Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/040

 

Ц.*******, , Ү.*******,

О.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Хохирогчийн төлөөлөгч , түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч

Шүүгдэгч Ү.*******, түүний өмгөөлөгч

Шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч , нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.*******, , Ү.*******, О.******* нарт холбогдох эрүүгийн 1914000000005 дугаар хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овогт *******ын *******, ........оршин суух, Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /******* /,

Монгол улсын иргэн, Бадний овогт ийн *******, .............. оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /******* /,

Монгол улсын иргэн, Харчин овогт гийн Лхагвасүрэн, ...........оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/,

Монгол улсын иргэн, Өндөр овогт ын *******, ...........оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /******* /,

Шүүгдэгч О.******* нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг Цав гэх газарт өөрийн гэртээ н нүүрэн тус газар нь шаазан аягаар цохиж, зүүн хацрын зүсэгдсэн шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч нь Ү.*******, Ц.******* нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цавын эрэг гэх газарт байрлах Ц.*******ын гэрээс, бие махбодод нь осголт явагдаж эхэлсэн байсан г -22.30с - 23.10с градусын хүйтэнд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг Цав гэх газарт байх ынх руу хүргэхээр дан цамц, өмдтэйн Ц.*******ын эзэмшлийн 58-28 БНА улсын дугаартай “ниссан навара” маркийн тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр ачиж, өвлийн хүйтэнд тээвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн,

Уг үйлдлийн улмаас нь осгож нас барах боломжтой болохыг ухамсарласан хэдий ч “архи нь гарна, осгохгүй” гэж найдсан болгоомжгүй үйлдлийн улмаас нь осгож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.******* нь , Ү.******* нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цавын эрэг гэх газарт байрлах Ц.*******ын гэрээс.бие махбодод нь осголт явагдаж эхэлсэн байсан г -22.30с - 23.10с градусын хүйтэнд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг Цав гэх газарт байх ынх руу хүргэхээр дан цамц, өмдтэйн өөрийн эзэмшлийн 58-28 БНА улсын дугаартай ниссан навара маркийн тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр ачуулж, тээвэрлэж явсан,

Уг үйлдлийн улмаас нь осгож нас барах боломжтой болохыг ухамсарласан хэдий ч “архи нь гарна, осгохгүй” гэж найдсан болгоомжгүй үйлдлийн улмаас нь осгож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг,

Шүүгдэгч Ү.******* нь г хувийн таарамжгүй харилцааны улмаас цээжин тус газар дэвсэх, өшиглөж, нүүрэн тус газар нь гараар цохих мэтээр цохиж зодон, н биед толгойн хуйхны дотор гадаргуу дух, дагзны хэсгийн цус хуралт, дух, хөмсөг, чамархай, чих, хамар, мөр цээж, хүзүү, хуруунд зулгаралт, зовхи, дух, хацар, чамархай, дээд уруул, чих шуу, хуруу, гуя, өвдөг, шилбэ, гар цээжинд цус хуралт дээд уруул, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ү.******* нь 2018 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цавын эрэг гэх газарт байрлах Ц.*******ын гэрийн гадна -22.30с-23.10с градусын хүйтэнд г гадаа гарган нүүр, гарыг нь хүйтэн усаар угаасны улмаас 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө н бие махбодод осголт явагдаж эхлэх нөхцөлийг бүрдүүлж,

Мөн үргэлжилсэн үйлдлээр , Ц.******* нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цавын эрэг гэх газарт байрлах Ц.*******ын гэрээс, бие махбодид нь осголт явагдаж эхэлсэн байсан г -22.30с - 23.10с градусын хүйтэнд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг Цав гэх газарт байх ынх руу хүргэхээр дан цамц, өмдтэй нь Ц.*******ын эзэмшлийн 58-28 БНА улсын дугаартай ниссан навара маркийн тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр ачиж, өвлийн хүйтэнд тээвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн,

Уг үйлдлийн улмаас нь осгож нас барах боломжтой болохыг ухамсарласан хэдий ч “архи нь гарна, осгохгүй” гэж найдсан болгоомжгүй үйлдлийн улмаас нь осгож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн...гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Ү.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1, Ц.*******, нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт *******ын *******, Бадний овогт ийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус, Шүүгдэгч Боржигон овогт *******ын *******, Өндөр овогт ын *******, Харчин овогт гийн Лхагвасүрэн нарыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Боржигон овогт *******ын *******, Бадний овогт ийн ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ын *******, Өндөр овогт ын *******, Харчин овогт гийн Лхагвасүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагаас тус тус өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч гээс 1.449.390 төгрөг гаргуулж хохирогч д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч О.*******, Ц.*******, Ү.******* нар нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Ү.******* нь энэ хэргийн учир 30 хоног, 6 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч гээс нэхэмжилсэн сэтгэл санааны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт СД 3 ширхэг, талийгаачийн цайвар ногоон дээл 1 ширхэг, цэнхэр өнгийн хантааз 1 ширхэг, хар цоохор дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, 0.75 граммын “Ерөөл” архины шил 1 ширхэг, “сэрүүн” пивоны хуванцар сав 2 ширхэг, цагаан өнгийн шаазан аяганы хагархай зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, талийгаачийн цайвар ногоон дээл 1 ширхэг, цэнхэр өнгийн хантааз 1 ширхэг, хар цоохор дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, 0.75 граммын “Ерөөл” архины шил 1 ширхэг, “сэрүүн” пивоны хуванцар сав 2 ширхэг, цагаан өнгийн шаазан аяганы хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ц.*******ын эзэмшлийн “бонго жи-3” маркийн ачааны авто машиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа эзэмшигч Ц.*******од хэрэгцээний дагуу буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ү.*******, О.*******, Ц.*******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч , нар гаргасан давж заалдах гомдолдоо:

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч , бид хохирогч гийн хүсэлтээр түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ү.*******, О.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ү.*******, Ц.*******, нарыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Ү.*******, О.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ү.*******, Ц.*******, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагаас тус тус өршөөн хэлтрүүлсэн юм.

Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 2022/ШЦТ/36 дугаартай тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй учраас эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн

болон гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоож чадаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ү.*******, Ц.*******, , О.******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах”, 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй байхад мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан байна.

2. Эрүүгийн хэрэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй, талийгаач н үхлийн шалтгааныг тогтоогоогүй өөрөөр хэлбэл нам хэмийн үйлчлэлийн улмаас нас барсан уу эсхүл өөр бусад өвчний улмаас нас барсан уу гэдгийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: Шүүгдэгч Ү.*******, О.*******, Ц.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-ээр зүйлчилсэн үндэслэлгүй, хүсэж үйлдсэн санаатай үйлдэл бөгөөд Ц.******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдуулах зэргээр сэдэлт зорилгыг тогтоогоогүй болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байдаг тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана уу гэв.

Хохирогчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: Хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зөв зүйлчлээгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгон шүүгдэгч нараар төлүүлэх, шийтгэх тогтоол үндэслэлтэй гараагүй,сэтгэл санааны хохирлыг гаргаагүй, талийгаачийн үхлийн шалтгааныг дүгнэж чадаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаана уу гэв.

Шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа:

Хохирогчийн өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэхэд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон, гомдол гаргах эрхгүй, анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгч Ү.*******гийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: Хохирогчийн өмгөөлөгч нар гомдол гаргах эрхгүй, анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгч О.*******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: Хэрэгт хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдаг, хөөн хэлэлцэх хугацааг зөв тооцож хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч , нарын давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд:

