Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/03216

 

2024 оны 08 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2024/03216 Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ......... тоотод байрлах, А  СӨХ /РД:....../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........ оршин суух, М  овогт Г-ийн Д  /РД: .........../-д холбогдох

 

СӨХ-ны төлбөр 1.258.125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А  СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэний хуулийн 147.1-д заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарсан зардал болох СӨХ-ны төлбөр 1.258.125 төгрөгийг 6-с дээш сар буюу 2021.08-2024.05 хугацааны турш төлөөгүй ба лифтээр явдаггүй учир лифт засвар үйлчилгээний төлбөр төлөхгүй гэсэн шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй гэсэн шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байгаа тул мөн хуулийн 149.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Засвар үйлчилгээ 19.850, засвар 7000 төгрөг, цэвэрлэгээ 10.000 төгрөг, баримт 150 гэсэн төлбөрүүдээс бүрддэг гэжээ.

Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч А  СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 1.258.125 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А  СӨХ нь хариуцагч Г.Д-д холбогдуулан СӨХ-ны төлбөрт 1.258.125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Д нь СӨХ-ны төлбөрт 1.258.125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.745 төгрөгийн 17.372,5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 17.372,5 төгрөгийг хариуцагч Г.Д-ээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. А  СӨХ-ны нэхэмжлэлтэй Г.Д-д холбогдох СӨХ-ны төлбөрт 1.258.125 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Д  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.745 төгрөгийн 17.372,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 17.372,5 төгрөгийг улсын орлогоос, 17.372,5 төгрөгийг хариуцагч Г.Д-ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч А  СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО