийн бүртгэгэдсэн мэргэжилтэн С.Март нь SNBU825871-0 тоот чингэлэгтэй Toyots Prius маркийн суудлын авто машиныг гаальд мэдүүлэхдээ ачааны авто машин гэж мэдүүлсэн зөрчлийг илрүүлж, холбогдогч С.Мартыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Уртнасан хянаад УБ-транс ХХК-ын бүртгэгдсэн мэргэжилтнй С.Мартад Зөрчоийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөвтгүүлэхээр прокурорын дүгнэлт гаргасныг эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяа би хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяа УБ-тарнс ХХК-ийн мэргэжилтэн С.Мартын зөрчилд 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0242976 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсныг Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Уртнасангийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04 тоот дүгнэлтээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасныг үндэслэн УБ-тарнс ХХК-ийн мэргэжилтэн С.Март нь Гаалийн зуулчлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн ... гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяа нь прокурорын дүгнэлтийг ийнхүү хүлээн зөвшөөрч байгаагаа 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Уртнасангийн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяагийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн С.Мартад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөө торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяа хүлээн зөвшөөрснийг баталж, улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0242976 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, холбогдох зөрчил хянан шийдвэрлэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Уртнасангийн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяагийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн С.Мартад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөө торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан Ц.Сарантуяахүлээн зөвшөөрснийг баталж, боловсролын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0242976 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