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Ү.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1, Ц.*******, нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүхээс шүүгдэгч О.******* нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг Цав гэх газарт, өөрийн гэртээ талийгаач болон О.*******, нарын хамт архидан согтуурч улмаар талийгаач нь эхнэрийг цохисон үйлдлээс үүдэн талийгаач Д.Эрдэнэдалайн нүүрэн тус газар нь шаазан аягаар цохиж, зүүн хацрын зүсэгдсэн шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ү.******* нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Ц.*******ын гэрт, талийгаач г *******ын эхнэр дайрсанаас үүдэн түүний цээжин тус газар дэвсэх, өшиглөж, нүүрэн тус газар нь гараар цохиж зодон, н биед толгойн хуйхны дотор гадаргуу дух, дагзны хэсгийн цус хуралт, дух, хөмсөг, чамархай, чих, хамар, мөр цээж, хүзүү, хуруунд зулгаралт, зовхи, дух, хацар, чамархай, дээд уруул, чих шуу, хуруу, гуя, өвдөг, шилбэ, гар цээжинд цус хуралт дээд уруул, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ү.*******, Ц.******* нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цавын эрэг” гэх газарт байрлах Ц.*******ын гэрээс, бие махбодод нь осголт явагдаж эхэлсэн байсан г -22.30с - 23.10 с градусын хүйтэнд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг Цав гэх газарт байх ынх руу хүргэхээр дан цамц, өмдтэй Ц.*******ын эзэмшлийн 58-28 БНА улсын дугаартай “ниссан навара” маркийн тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр суулган, өвлийн хүйтэнд авч явсан үйлдлийн улмаас нь осгож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн үйл баримтыг тус тус тогтоож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зөв шийдвэрлэсэн байна.

Дээрх үйл баримт нь :

1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар талд авагдсан “...талийгаач баруун талын орон дээр дээшээ харсан нүд нь хараагаараа зүүн талын хацар хэсэгт шалбархай баруун талын хацар хэсэгт шалбархай, нүд хөхөрсөн, уруул нь хавдсан цээжний өвчүү хэсгээр хөхөрсөн нь цамцны ярагдсан байсан... “ гэх амь хохирогчийн эхнэр, гийн мэдүүлэг

2 дугаар хавтаст хэргийн 153-155 дугаар талд авагдсан “... 2018 оны 12 сарын 31-нд гэх айл очоод өрх бүтээлттэй айл байхаар нь орж талийгаач хүүгээ харахад нүүр ам хөхөрсөн, цээжин хэсэг нь хүрэн улаан, хонхойж, цөмөрсөн юм шиг, дагзны ар хэсэг цус болсон юм шиг, нэг нүд хөхөрсөн хавдартай нүдний доод хэсэг хагарсан байсан, ....О.******* болохоор би аяга шидсэн гэж хэлж байсан, мөн , Ү.******* рүү гараараа заагаад байсан...” гэх. амь хохирогчийн төрсөн эх, гийн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дугаар талд авагдсан “... 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... 18 цагийн үед би эхнэр Насанжаргал... бид 2 Бадралын гэрт очсон... ******* эхнэр болох Шүрээ...талийгаач ...Шар, Лхагвасүрэн, Алтан эхнэрийн хамт, ....бид нар нийлж 0.75 гр-ийн Ерөөл нэртэй архи 2 шил, наана 2.5 гр-ийн том пиво 5-ийг цуг шөнийн 22 цаг хүртэл хувааж уусан....

 ...******* нь талийгаач тай худаг уснаас болж маргалдаад байсан ******* нь цай ууж байсан цайны жижиг цагаан өнгийн шаазан аягыг аваад шидсэн чинь талийгаач гийн зүүн доод талын хацрыг оноод хагалсан цус гарч байсан тэнд байсан хүмүүс одоо боль гээд болиулсан.

....Тэгээд .... Шарын гэрт очиж 0.5 Охь гэсэн нэртэй архи мөн 0.75 гр-ийн Соёрхол нэртэй архи, 2.5 гр-ийн хэмжээтэй пиво-ийг бөөнөөрөө хувааж уусан.

