Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/041

 

Р.*******, *******, *******,

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Хохирогч байгууллагын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ,

Шүүгдэгч Р.*******, *******, тэдгээрийн өмгөөлөгч

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , шүүгдэгч Р.*******, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.*******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2114000050150 дугаар хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Өөлд овогт *******ийн *******, ........ оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /******* /,

Монгол улсын иргэн, Ван овогт ийн Төмөрбаатар, ........ оршин суудаг, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас одонтой, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /******* /,

Монгол улсын иргэн, Боржигон овогт гийн Мөнхбаатар, ............. оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/,

Монгол улсын иргэн, Есөнхүү овогт ын Мягмарсүрэн, .............. оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 123.750 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар /*******/,

Шүүгдэгч Ц.Төмөрбаатар нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Р.*******, санхүүгийн албаны дарга *******, нягтлан бодогч ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

Нэг:

1.Төрийн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэснийг,

2.Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд өмнө нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчиж, албан үүргээ урвуулан ашиглахад хамтран оролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлт гаргасан, хүсэлтийг Р.*******, *******, ******* нар урьдчилан хэлэлцэж, *******ын хүсэлтэд цохолт хийж, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтийн дагуу төрийн сангийн гүйлгээ хийн өөрийн Төрийн банкны дансанд 39,297.51 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж авч, өөртөө давуу байдал бий болгосон,

Хоёр:

Шүүгдэгч Р.******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга *******, нягтлан бодогч *******, сумын засаг дарга ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

- Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэснийг,

- Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчин, албан үүргээ урвуулан ашиглаж,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг *******, ******* нартай урьдчилан хэлэлцэж, *******ын хүсэлтэд цохолт хийж, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтэд 1 дүгээр гарын үсэг зурж гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон,

Гурав:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Р.*******, нягтлан бодогч *******, сумын засаг дарга ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна” гэснийг,

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчин, албан үүргээ урвуулан ашиглаж,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг Р.*******, ******* нартай урьдчилан хэлэлцэж, тамгын газрын дарга Р.*******гийн цохолтод дурдсан хууль бус үүрэг даалгаврын дагуу,

Уг хууль бус үүргийг биелүүлэхгүй байх, таслан зогсоох, хууль хяналтын байгууллагад мэдээлэх боломж байсаар байхад хууль бус үүргийг хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянах үүргээ хууль журмын дагуу биелүүлэлгүйгээр, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаар төлбөрийн хүсэлтийн дагуу төрийн сангийн гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон,

Дөрөв:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан болох тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Р.*******, санхүүгийн албаны дарга *******, сумын засаг дарга ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

Нийтийн албан тушаалтан нарын албан үүрэг болох:

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна' гэснийг,

- Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1 -д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчин, албан үүргээ урвуулан ашиглахад хамтран оролцож,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг Р.*******, ******* нартай урьдчилан хэлэлцэж, тамгын газрын дарга Р.*******гийн цохолтод дурдсан хууль бус үүрэг. даалгаврын дагуу,

Уг хууль бус үүргийг биелүүлэхгүй байх, таслан зогсоох, хууль хяналтын байгууллагад мэдээлэх боломж байсаар байхад хууль бус үүргийг хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянах үүргээ хууль журмын дагуу биелүүлэлгүйгээр, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурж гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Р.*******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ван овогт ийн Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Есөнхүү овогт ын Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Шүүгдэгч Өөлд овогт *******ийн *******, Боржигон овогт гийн Мөнхбаатар нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус, Шүүгдэгч Есөнхүү овогт ын Мягмарсүрэнг хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Өөлд овогт *******ийн *******, Боржигон овогт гийн Мөнхбаатар нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар тус тус хасаж, таван мянга дөрвөн зуун / 5400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Есөнхүү овогт ын Мягмарсүрэнг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Р.*******, ******* нарт тус тус оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Р.*******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хорих ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Р.*******, ******* нарт тус тус хоёр / 02 / жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Р.*******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Р.*******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 8 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Р.*******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүхэд гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 9 дүгээр эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн) гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлоход гэмт хэргийн гүйцэтгэгч нь нийтийн албан тушаалтан этгээд байх бөгөөд гүйцэтгэгчээс бусад хамтран оролцогчид нь нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй тул *******г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэж түүний бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан байх бөгөөд 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус заасан байна.

Дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтаас дүгнэн үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан буюу тусгай субъект байхаар хуульчилсан байх боловч тухайн гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээдүүдийг заавал тусгай субъект байхыг шаардахгүй байхаар хуульчлагдсан байна.

Мөн Засаг даргаар ажиллаж байсан ******* удирдах албан тушаалтнаар олон жил ажилласан бөгөөд тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн олгох талаар чиг үүргийн хувьд мэдэх тул өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн доод албан тушаалын хүмүүст нөлөөлсний улмаас Р.******* нь хууль бус үүрэг, даалгаврыг ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан шийдвэргүйгээр *******, ******* нарт өгч, улмаар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтийн дагуу төрийн сангийн гүйлгээ хийгдсэн, засаг дарга *******ын өргөдлийг хэрхэн шийдвэрлэх талаар Р.*******, *******, ******* нар хэлэлцсэн, бусдад албан тушаалын байдлаа ашиглаж нөлөөлсөн тул түүнийг бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж үзэн гэмт хэргийн хатгагч гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/51 тоот шийтгэх тогтоолоор *******ыг нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэнд буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******т Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 , Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 1 , Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1 дэх хэсгийг зөрчиж, тэтгэмжийг бүтнээр нь олгож бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт буруутай гэж анхан шатны шүүх дүгнэж , шийдвэр гаргасан.

Шүүгдэгч ******* нь тухайн үед Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд сумын төрийн сангийн мэргэжилтэн албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан байна.

Санхүүгийн албаны даргын ажил үүргийг хувьд Төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу , сумын төсвийг батлуулах, төсөвт байгууллага болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт байгууллагын орлого зарцуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих,төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж.гүйцэтгэлийн үр дүнг сумын Засаг даргын өмнө хариуцдаг албан хаагч бөгөөд Сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд огт оролцохгүй, ^ хамраалгүй чиг үүрэгтэй юм.

Иймээс Сумын засаг даргын тамгын газрын дарга, нягтлан нарын гаргасан тэтгэмж олгох талаар гаргасан төлбөрийн хүсэлт, холбогдох баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага хариуцна гэж журамласан учир , шүүгдэгч Ц. Төмөрбаатарт тэтгэмж олгох эрх зүйн акт гараагүй байхад төрийн сангаас баталгаажуулах ёсгүй буюу хийх ёсгүй үйлдлийг санаатай хийсэн байна гэж анхан шатны шүүхээс *******ыг буруутгаж байгааг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 , Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 1 , Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1 дэх хэсгийг зөрчиж давуу байдал олгосон гэж буруутгах үндэслэлгүй байна, учир нь ажил үүргийг хувьд хамаааралгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч ******* нь хавсран гүйцэтгэж байсан төрийн сангийн мэргэжилтний хувьд сумын Засаг даргын тамгын газрын даргын /төсвийн ерөнхийлөн захирагч /болон нягтлан бодогчийн нэг, хоёрдугаар гарын үсэгтэй төлбөрийн хүсэлтийг хүлээн авч, төрийн санд гүйлгээ хийсэн нь баримтаар тогтоогдож байна.

Засгийн газрын 2015 оны 24 дугаар тогтоолын хавсралт буюу Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 8.1 дэх хэсэг “ Төрийн сан нь Төсвийн тухай хуулийн 37,38 дугаар зүйлд заасны дагуу төсвийн байгууллагын орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг батлагдсан төсвийн хуваарийн дагуу бүртгэж төлбөр тооцоог хийж гүйцэтгэнэ “ мөн 8.2 дэх хэсэг “ Төрийн сан нь төрийн сангийн төлбөр тооцооны системд бүртгэгдсэн зарлагын гүйлгээг төсвийн байгууллагын төлбөрийн бэлэн мөнгөний хүсэлт, хяналтын хуудсыг үндэслэн баталгаажуулж, ажлын 3 хоногт багтаан эцсийн төлбөр гүйцэтгэх үүргийг хүлээнэ “ гэсэн заалтыг баримтлан 39.257.500 төгрөгийг батлагдсан төсвийн дагуу, төлбөрийн хүсэлт, түүнтэй хамт ирүүлсэн бэлэн мөнгө олгохыг зөвшөөрсөн цохолт, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *******т тэтгэвэр тогтоолгосон баримтыг үндэслэж төлбөр тооцооны гүйлгээг хийсэн байдаг.

Төсөвт батлагдаагүй, төсвөөс өөр зориулалтаар гүйлгээ хийгээгүй байдаг.

Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.8 дэх зүйлд “Тухайн байгууллага журмын 7.5-д заасан төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлтийг үндэслэх баримтын эх хувь, хяналтын хуудасны хамт ирүүлэх үүргийг хүлээнэ. Үндэслэх баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага хариуцна” , мөн журмын 7.1 дэх хэсэг “Төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулна .” гэх журмыг зөрчөөгүй төлбөрийн хүсэлт, хяналтын хуудсыг баримтлан гүйлгээг ******* хийсэн байна гэж үзэх үндэслэл байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд ******* нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашигласан байдал тогтоогдохгүй байна гэж байгаа тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 51 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******т холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа, аймгийн төрийн сангийн хэлтсийн Орон нутгийн төсөв хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Ирээдүй

/гэрч Б.Бат-Ирээдүй ...тэрнээс орлогоо тооцоолоод, боломжтой орлогыг тооцоолж, уг сууриас нэмэгдүүлж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахыг хориглосон заалт байхгүй, Тийм учраас *******ын тэтгэмжийг нэмж төсөвлөж батлуулсан.

гэрч С.Байгалмаа .... Тухайн Засаг даргын тамгын газрын төсөвт аймгийн санхүүгийн дэмжлэг /аймгийн орлогоос/-ээр баталсан мөнгө юм. гэдэг нь Баянхонгор аймгийн иргэдээс 2020 онд авах татварын орлогын хэмжээг 39 297 500 төгрөгөөр өсгөснөө гэрчүүд санхүүгийн үгээр. /

нар Баянхонгор аймгийн иргэдээс 2020 онд авах татварын орлогын хэмжээг 39 297 500 төгрөгөөр өсгөж, 2019 оны 11-р сарын 29 ны өдөр, Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 19 -ны өдрийн 244 дүгээр тушаалын 1-р хавсралт, орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмын 7.5.3 б -д заасны дагуу

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18/16 тоот “Аймгийн 2020 оны төсөв батлах тухай” тогтоолын 5-р хуудасны 6-д санхүүгийн дэмжлэгийг баталсугай гээд 6-р хуудасны 6.20 - Эрдэнэцогт сум 844 507 000 мянган төгрөгт 39 297 500 төгрөгийг оруулан батлуулж / 1-р хавтаст хэргийн 052-р тал /,

Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газарт 39 297 500 төгрөгийн тэтгэмжийн зардлын санхүүжилт олгон, төсөв зарцуулах эрхийг Эрдэнэцогт сумын төрийн санд аймгийн орон нутгийн төсөв хариуцсан мэргэжилтэн нь Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 244 дүгээр тушаалын 1-р хавсралт, орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмын 11.1, 11.2, 11.3 -д заасны дагуу төрийн сангийн гүйлгээ хийдэг FreeBalance программд оруулж нээж өгсөн.

Энэ тэтгэмжийн зардал Баянхонгор аймгийн ИТХ, сумын ИТХ зориулалтыг нь зааж *******ын хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэн мөнгө байсан.

Энэ талаар гэрч Б.Бат-Ирээдүй           ...Тийм учраас *******ын тэтгэмжийг нэмж төсөвлөж батлуулсан. 1-р хавтаст хэргийн 052-р тал Гэрч С.Байгалмаа ... Тухайн Засаг даргын тамгын газрын төсөвт аймгийн санхүүгийн дэмжлэг /аймгийн орлогоос/ -ээр баталсан мөнгө юм. /1-р хавтаст хэргийн 048-р тал/

******* би Эрдэнэцогт сумын 2020 оны төсвийг сумын ИТХ-р 2019 оны 12 сарын 13 -ны өдөр хэлэлцүүлж, 11/05 тоот тогтоолыг батлуулахдаа

- Аймгийн ИТХ-ын 18/16 тоот “Аймгийн 2020 оны төсөв батлах тухай” тогтоолын 6-р хуудасны 6.20 - Эрдэнэцогт сум 844 507 000 төгрөгт 39 297 500 төгрөгийг оруулан баталж өгснийг үндэслэн

- Сумын 2020 оны төсвийг баталсан 11/05 тоот тогтоолын 3-р хуудасны Санхүүжилтийн эх үүсвэр хэсгийн 6.2-т санхүүгийн дэмжлэг 844.507.000 мянган төгрөг гэж заан мөн адил дүнгээр баталсан нь баримтаар нотлогдож байна. / 1-р хавтаст хэргийн 140-р тал /

-Аймгаас баталж өгсөн 844 сая 507 мянган төгрөгийг нэмэх хасах эрх мэдэл Мөнхбаатарт байхгүй. /1-р хавтаст хэргийн 052-р тал /

Мөнхбаатар би Сумын 2020 оны төсөв баталсан тогтоолын 3-р хавсралтын 4-р багана Засаг даргын тамгын газрын зардлын 213205 ангилалд Төрөөс иргэдэд олгох тэтгэмж урамшуулал 39 297 500 төгрөг гэж заасныг /2-р хавтаст хэргийн 082-р тал / боловсруулахдаа, :

Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын 2019 оны 12 сарын 03-ны өдөр 5/1502 тоот 7 хуудас бүхий албан бичгийн хавсралтаар ирсэн сумын ЗДТГ-н төсөв 354 589 400 төгрөгийн зардлын задаргааны Тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 39 297 500 төгрөг гэж заасныг үндэслэн сумын төсөв баталсан тогтоолын 3-р хавсралт болгон батлуулсан.

