Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/02631

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024  оны 06 сарын 17 өдөр              Дугаар 183/ШШ2024/02631                  Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон           

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г************* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Б********* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 278 415 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 278 415 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 2 278 415 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 21- ний өдөр 300 ОООтөгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 178 415 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний     хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 405 төгрөгийн 25 702 төгрөгийгулсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 25 702 төгрөг, хариуцагчаас 25 702 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.ХУЛАН