Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 131/ШШ2024/00685

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй охин ******* *******, ******* нарт үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , гуравдагч этгээд ******* нар танхимаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* цахимаар тус тус оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.

Гуравдагч этгээд ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* хүсэлтийн агуулга: Миний бие 2009 онд *******тай танилцаж, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр охин , 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү нар төрсөн.

Охин ийг 2 настай байхад хадам эцэг *******, ******* нарт үрчлүүлсэн. Охин нь эцэг, эх, дүүгийн хамт амьдарч байсан.

Нөхөр *******гийн гэр бүлийн гадуурх олон удаагийн харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл зэргийг олон жил тэвчиж байсан боловч сүүлдээ аргагүйн эрхэнд шүүхэд хандан гэрлэлтээ цуцлуулсан.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр охин ******* *******гийн эцэг *******, эх ******* нарт үрчлүүлснээс , ******* нарын эцэг, эх байх эрх, хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болж, уг үүрэг *******, ******* нарт шилжсэн байх тул ******* өөрийн асрамжид үлдээх, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хүү г миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж, шийдвэрлэсэн.

Энэ хүртэл би үрчлэлт охин болон миний эрх зүйн байдлыг дордуулж байгааг ухаараагүй явсан бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хадам эх ******* манай гэрт ирээд намайг гэрээс хөөж, хэл амаар доромжлон аргаа бараад Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаа нар ирсэн боловч *******ийг гаргаж чадаагүй.

Цагдаа нарыг би даралт өндөр хүн харваж үхвэл та нар хариуцаарай гэж орилж, хашхиран танхайрч, хүүхдүүдийн дэргэд хэрүүл маргаан үүсгэн айлгаж, ичээн бидний байрыг миний байр би авна гэж асуудал үүсгэсэн.

Сүүлдээ аргаа бараад хүүхдүүдээ зовоохгүйн тулд аргагүйн эрхэнд 2 хүүхдээ аваад гарсан. Маргааш нь гэртээ очтол цоожны гол сольсон байсан тул хамгаалах байранд хоносон.

Хамгаалах байранд хоноход бага хүү маань орондоо шээж, гэртээ очмоор байна гэж уйлж, энэ болсон үйл явдал 2 хүүхдийн маань сэтгэл зүйд маш хүндээр нөлөөлсөн.

Миний бие *******тай хар багаасаа үерхэж, 19 настай байхдаа охин ******* төрүүлсэн. Охиноо 1 нас хүртэл өөрөө өсгөн хүмүүжүүлж байгаад оюутан болсон.

Оюутны 4 жилийн хугацаанд хичээлийн цагаар хадам эцэг, эх охиныг минь хардаг байсан. Би амралтаараа охиноо асардаг байж байгаад төгсөөд охиноо өөр дээрээ авсан. Тэр цагаас одоо хүртэл охин маань эхийнхээ асрамжид байгаа.

Тухайн үед хадам эцэг, эх хоёр миний охиныг үрчлэн авахдаа нэгэнт бид хоёр өсгөж байгаа болохоор одонгийн хүүхэд гэж байсан залуу хүүхдээрээ байсан болохоор тухайн үед үр дагаврыг ойлгоогүй, тэдний үгээр болж байсан.

Охины бүртгэл хадам эцэг, эхийн хаягаар байдаг, тэдний гэр бүлд тооцогдож явдаг ч үнэн чанартаа эцэг, эхтэйгээ өсөж томрох тусам овог, нэрээ өөрчлөх, энэ байдлыг засаж залруулах талаар надад шаардлага тавьдаг болсон.

Хадам эцэг ******* нь 2012 онд нас барсан. Хадам эх ******* Улаанбаатар хотод амьдардаг тул ямар нэгэн бичиг баримт дээр гарын үсэг зуруулах гэхээр асуудал үүсдэг.

Охин том болж байгаа тул данс нээж өгөх, гадаад паспорт захиалах, хүүхдийн төрөөс олгодог 100,000 төгрөгөө авах гэхээр охин бид хоёр дураараа авах боломжгүй. *******ийн мэдэлд байдаг болохоор гуйх, ярих зэрэг асуудал үүсдэг.

Охиныг маань найзууд нь чи Идэрээ багш, Булагмаа багшийн хүүхэд биш юм уу, ягаад өөр овогтой байгаа юм, дагавар хүүхэд юм уу, аав чинь хэн юм гэх мэтчилэн янз бүрийн асуулт тавьж, сэтгэл зүйн хувьд асуудал үүсдэг учраас яагаад намайг өвөг эцгээр овоглосон юм, би гологдмол хүүхэд юм уу гэж асуудаг.

Цаашид энэ асуудал үргэлжлэх юм бол миний охины хүмүүжилд ноцтой хохирол учрах, эрх зүйн байдал нь дордох тул хүсэлтийг хангаж өгнө үү.

2. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Үрчилсний бүртгэлийн лавлагаа//, төрсний бүртгэлийн лавлагаа//, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн Засаг даргын тодорхойлолт

- Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2024/00429 дүгээр шийдвэр

- Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/795 дугаар шийтгэвэр

3. Гуравдагч этгээд *******ийн тайлбарын агуулга: Миний бие *******тай гэр бүл болж, 3 хүү төрүүлсэн юм. Миний том хүү ******* нь 2009 онд тай танилцсан.

нь хүүг маань дагаж гэрт ирж, амьдраад удалгүй жирэмсэн болж, охин маань 2010 онд төрсөн. Миний бие ач охиноо улаан нялзрай бараг ой хүрээгүй байхаас нь өөрийнхөө хоосон хөхийг хөхүүлж, өсгөсөн. Эцэг, эх хоёрыг нь их сургуульд явуулж, ач охиноо авч үлдсэн.

Оюутан болсон залуу хүмүүс амьдралын зам салж, нийлэх юм болж, түр тар хийж, наана цаана болох нь дуулдаж эхэлсэн учраас ач охиноо 2 настай байхад нь нөхөр болон хүүхдүүдтэйгээ ярилцаж, үрчлэн авч, өрхийн бүртгэлдээ оруулахаар сэтгэл шулуудан энэ шийдвэрийг гаргасан билээ.

Тун удалгүй хань минь хорвоогийн мөн бусыг үзээд гадаа гарч эр, гэрт орж эм болж, охиноо гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Эцэг, эх хоёр нь эргэж буцаж янз бүр болж яваад 2015 онд хурим найрыг нь хийж өгсөн ч хэл ам тасрахгүй өдийг хүрч өнөөдрийн байдлаар гэрлэлтээ цуцлуулсан байдалтай байгаа.

Түүний шалтгаан нь миний хүү *******гийн 2024 оны 11 дүгээр сараас эхлэн гэр орноос нь хөөж, гэрт нь болон ажлын байранд нь удаа дараа дарамталж, автомашин, эд хөрөнгийг нь эвдэж сүйтгэж танхайрсан нь баримт нотолгоотой.

Иймд ач охин ******* албан ёсны үрчилж авсан эх нь учир 18 нас хүртэл өөрийн өрхийн бүртгэлд байлгах чин хүсэлтэй байна. 2018 онд ач хүү төрсөн.

Эх нь өсгөж хүмүүжүүлсэн гэх боловч өнөөдрийн байдлаар ач хүү маань бие бялдрын хоцрогдолтой, хэл амны бэрхшээлтэй, орондоо мэдрэлгүй шээнэ. Энд хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна.

Цэцэрлэгт явуулдаггүй, нас биеийн онцлогт тохирсон эрүүл шим тэжээлтэй хоол хүнс өгдөггүй, үргэлж цоожтой хаалганы цаана дэлгэцийн донтолттой өсгөж байгаад харамсаж байна.

Ач хүүгийнхээ эрүүл мэндийн байдалд ноцтой өөрчлөлт орсон эсэхийг эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт гаргуулж, г эх байх эрхийг түдгэлзүүлэх, ач хүүгээ өөрийн өрхийн гишүүнээр үрчилж авах эсэхийг хуулийн байгууллагад хүсэлт гаргаж болно.

нь Номгон сургуулийн түүх нийгмийн багш хүн л дээ. Ийм үр хүүхэд ханиа гэх сэтгэлгүй ёс зүйгүй хүн түмний хүүхдийг сургана, ном эрдэм заана гэж юу байхав дээ.

Э.******* энэ ичгүүргүй, ёс зүйгүй байдлыг холбогдох газруудад мэдээлэл хүргэж өгнө үү. Үүний цаанаа хүүхэд хохирогч байна. Хүүхдийн эрх, хүний эрх хаана байна аа.

4. Гуравдагч этгээд *******гийн тайлбарын агуулга: бид хоёрын дундаас 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр охин төрсөн.

Түүнээс хойш бид хоёр оюутан болоод охиноо харах боломжгүй болсон тул эцэг *******, эх ******* нарт үрчлүүлж, үлдээсэн. нь уг үрчлэлтийг хүчингүй болгохыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

нь хоёр хүүхдийг минь аашилж, загнаж, зоддог. Мөн хүү г гэрлэлт цуцлуулснаас хойш цэцэрлэг сургуульд явуулахгүй, гэр оронд нь өдийг хүртэл түгжиж, эрхийг боогдуулж байна.

Мөн нь ёс суртахууны доголдолтой. Ажилладаг сургуульдаа хүүхэд зоддог. Сургуулийн зөвлөлөөс 2-3 удаа сануулга авч, цалингийн хувиар 2-3 хасуулж байсан.

Иймд охин ******* миний эх *******ийн нэр дээр үлдээж өгнө үү.