/ гэрч Б.Бат-Ирээдүй нотолж .... тооцон 2020 оны Эрдэнэцогт сумын төсөвт тусган Аймгийн ИТХ-н 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаар баталсан. гэх 1-р хавтаст хэргийн 052-р тал Гэрч С.Байгалмаа ... Тухайн Засаг даргын тамгын газрын төсөвт аймгийн санхүүгийн дэмжлэг /аймгийн орлогоос/ -ээр баталсан мөнгө юм. 1-р хавтаст хэргийн 048-р тал /

Мөнхбаатар би Сумын төсөв баталсан тогтоолыг хэлэлцүүлэн батлуулахдаа явцдаа хүний ажилласан жил тооцсон, тэтгэмжийг тогтоосон, баталсан, сумын мөнгө төгрөгөөс хууль бусаар олгон эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл, шийдвэр огт гаргаагүй, тийм баримт нотолгоо хавтаст хэрэгт байхгүй. албан үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэсэн.

Төсвийн тухай хуулийн 4.1.5 зааснаар төсөв бол цогц байх ёстой. Төсвийн тухай хууль, журмаар төсөв батлагдсан л бол төрийн сангийн үйлчилгээ үзүүлэх эрх нь хамт үүснэ.

Өөрөөр хэлбэл Аймгийн ИТХ-н 18/16 тоот “Аймгийн 2020 оны төсөв батлах тухай” тогтоолын 6-р хуудасны 6.20 - Эрдэнэцогт сум гээд 844 507 000 мянган төгрөгт 39 297 500 төгрөг оруулан баталж өгч, төрийн санд эрхийн нээсэн төсвийн хэрэгжилтэд, төрийн сангийн төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлэхдээ ЗГ-н 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 1. нийтлэг үндэслэл хэсгийн 1.1 -т заасныг баримтлан ажиллах учраас Мөнхбаатар би Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д заасныг, 5.3-д заасныг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээхгүй.

Би бусадтай үйлдлээрээ санаатай нэгдээгүй харин “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 1.1-т зааснаар нэгдсэн.

Баянхонгор аймгийн иргэдээс 2020 онд авах татварын орлогын хэмжээг 39 297 500 төгрөгөөр өсгөж, 2019 оны 11-р сарын 29-ний өдөр, Аймгийн ИТХ-н 18/16 тоот "Аймгийн 2020 оны төсөв батлах тухай” тогтоолын 6-р хуудасны 6.20 - Эрдэнэцогт сум 844 507 000 мянган төгрөг 39 297 500 төгрөгийг оруулан зүгээр нэг төсөвлөөгүй тогтоол гарган баталж өгсөн.

Тогтоол гэж: Монгол улсын стандарт, Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг, 1-р хэсэг: баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт МNS 5140-1:2011 ангиллын код 01.140.20. 5.2 Захирамжлалын баримт бичиг 5.2.2 Тогтоол асуудлыг хамтран хэлэлцэж, шийдвэрлэх үндсэн дээр баталж гаргасан баримт бичиг

С.Байгалмаа Б.Бат-Ирээдүй нар миний бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүргийг төсөв, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжид болон төсөв захиран зарцуулах, ямар нэгэн шийдвэр гаргах эрх мэдэлгүй, мөнгөний тооцооллыг мэдэхгүй, тооцох, тогтоох эрх мэдэлгүйд нийцүүлэн хязгаарласан үүнийгээ тэд мэдэж байгаа.

Дээр дурдсан хууль, журмын заалтуудыг хэрэгжүүлж, ажлын байрны зорилгоо биелүүлж ажилласнаас болж /2-р хавтаст хэргийн 53-60 -р тал/ Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д заасныг, 5.3-д заасныг зөрчсөн гэж гэмт хэрэгтэн болгож байгаад гомдолтой байна. Монгол улсын үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлнэ, ...хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна. хуулийн заалтыг зөрчин миний хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүй халдаж байна.

Хохирогч иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч аймгийн санхүүгийн дэмжлэгт 39 297 500 төгрөгийн хохирол учирсан гэж гэрчилсэн /1-р хавтаст хэргийн 064-р тал/. Энэ мөнгийг С.Байгалмаа, Б.Бат-Ирээдүй нар аймгийн санхүүгийн дэмжлэгээс баталсан гэдгээ хэлсэн /1-р хавтаст хэргийн 048-р тал 052 -р тал/.