.... 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12-13 цагийн үед би эхнэрийн хамт Бадралын гэрт байж байсан чинь Шар нь эхнэрийн хамт талийгаач г цуг аваад ирсэн бөгөөд тухайн талийгаач нь ямар нэгэн үг дуугарахгүй нүүр ам нь хавдаж хөхөрсөн, уруул орчимд хавдсан байсан байдалтай цээж хэсэгтээ улайсан босохгүй байдалтай ....Бадрал бид 2 талийгаач г өргөж Бадралын гэр лүү өргөж оруулсан харин талийгаач юм ярихгүй хэвтэж байгаад 13 цагийн үед нас барсан...гэх . гэрч ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 46-49, 82-84, 4 дүгээр хавтаст хэргийн 174-176 талд тус тус авагдсан .... 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 10 цагийн үед ....Шарын гэрт очтол Шарын эхнэр 2 хүүхдийн хамт мөн Шороот гэх залуу Лхагвасүрэн Шар талийгаач нар гэрт байсан бөгөөд талийгаач орны урд талаар дээшээ хараад хэвтэж байсан

....Шар нь талийгаач г манайх руу авчирна гэхээр нь за за тэгвэл машинтайгаа усаа аваад ирээрэй гэж хэлчхээд ******* бид 2 гэр лүүгээ явсан .....Шар машинтайгаа ирсэн хажуу талд нь цуг ирсэн байсан... Шараас асуусан чинь архи нь гараагүй байхаа жаахан унтаж байгаад сэргэх байх гэхээр нь Нямлхагва бид 2 машинаас г өргөж гэр лүү оруулж орны урд талаар тавьсан бид нарыг өргөж гэр лүү оруулах үед ямар нэгэн үг яриа байхгүй унтаж байгаа юм шиг байгаад байсан бөгөөд талийгаач н нүүр ам нь хөхөрч хавдсан улайсан байсан

.... нь Ү.*******г зодсон талаар хэлсэн тэгтэл Ү.******* нь би ганц, нэг цохиод дэвссэн, мөн шөнө эрүү нь зуурсан байсан, толгойг нь угаасан талаар ярьж байсан...” гэх . гэрч ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 59-62, 2 дугаар хавтаст хэргийн 167 дугаар талд авагдсан “.....******* .талийгаачийг өшиглөж авч байсан.... ах өөрийнхөө дээлийг нөмөрсөн байдалтай байсан бөгөөд өмдөндөө шээсэн байхыг нь мэдсэн... Нямлхагва, Бадрал нар нь харснаа энэ хүн чинь өнгөрсөн юм биш биз дээ гээд гар нь хөхөрсөн байна гээд эмнэлэг дуудахаар болж явсан...гэх,,

...Нөхөр бид хоёр өөрийн эзэмшлийн навара гэх ардаа кузовтой машинаар хүргэж өгсөн, талийгаач манайд байхдаа шээсэн байсан, тэгэхээр нь Ү.*******, нарыг машинд оруулаадах гэсэн машин дээр тавьсан байхаар нь тэр чигтээ л Бадралынд очсон...” гэх гэрч ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 69-71, 85-87 дугаар талд авагдсан “...талийгаач хүн хүнээс хэрүүл гуйгаад байснаа гэнэт ийг 2 цохиод авахаар нь О.******* яаж байгаа юм гээд аяга аваад шидсэн зүүн талын хацар дээр оноод, аяга нь хагарсан,...13-н цагийн үед Ц.******* манай нөхөр 2 талийгаачийг 2 талаас нь дамжлаад өргөж оруулж ирээд манай орны өмнө тавьсан, талийгаачийг харахад нүд, уруул, ам хавдсан цээж нь хөхөрсөн ...яраглаж 2 удаа дуугарсан...”гэх гэрч гийн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 88-89,97-99 дүгээр талд авагдсан “....

... Талийгаач тэй хэрэлдээд, алгадсаны дараа О.******* аяга авч шидээд аяга нь зүүн талын хацар хэсэгт цохисон байсан, хацар хэсэгт нь халцарсан шарх байсан,.... Ц.*******ынд үлдэхдээ О.*******ын аягаар цохиж халцалснаас өөр гэмтэл гэх зүйл байгаагүй...” гэх гэрч ийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 105, 3 дугаар хавтаст хэргийн 216-217 дугаар талд авагдсан “...Тухайн шархнууд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..... Талийгаачийн зүүн хацарт байгаа шарх гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх,

 ... хүний биеийн температур 35 ба түүнээс доош градус болохыг осголт гэж хэлдэг, 25-28 градусын хэм болоход зүрх бүрэн зогсож нас барна гэж үздэг юм” , гэх Шинжээч ын мэдүүлэг,

4 дүгээр хавтаст хэргийн 7-8 дугаар талд авагдсан “....... Талийгаач нь нас барахад маш их хэмжээний архи согтууруулах зүйл хэрэглэсэн, түүний согтолтын нөлөө зүрхэнд үйлчилдэг, тийм учраас угаасаа зүрх муутай. Зүрхний архаг дутмагшилтай байсан нь шууд зүрх зогсоход хүргэсэн...гэх шинжээч ын мэдүүлэг

4 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар талд авагдсан “...Талийгаач гийн цогцост хийсэн шинжилгээгээр цусанд 2.3 промиль ходоодны шингэнд 5.5 промиль, шээсэнд 3.2 промил илэрсэн нь талийгаачийн зүрхний архаг дутмагшил өвчинд шууд нөлөөлж үхэлд хүргэсэн...” гэх шинжээч ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 115-119 дүгээр талд авагдсан “... Талийгаач н биед толгойн хуйхны дотор гадаргуу дух, дагзны хэсгийн цус хуралт, дух, хацар шарх, дух хөмсөг, чамархай, чих, хамар, мөр, цээж, хүзүү, хуруунд зулгаралт, зовхи, дух хацар, чамархай, дээд уруул, чих, шуу, хуруу, гуя, өвдөг, шилбэ, гар, цээжинд цус хуралт, дээд уруул, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй, нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан байна.

Талийгаач н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, улаан хоолойн үрэвсэлт өвчинтэй байсан ба уг өвчнүүд үхлийн шалтгаан нөлөөлөхгүй, тухайн цаг хугацаанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай.

Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 2.3% промиль, ходоодны шингэнд 5.5% промиль, шээсэнд 3.2% промиль спирт илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна .гэх. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар дүгнэлт

2 дугаар хавтаст хэргийн 66-72 дугаар талд авагдсан “..Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 тоот дүгнэлт үндэслэлтэй .

... Талийгаач н цогцост толгойн хуйхны дотор гадаргуу дух, дагзанд цус хуралт, дух, зүүн хацарт шарх, дух, зүүн хөмсөг, баруун чамархай, баруун чих, хамар, зүүн мөр, цээж, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, хоёр нүдний зовхи, дух, зүүн хацар, баруун чамархай, дээд уруул, баруун чих, баруун шуу, баруун сарвуу, хоёр гуя, хоёр өвдөг, зүүн шилбэ, цээжинд цус хуралт, дээд уруул, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

.... Талийгаач нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан байна. Энэ нь осголтын үед илэрдэг элэгний эдийн гликогенгүйжилт, ходоодны салстын цус харвалт /Вишневскийн толбо/, бронхын авчилт, зүрхний булчингийн ширхгийн голомтлог нягтрал, цайварталт зэрэг шинж тэмдгүүдээр батлагдаж байна....” гэх Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 248 дугаар давтан шинжилгээний дүгнэлт ,

3 дугаар хавтаст хэргийн 225-235 дугаар талд авагдсан “... Урьд гаргасан 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 08, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 248 дугаар дүгнэлтүүдэд дурдагдсан талийгаач д учирсан гэмтлүүдийг тогтоосон заалт нь үндэслэлтэй байна.