5. Гуравдагч этгээд цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Нас барсны гэрчилгээ/*******/

6. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/462 дугаар албан бичиг, хүүхэд үрчлэх өргөдөл/, *******/, хүүхэд үрчлэн авах өргөдөл/*******, *******/

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/334 дүгээр албан бичиг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар Үрчлэлтийн тухай захирамж

- Хүчирхийллийн эсрэг Удвал төв НҮТББ-ын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаар албан бичиг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, өргөдөл//

- Хүүхдийн санал асуусан тэмдэглэл//

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь охин ******* ******* болон гуравдагч этгээд ******* нарт үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсэгт Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана, 55.7 дахь хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана, 55.8 дахь хэсэгт Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэжээ.

Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/462 дугаар албан бичгийн хавсралт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт хаягласан 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн огноотой өргөдлөөс үзэхэд , ******* нар нь охин ийг эцэг *******, эх ******* нарт үрчлүүлэхээр, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн огноотой өргөдлөөс үзэхэд *******, ******* нар нь ач охин ийг үрчлэн авах хүсэлтийг тус тус гаргажээ.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар Үрчлэлтийн тухай захирамжийн 1 дэх хэсэгт ... овогтой Мишээлийг Сайнжаргал овогтой Мишээл ... болгон өөрчилсүгэй, 2 дахь заалтад Дээрх иргэдийн бичиг баримтад зохих өөрчлөлт хийж, бүртгэхийг Баянхонгор сумын улсын бүртгэгчид үүрэг болгосугай гэжээ.

Баянхонгор сумын Засаг дарга нь дээрх захирамждаа , ******* нарын охин ийг өвөг эцэг *******, эмэг эх ******* нарт үрчлүүлсүгэй гэж үгчлэн угтын хувьд ойлгомжтой, тодорхой байдлаар хууль зүйн хэлбэрээр тусгаагүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйл буюу хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлэх тухай зохицуулалтыг баримталж, захирамжийнхаа утгыг Үрчлэлтийн тухай хэмээн тодорхойлж, охин ийн эцгийн нэрийг өвөг эцэг *******аар өөрчилсөн зэргээс дүгнэхэд хүүхдээ үрчлүүлэх тухай , ******* болон хүүхэд үрчлэн авах тухай *******, ******* нарын хүсэлтийг хангаж, охин ******* үрчилсэн агуулгатай байна.

Хүүхэд үрчилсэн дээрх Засаг даргын захирамжийг үндэслэн Баянхонгор сумын улсын бүртгэгчээс 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Халх жор овгийн гийн Мишээлийг өвөг эцэг Халх жор овгийн Жарантайн Сайнжаргал, эмэг эх Сартуул овгийн Чойжилзавын Оюунгэрэл нарт үрчилсэн бүртгэл хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн үрчилсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

3. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэжээ.

Хуулийн дээрх хэсэгт дурдсан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тодорхой үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

, ******* нарын 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин ******* өвөг эцэг *******, эмэг эх ******* нарт үрчлүүлсэн Засаг даргын захирамж, уг захирамжийн үндсэн хийгдсэн үрчилсний бүртгэл хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч маргаагүй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэжээ.

Хуулийн дээрх хэсэгт дурдсан хүүхдийн үрчлэлтийг тооцох шаардлагатай гэж үзэх бусад үндэслэл нь хүүхдийн ашиг сонирхол хангагдах нөхцөл байдал хамаарна.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлдэг. Хүүхдийн ашиг сонирхлын үүднээс үрчлэлтийг хүчингүйд тооцно.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын   2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3/454 дүгээр албан бичигт нь 2015 оноос эхлэн эцэг *******, эх нарын асрамжид  одоог хүртэл тасралтгүй өсөн хүмүүжсэн үнэн гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2024/00429 дүгээр шийдвэрээр эцэг *******, эх нарын гэрлэлтийг цуцалж, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү г эх Э.******* асрамжид үлдээжээ.

Дээрх шүүхийн шийдвэр, засаг захиргааны нэгжийн тодорхойлолт болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар охин нь 2015 оноос эхлэн 2023 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд эцэг *******, эх , дүү нарын хамт, 2023 оны 11 дүгээр сараас эхлэн эх , дүү нарын хамт амьдарч, эцэг, эхийнхээ асрамжид өсөн хүмүүжиж байгаа үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт 7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна, 17.2 дахь хэсэгт 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу иргэний эрх зүйн зарим чадамжтай охин ******* үрчлэн авсан эх ******* хуулийн дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлнө. Хэдийгээр , ******* нар нь охин ийн төрсөн эцэг, эх мөн боловч хүүхдээ үрчлүүлсэн тул хууль ёсны төлөөллийг хэрэгжүүлэх боломжгүй.