Энэ 39 297 500 төгрөгийн хохирлыг Мөнхбаатар би албан үүргээ урвуулан ашиглаж аймгийн санхүүгийн дэмжлэгт хохирол учруулаагүй нь баримтаар нотлогдсон. /1-р хавтаст хэргийн 052 -р тал/.

шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******т Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д заасныг зөрчиж тэтгэмжийг бүтнээр нь олгож бусдад давуу байдал олгосон байна.

Анхан шатны баримт бүрдэл дутуу, тэтгэмж олгох эрх зүйн акт буюу тушаалыг гаргалгүй бусад нотлох баримтыг бүрдүүлж гэмт хэргийн шинжтэй үйлдлийг санаатай хийсэн байна гэж дүгнэлээ. гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй

Миний албан тушаалын тодорхойлолтоор хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрх хэмжээг заагаагүй. төсөв захиран зарцуулах эрх мэдэл байхгүй. /2-р хавтаст хэргийн 53-60-р тал/

Мөнхбаатар би Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газраас /харилцах субъектээс/ 2020 оны 03 сарын 11 өдөр ирсэн 39 297 500 төгрөг шилжүүлэх 95, 96 тоот төлбөрийн хүсэлтийг хүлээн авахад дээр дурдсан хууль, журмын заалтуудтай бүрэн нийцэж, санхүүжилт нь Засаг даргын тамгын газарт орж, зарцуулах эрх нь нээгдсэн байсан учир төрийн санд эрхийн нээсэн төсвийн хэрэгжилтэд, төрийн сангийн төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлэхдээ ЗГ-н 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 1. Нийтлэг үндэслэл хэсгийн 1.1 -т заасныг баримталсан. /2-р хавтаст хэргийн 151-р тал/

Эрдэнэцогт сумын төрийн санд ирүүлсэн 39 297 500 төгрөгийн гүйлгээ нь Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.1, 7.2, 7.5, 7.6.1 - 7.6.11, 7.8 -д заасны дагуу баримтын иж бүрдэл бүрэн, үнэн зөв байж, /Үүнд -1. Төлбөрийн хүсэлт 2ш 2. хяналтын хуудас 2ш З.Үндэслэх баримт тэтгэврийн дэвтрийн хуулбар өргөдөл холбогдох баримтын хамт. / төрийн сангийн үйл ажиллагааны журмын 1.1, 1.2, 8.1, 8.2, 8.4-д заасныг хангаж байсан учир төрийн санд гүйлгээ хийсэн. /2-р хавтаст хэргийн 151-166-р тал/

Би хийх ёсгүй үйлдлийг санаатайгаар хийгээгүй. Ажил үүргийн дагуу хийсэн /2-р хавтаст хэргийн 170-172-р тал/

Өөрөөр хэлбэл яг гүйлгээ хийсэн тухайн нөхцөлд 2020 оны 03 сарын 11-ний өдөр ******* би, “миний дүү Ганзориг ослын улмаас гэмтэж гадаадад шөрмөс суулгах болсон дүүд зайлшгүй тусламж үзүүлэх шаардлага гарлаа” гэх өргөдлийн дагуу, Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 1.1 -т заасныг баримтлан, аймаг, сумын ИТХ-н төсөв баталсан тогтоолыг үндэслэж, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхийг шалгаж, *******ын тэтгэврийн дэвтрийг хянаж төрийн сангийн гүйлгээг хийсэн.

Төрийн сангийн гүйлгээг хийхэд бүрдүүлсэн анхан шатны баримтын бүрдэл бүрэн байсан.

Үүнийг гэрчилж П.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... ийн Төмөрбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 61 насандаа өндөр насны тэтгэврээ нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “Тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих Хөдөлмөрийн болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжинэ” гэсэн заалтаар эрх үүсч тэтгэвэр тогтоолгосон байна. Тэтгэвэр тогтоолт болон олголттой холбоотой ямар нэг зөрчил байхгүй. гэх мэдүүлэг / 2-р хавтаст хэргийн 219-220 -р тал/

Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон гэдэг нь ажил олгогчид өргөдлөө гаргаж өгсөн, эрх бүхий албан тушаалтны ажлаас чөлөөлөх шийдвэр баталгаажиж гарсан байна.

Монгол улсын хуульд бүрэн нийцсэн хүчин төгөлдөр баримт үндэслэж, төрийн сангийн гүйлгээ хийсэн.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал сумын төсөвт олгох дэмжлэгийг баталсан, Эрдэнэцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь сумын төсвийг баталж төсвийг эдийн засгийн ангиллаар нь зарцуулах эрхийг олгосон байна. гэж дүгнэхдээ ...сум төсвийг эдийн засгийн ангиллаар нь зарцуулах эрхийг олгосон байна. гэж дүгнэсэн хэсэг нь үндэслэлгүй

Эрдэнэцогт сумын төрийн санд Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 19 -ны өдрийн 244 дүгээр тушаалын 1-р хавсралт, орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмын 11.1, 11.2, 11.3 -д заасны дагуу төрийн сангийн гүйлгээ хийдэг программд оруулж зарцуулах эрхийг олгосон албан тушаалтан бол Аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн Орон нутгийн төсөв хариуцсан мэргэжилтэн. Журмаар суманд ийм эрх хэмжээ олгоогүй. Энэ эрх хэмжээгээ зөрчин сумын төрийн сан мөнгө санхүүжүүлсэн тухай нотлох баримт байхгүй, сумын төрийн сан нь FreeBalance программ дээр төсвийн зарцуулах эрхийг нээх боломжгүй, тусгай эрхийг олгоогүй журмаар хаалттай зүйл.

******* нь сумын төрийн сангийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 90 дүгээр тушаалаар батлагдсан “орон нутгийн санхүү, төрийн сангийн ажилтны ажил үүргийн жишиг зааврын 2.1.17-д заасан “төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгддөг эрх зүйн актын хүрээнд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллах” гэснийг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй

Мөнхбаатар би төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгддөг эрх зүйн актын хүрээнд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулахад тэтгэмжийн мөнгө нь батлагдсан тухай, төсвийн тухай хууль, төсөв санхүүгийн үйл ажиллагааг зохицуулсан аймгийн тогтоол, сумын тогтоол, 5/1502 албан чиглэл, төрийн сангийн журмын тухай үнэн бодит мэдээллийг өгч ажилласан. Энэ байдал нь *******д “гүйлгээ хийх” талаар үүрэг амаар өгсөн гэм буруутай хэмээн дүгнэхэд хүргэсэн.

Төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дээрх эрх зүйн акт аймаг сумын ИТХ-ын тогтоолын хүрээнд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч ажилласан байхад *******д “гүйлгээ хийх” талаар үүрэг амаар өгсөн гэм буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.8-д заасан “....Үндэслэх баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага хариуцна” гэснийг зөрчсөн байна гэдэг нь үндэслэлгүй.

Төсвийн тухай хуулийн 37-р зүйл болон албан тушаалын тодорхойлолтод нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлж, анхан шатны баримт цуглуулж, үнэн зөв байдлыг хариуцах чиг үүрэг огт байхгүй.

Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 1.2.10. “Хяналтын хуудас” гэж төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлтийн үндэслэх баримтын нэгдсэн товчоо буюу жагсаалт байх бөгөөд төрийн сан /******* / тухайн байгууллагын /Эрдэнэцогт сумын ЗДТГ/ гүйлгээг хийхдээ ямар баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг нотлох баримт болно,

 журмын 7.8 Хяналтын хуудсанд заасан Үндэслэх баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага /Эрдэнэцогт сумын ЗДТГ/ хариуцна буюу төлбөрийн хүсэлтээр төрийн санд гүйлгээ хийлгэсэн байгууллага үндэслэх баримтынхаа үнэн зөвийг өөрөө хариуцахаар заасан байна

******* нь Эрдэнэцогт сумын тамгын газрын Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн хувиар төсвийн тухай хуулийн 36-р зүйлийн 36.1 заасан нэгжийг төлөөлж, төсвийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.2 заасан чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн сангийн үйл ажиллагааны журмын 8 заасны дагуу төрийн сангийн төлбөр тооцооны гүйлгээг хийх үүрэгтэй бөгөөд үндэслэх баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах ёсгүй, төрийн сангаар гүйлгээ хийлгэж байгаа байгууллага үндэслэх баримтынхаа мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 28 -ны өдрийн 5/1318 дугаартай .... Танай сумаас ирүүлсэн хүсэлт нь хуулийн хугацаанаас хожимдсон тул 2020 оны төсөвт суулгах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэх нотолгоо албан бичиг байхад /1-р хавтаст хэргийн 152-р тал/,

Баянхонгор аймгийн иргэдээс 2020 онд авах татварын орлогын хэмжээг 39 297 500 төгрөгөөр өсгөж, Аймгийн ИТХ-р 18/16 тоот “Аймгийн 2020 оны төсөв батлах тухай’’ тогтоолын 6-р хуудасны 6.20 Эрдэнэцогт сум 844 507 000 мянган төгрөгт багтаан тусган батлуулсан байхад,