 Амь хохирогч нам хэсгийн үйлчлэлийн улмаас буюу осгож нас барсан гэсэн нь үндэслэлгүй байна.Талийгаачид нам хэмийн үйлчлэлээр осголтын шинж тэмдгүүд үүсч эхэлсэн байх боломжтой боловч үхэлд хүргээгүй, спиртийн цочмог хордлогын улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ

Амь хохирогчийн толгойн хуйхны дотор гадаргуу дух, дагзны хэсгийн цус хуралт гэмтэл нь амь насанд аюулгүй, үхэлд хүргэхгүй... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Шүүхийн Шинжилгээний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дахин шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 370 дугаар дүгнэлт

3 дугаар хавтаст хэргийн 250, 4 дүгээр хавтаст хэргийн 1-4 дүгээр талд тус тус авагдсан “... Урьд гаргасан 2019,01.23-ны өдрийн 08, 2019.02.28-ны өдрийн 248, 2020.04.24-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд дурдагдсан талийгаач д учирсан гэмтлүүдийг тогтоосон заалт нь үндэслэлтэй байна.

- н биед үүссэн хуйхны дотор гадаргуу, дух, дагзны хэсгийн цус хуралт, дух, хацарт шарх, дух хөмсөг, чамархай, чих хамар, мөр, цээж, хүзүү, хуруунд зулгаралт, зовхи, дух, хацар, чамархай, дээд уруул. чих хуруу, гуя, өвдөг, шилбэ, гар цээжинд цус хуралт, дээд уруул, баруун нүдний дээд. доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, амьд үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

- нь зүрхний булчин эмгэгших өвчин, зүрхний архаг дутмагшил өвчтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлсөн байна.

д нам хэмийн үйлчлэлийн шинжүүд илэрсэн хэдий ч үхлийн шалтгаан болоогүй, архины хордлогын улмаас нас баржээ. гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дахин шинжилгээний 836 дугаар дүгнэлт

4 дүгээр хавтаст хэргийн 225-236 дугаар талд авагдсан “... Урьд гаргасан 2019 оны 1 дүгээр сарын .23-ны өдрийн 08, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 248, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд дурдагдсан талийгаач д учирсан гэмтлүүдийг тогтоосон заалт нь үндэслэлтэй байна.

н биед үүссэн хуйхны дотор гадаргуу, дух, дагзны хэсгийн цус хуралт, дух, хацарт шарх, дух хөмсөг, чамархай, чих хамар, мөр, цээж, хүзүү, хуруунд зулгаралт, зовхи, дух, хацар, чамархай, дээд уруул. чих хуруу, гуя, өвдөг, шилбэ, гар цээжинд цус хуралт, дээд уруул, баруун нүдний дээд. доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, амьд үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

... нь зүрхний булчин эмгэгших өвчин, зүрхний архаг дутмагшил өвчтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлсөн байна.

Амь хохирогч нь нам хэмийн үйлчлэл буюу осголтын улмаас нас барсан байна. Талийгаачид осголтын өвөрмөц шинжүүд болох элэгний эдийн гликогенгүйжилт, ходоодны салстын голомтлог цус харвалт /См Вишневский/, гуурсан хоолойн авчилт, зүрхний булчингийн ширхгийн голомтлог нягтрал тогтоогдож байна.

Амь хохирогчийн нас барсан цаг хугацааг цогцост хийгдсэн анхны үзлэгээр тогтоох боломжтой.

Амь хохирогч г цаг агаарын нам хэмийн гадна орчинд тээвэрлэсэн нь биеийн дулаан алдалтыг нэмэгдүүлсэн байна. Осголтын шинж тэмдгүүд нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шөнөөс эхэлж явагдсан байх боломжтой.

Амь хохирогчид учирсан тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл өвчин нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэхгүй.

Тархины хажуугийн ховдолд болон гурав дөрөвдүгээр ховдолд бага зэрэг цайвар ягаан өнгийн шингэн агууламж илэрсэн нь гэмтлийн өөрчлөлт биш бөгөөд осголт болон спиртийн цочмог хордлогын үед тархи хавагнаж төвийн гаралтай ухаан алдалтын шинж илэрч болно.

Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал, 33,34,36-р зургийн үзүүлэлтэд гэмтлийн өөрчлөлтүүд дурдагдаагүй байна. Гэрэл зургийн үзүүлэлтэд гавлын яс, тархины орой болон суурин хэсэг, тархины хажуу ховдолд байрлах судсан багцыг харуулсан. нь зүрхний булчин эмгэгших өвчин, зүрхний архаг дутмагшил өвчтэй байсан нь эд эсийн шинжилгээгээр тогтоогдсон ба хэр удаан өвчилснийг нарийвчлан тогтоох боломжгүй. ... дүгнэлтэд тусгагдсан спиртийн цочмог хордлогын шинжүүд болох дунд зэргийн согтолт, тархины, уушгины хаван, бичил цус эргэлтийн хямрал илэрсэн боловч үхлийн шалтгаан болоогүй, харин үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. Зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд уг суурь өвчний хүндрэлээр нас барах эрсдэлтэй байдаг.....гэх . Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй 7 шинжээч нарын гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 747 дугаар дахин шинжилгээний дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж , тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Мөн түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд өөр хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг дээрх нотлох баримтуудаар нотолж, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Ү.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1, Ц.*******, нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж шийдвэрлэхдээ шүүгдэгч О.*******, Ү.******* нарын талийгаачийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн буюу энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 жил өнгөрсөн гэж үзэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй юм.

Мөн шүүгдэгч Ү.*******, Ц.*******, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагаас

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 747 дугаар дүгнэлтийг үнэлж, талийгаач нь архи уусны улмаас спиртийн хордлогод орсон, энэ хордлоготой байх үед нь шүүгдэгч Ү.*******, Ц.*******, нар нь талийгаачийг өвлийн ид хүйтэнд, ачааны машин дээр дан хувцастай суулгаж машинаар айл руу зөөвөрлөснөөс талийгаач нь осгож нас барсан, болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг хохироосон ...” гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн бодит байдалтай нийцжээ.

Харин хохирогчийн өмгөөлөгч ын “....Шүүгдэгч Ү.*******, О.*******, Ц.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-ээр зүйлчилсэн үндэслэлгүй, хүсэж үйлдсэн санаатай үйлдэл бөгөөд Ц.******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдуулах зэргээр сэдэлт зорилгыг тогтоогоогүй болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байдаг тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана уу ...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч ын “... Хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зөв зүйлчлээгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгон шүүгдэгч нараар төлүүлэх, шийтгэх тогтоол үндэслэлтэй гараагүй,сэтгэл санааны хохирлыг гаргаагүй, талийгаачийн үхлийн шалтгааныг дүгнэж чадаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаана уу гэх,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч , нарын “... Хохирогчийн өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэхэд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон, гомдол гаргах эрхгүй...” гэх гомдол, тайлбар, саналуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, тэдгээрийн гомдол, саналыг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Учир нь: хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн :

1. “... талийгаач нь *******тай худаг уснаас болж маргалдаад байсан...” гэх гэрч ын мэдүүлэг/ 1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар тал/

,”..Талийгаач нь Ү.*******, Лхагвасүрэн нарыг ...16 ямаа, 2 хонийг идсэн гээд дайраад....маргалдаад байсан....Нөхөр бид хоёр өөрийн эзэмшлийн навара гэх ардаа кузовтой машинаар хүргэж өгсөн, талийгаач манайд байхдаа шээсэн байсан,...” гэх гэрч Г.сономын мэдүүлэг/ 1 дүгээр хавтас хэргийн 59-62 дугаар, 2 дугаар хавтаст хэргийн 167 дугаар талууд/

“...талийгаач хүн хүнээс хэрүүл гуйгаад байснаа гэнэт ийг 2 цохиод авахаар нь О.******* яаж байгаа юм гээд аяга аваад шидсэн зүүн талын хацар дээр оноод, аяга нь хагарсан,...Ү.*******г миний 16 ямааг авсан гэж хэлээд хэрүүл гуйгаад....******* унтуулна гээд дарж хэвтээд байсан...”гэх гэрч ы мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 69-71, 85-87 дугаар тал/

“... Талийгаач тэй хэрэлдээд, алгадсаны дараа О.******* аяга авч шидээд аяга нь зүүн талын хацар хэсэгт цохисон байсан, хацар хэсэгт нь халцарсан шарх байсан..” гэх гэрч ийн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 88-89,9 7-99 дүгээр тал “ зэрэг баримтуудаар хохирогч нь согтуугаар бусадтай таарамжгүй харьцаа үүсгэснээс шалтгаалан хохирогчийн эрүүн мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэгдсэн болон

- Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 115-119 дүгээр тал/,

- Улаанбаатар хот дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 248 дугаар давтан шинжилгээний дүгнэлт /

- Улаанбаатар хот дахь Шүүхийн Шинжилгээний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дахин шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 370 дугаар дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 66-72 дугаар тал/

- Улаанбаатар хот дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дахин шинжилгээний 836 дугаар дүгнэлт/3 дугаар хавтаст хэргийн 250, 4 дүгээр хавтаст хэргийн 1-4 дүгээр тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй 7 шинжээч нарын гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 747 дугаар дахин шинжилгээний дүгнэлт зэргийг өөр хооронд нь шинжлэн судлахад шинжилгээний байгууллагаас гаргасан дээрх 5 дүгнэлтийг харьцуулан үзэхэд шүүгдэгч О.*******, Ү.******* нарын гэмт үйлдлийн улмаас талийгаачид хөнгөн хохирол учирсан нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй гэж санал нэгтэй дүгнэсэн, харин талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчин, зүрхний архаг дутмагшил өвчтэй хүн согтууруулах ундаа хэрэглэж дунд зэргийн согтолттой болсон нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн бөгөөд ийм байдалтай байсан хүнийг 22.30с - 23.10с градусын хүйтэнд тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр суулгаснаас хохирогч нам хэмийн үйлчлэлд осгож амь насаа алдсан хэргийн нөхцөл байдлыг хүнийг алах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэхгүй.

Хүнийг алах гэмт хэргийн шинж болох хүнийг алсан идэвхтэй үйлдэл, гэм буруугийн санаатай хэлбэр нь энэ гэмт хэргийн үйл баримт түүнийг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж харин шүүгдэгч нарын болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинж “...эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон хохирол учирсан...” байх гэж хуульчилсантай нийцэж байна.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хууль тогтоогчоос 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэнээс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тоолж шүүгдэгч Ү.*******, О.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн буюу энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 жил өнгөрсөн гэж үзэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй юм.

3.Шүүгдэгч Ц.******* нь өөрийн эзэмшлийн 58-28 БНА улсын дугаартай “ниссан навара” маркийн тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр, дунд зэргийн согтолттой, зүрхний булчингийн эмгэгшил өвчин, зүрхний архаг дутмагшил өвчтэй байсан хүнийг 22.30с - 23.10с градусын хүйтэнд, дан цамц өмдтэй тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр суулгаснаас хохирогч нам хэмийн үйлчлэлд осгож амь насаа алдсан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдлийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргээр зүйлчлэх нь энэ гэмт хэргийн үйлдэгдсэн бодит байдалтай нийцэхгүйгээс гадна энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 зүйлд заасны дагуу шүүгдэгч Ц.*******ын эзэмшлийн 58-28 БНА улсын дугаартай “ниссан навара” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх нь хуулийн үндэслэлгүй буюу хүний амь нас хохирох боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон байдлаар тайлбарлагдана.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч , нарын “... хохирогчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй, шүүх хуралдаанд оролцуулж хууль зөрчсөн...” гэх санал нь үндэслэлгүй буюу өмгөөлөгч , нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэй 2022 оны 3 дугаар сарын 10 өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж талууд гарын үсгээ зурж, улмаар хамтран гомдлоо гаргасныг /5 дугаар хавтаст хэргийн 242-246 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу давж заалдах шатны шүүх хүлээн авч мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулах эрхийг нь хангасан, хууль зөрчигдөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 -т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

 Т.ЖАРГАЛСАЙХАН