, ******* нар нь охин ******* тодорхой төрлийн эрх зүйн харилцаанд төлөөлөх тохиолдолд үрчлэн авсан эх *******ээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.

Үүнээс үзэхэд Үрчлэлт нь эрх зүйн бүрэн чадамжгүй хүүхдийг хууль ёсоор төлөөлөхөд саад учруулж байгаа, цаашид охин ******* хууль ёсоор төлөөлөх шаардлага тулгарсан гэсэн агуулга бүхий нэхэмжлэгч Э.******* хүсэлтийн үндэслэл нь бодитой байна.

Шүүхээс ээс санал асуухад Миний тухайд үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зөв гэж бодож байна. Хүүхдүүд заримдаа миний овгийг асуухаар өвөг эцгийнхээ нэрийг хэлэхэд намайг хойд эцэгтэй, эхийнхээ дагавар хүүхэд гэж намайг гадуурхаж байсан гэсэн байр суурийг илэрхийлсэн нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлд тусгагджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/795 дугаар шийтгэврийн тодорхойлох хэсэгт Холбогдогч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 23 цаг 00 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 34-19 тоотод г янхан банзал, сургуулийнхаа багш нартай явалддаг, яв зайл гэх зэргээр хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэж, шөнийн цагаар гэрээс нь хөөж, амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн Э.******* эзэмшлийн гэрийнх нь хаалгыг дур мэдэн сольж, бусдын эд хөрөнгийг гэмтээж танхайрсан, мөн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр г гэртээ байх үед нь хаалгыг нь нүдэж, арзайсан хүүхэн минь чамайг ална гэж орилж, амгалан тайван байдлыг алдагдуулсан нь нотлогдсон гэж дүгнэн торгох шийтгэл ногдуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дахь хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийтгэврээр нэгэнт тогтоогдсон гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэгч тай орон байранд түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, амгалан тайван байдал алдагдуулсан үйл баримтыг дахин нотлохгүй.

Энэхүү зөрчлийн улмаас охин нь эх , дүү нарын хамт 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд хамгаалах байраар үйлчлүүлсэн нь Хүчирхийллийн эсрэг Удвал төв нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Уг албан бичгийн хавсралт нийгмийн ажилтан Г.Азжаргалын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлд Ирэх үеийн нөхцөл байдал: 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг 15 минутад үйлчлүүлэгч Э.Б нь охин М, хүү И нарын байрлахаар ирсэн гэжээ.

Монгол Улсын 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурж, 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенц-ийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна гэжээ.

Энэхүү иргэний хэргийн тухайд хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг ханган шийдвэрлэх нь уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноос илүүтэйгээр охин ийн дээд ашиг сонирхлыг хангахад ач холбогдолтой гэдэг нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Э.******* хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангаж, охин ******* гуравдагч этгээд *******д үрчилснийг хүчингүйд тооцов.

Өвөг эцэг ******* нь 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барснаар охин ******* үрчилсэн харилцаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч Э.******* охин ******* *******д үрчилснийг хүчингүйд тооцох боломжгүй.

4. Үрчилснийг хүчингүйд тооцох нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагыг үүсгэдэг болно. Энэ талаар Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт Шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч тэдгээр нь байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Энэхүү иргэний хэргийн тухайд эцэг ******* болон эх нар нь Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2024/00429 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан тул охин ******* тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэний асрамжид шилжүүлэх эсэхийг шүүх хянан шийдвэрлэх шаардлагатай.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүхээс охин ээс санал асуухад Одоо эцэг, эх хоёр минь тусдаа амьдарч байгаа. Эцэг минь чухам хаана амьдарч байгааг мэдэхгүй байна. Миний үрчлэлтийг хүчингүйд тооцвол би эхтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаа гэж байр сууриа илэрхийлсэн нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлд тусгагдсан.

Эцэг ******* нь охин ******* эмэг эх *******ийн асрамжид үлдээх тухай хариу тайлбар гаргаснаас үзэхэд үрчлэлт хүчингүйд тооцсон тохиолдолд өөрийнхөө асрамжид авахыг хүсээгүй байна.

Иймд хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг ханган шийдвэрлэсэнтэй холбогдуулан охин ******* төрсөн эх Э.******* асрамжид шилжүүлэв.

5. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу энэхүү шийдвэрийг үндэслэн охин ийн үрчилсний бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээхийг Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс-т даалгав.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Э.******* хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.******* хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангаж, охин ******* гуравдагч этгээд *******д үрчилснийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцсонтой холбогдуулан охин ******* нэхэмжлэгч Э.******* асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт заасныг баримтлан охин ийн үрчилсний бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээхийг Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс-т даалгасугай

4. Энэхүү шийдвэрийн хувийг хуулийн хүчин төгөлдөр болмогц Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сайнбилэгт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МӨНХБАТ