Гэрч С.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/1318 тоот албан бичгээр хугацаанд ирүүлээгүй учир боломжгүй” гэсэн албан бичгийг хүргүүлсэн. ******* дарга нь ирж аймгийн удирдлага нартай уулзаж “би төрийн албанд 41 жил ажилласан байхад 36 сарын тэтгэмж авмаар байна олгож өгөөч” гэсэн. байхад

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Бат-Ирээдүй мэдүүлэхдээ: Манайх энэ хүсэлтэд боломжгүй гэх хариуг өгсөн. Үүний дараа ******* нь өөрийн биеэр хүсэлт тавьсан. Дараа оны төсөвт суугддаг учир *******ын хүсэлт нь 10 сард ирсэн учир хүлээж авах боломжгүй гэж хариу хүргүүлсэн. гэж мэдүүлсээр байхад хайнга хандсан гэж үзэж байгаад би үл итгэж байна. ойлгохгүй байна. гомдолтой байна.

Мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьж, цагаатгах талын баримтуудыг хавтаст хэргийн материалд тусгахгүй, төрийн сангийн гүйлгээг хийх үндсэн нөхцөлийг бүрдүүлж өгсөн С.Байгалмаа, Б.Бат-Ирээдүй нарыг хайнга хандсан хэмээн хэргийн гэрч болгож, хуулийн хамгаалалтанд оруулан Монгол улсын үндсэн хуулийн 2-р бүлгийн 14-р зүйлийн 1-т заасан ...хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна. заалтыг зөрчиж, миний хууль зүйн туслалцаа аваагүй нөхцөл байдлын эсрэг урвуулан ашиглаж, үндсэн хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчин намайг гэмт хэрэгтэн болгож байна.

Төрийн сангийн гүйлгээ хийсэн үйлдлийн зорилгод миний хувийн ямар нэгэн ашиг сонирхол байхгүй, надад болон миний хамаарал бүхий этгээдүүдэд ямар эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон, ийнхүү шийдвэр гаргахад түүнд нөлөөлсөн өөр бусад ямар нэг ашиг сонирхол байхгүй.

Иймд: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 2022/ШЦТ/51 шийтгэх тогтоолын намайг гэм буруутай гэж үзэж, ял оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Р.*******гийн өмгөөлөгч тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч миний бие шүүгдэгч Р.*******гийн өмгөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 4-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хэргийн талаар:

Шүүгдэгч Р.*******г Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож , нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Гомдлын талаар:

Өмгөөлөгч миний зүгээс тус Шийтгэх тогтоолд хийсэн хууль зүйн дүгнэлтүүд нь өөр хоорондоо нэг нь нөгөөгөө няцаасан түүнчлэн Эрүүгийн хэргийн шинжийг хэрхэн агуулж байгаа талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан буюу хуульд заасан шаардлагыг хангаагүй, миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд миний үйлчлүүлэгч Р.*******г Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38.2, Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9 ний өдрийн 7 дугаар тогтоолын 1.1-т 1 дүгээр хавсралтад заасныг зөрчиж хууль тогтоолын илт тодорхой байдлыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал тогтоосон гэж дүгнэхээр байна гэжээ.

Р.*******гийн хувьд *******ын тэтгэмжийг олгохдоо Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталснаар Эрдэнэцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж Баянхонгор аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн хянаж баталсан өөрөө хэлбэл төсөвт суусан үнийн дүнгийн хэмжээний дагуу зориулалтын дагуу зарцуулсан байдаг.

Шийтгэх тогтоолд зааснаар Р.*******г дээрх хууль тогтоомж, тогтоолыг зөрчсөн байна гэж дүгнэхээр бол Санхүү төрийн сангийн хэлтсийн зохих ажилтнууд болон шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнууд мөн л хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Учир нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9-т Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх гэдэгт Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлахаар заажээ.

2. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт Тамгын газрын дарга Р.*******, нягтлан бодогч ******* нар нь шүүгдэгч *******т Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д заасныг зөрчиж тэтгэмжийг бүтнээр нь олгож бусдад давуу байдал олгосон нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн. Харин шүүхээс энэ дүгнэлтээ

... Тэтгэмжийг “хуульд нийцүүлэн тухайн үед засаг даргаар ажиллаж байсан. *******т эхний удаа 12 сараар олгож, үлдсэн 24 сарын тэтгэмжийг засаг даргаас чөлөөлөгдсөний дараа буюу Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар түүнийг сумын бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, аж ахуй зохион байгуулалт олон нийттэй харилцах ажилтнаар томилж, улмаар уг албан тушаалаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн үеэс эхлэн олгож болохоор байсан байна” гэх дүгнэлтээрээ няцааж шүүхийн шийдвэрт шүүгдэгч Р.*******, ******* нарын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхэд эргэлзээтэй байдлыг бий болгосон байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Тухайлбал

а/ Гэрч Б.Бат-Ирээдүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би тухайн хүний /*******/ төрийн албанд ажилласан жилийг тооцож 34,2 жил болохыг тогтоосон.

б/ Иргэний нэхэмжлэгч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Захиргааны акт тавигдсан болгоныг гэмт хэрэг гэж шилжүүлж байгаагүй. ... Энэ хэрэг нь баримт бүрдүүлээгүйгээс болсон. Тэтгэмж авах эрх тэтгэвэрт гараад үүснэ” гэх мэдүүлэг

в/ “2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар *******ыг сумын бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, аж ахуй зохион байгуулалт олон нийттэй харилцах ажилтнаар томилж, улмаар уг албан тушаалаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн үеэс эхлэн олгож болохоор байсан байна” гэх шүүхээс хийсэн дүгнэлт зэрэг болно.

Цаашилбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу Прокурор, мөрдөгчөөс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж хавтаст хэрэгт тусгаагүй байсан тул шүүгдэгчийн өмгөөлөгч гээс “Аудитын дүгнэлт”-ийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгч уг дүгнэлт зөрүүтэй хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн 2 өөр зөрүүтэй дүгнэлт гарсан байгаа талаар шинжлэн судалсан .

Шүүх уг Аудитын дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байгааг харгалзан хавтаст хэрэгт авагдсан Аудитын дүгнэлт, өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Аудитын дүгнэлт зэргийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасантай зөрчилдөж байгаагаас гадна хэргийн оролцогч болон өмгөөлөгч хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч болох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн Р.******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан санаатай гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзэж байгаа бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.4 дүгээр зүйлд “ноцтой аюул осол” гарсан, хүний амь нас эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэж заасан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгоно гэжээ.

Харин *******т олгосон гэх 39.297.500 төгрөг нь их хэмжээний хохирол биш бөгөөд Төрийн аудитын тухай хууль тогтоомж, Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжид зааснаар акт тавигдан авлага үүсгэсний дагуу ******* нь тухайн мөнгийг эргүүлэн төрийн сангийн дансанд шилжүүлсэн тул төрд хохирол учраагүй байна.

Р.******* нь төрийн захиргааны албан тушаалтан бөгөөд дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан “Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, ажил албандаа хайнга хандсан зөрчлийн шинжтэй үйлдэл тул мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах шийтгэлийн аль тохирохыг ногдуулна./ гэж хуульчилсны дагуу сахилгын шийтгэлийг оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа тул дээрх байдлууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч Р.******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Өөлд овогтой *******ийн ******* надад Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/51 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган /5400000/ төгрөгөөр торгох ял шийтгэснийг хууль бус болсон, үндэслэлгүй гэж үзэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний гаргаж байгаа энэхүү давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар гаргаж байна:

1. Миний үйлдэлд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн ямар нэгэн зорилго байхгүй бөгөөд өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан ямар нэгэн үйлдэл хийгээгүй болно. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд тодорхой байна.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан бусдад давуу байдал бий болгосон шинжтэй гэмт үйлдлийг миний бие үйлдээгүй болно. Энэ нь юуны өмнө Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/51 тоот шийтгэх тогтоолын 21 дүгээр хуудсанд “******* өөрт олгогдох тэтгэмжийг авах талаар бусдад болон доод шатны албан тушаалтнуудад шахалт үзүүлсэн, дарамталсан, бусад хэлбэрээр хахан хавчсан нь тогтоогдоогүй, тийм үндэслэл баримт хэрэгт авагдаагүй байна. *******ын хувьд тэтгэмжийг өөрт авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш бөгөөд уг гэмт хэргийг хамтран үйлдэх талаар бусад шүүгдэгч нартай хамтарсан, нөлөөлсөн гэх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Харин уг үйлдэл нь ёс зүйн шинжтэй үйлдэл гэж дүгнэгдэхээр байна” гэж шийтгэх тогтоолд заасан нь бидний гэм буруугүйг нотолж байна. Өөрөөр хэлбэл *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүний үйлдлийг цагаатгасан учраас бусад оролцогчид болох бид нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгах хууль зүйн үндэслэлийг бий болгож байна гэж үзэж байна.

3. Энэхүү хэрэгт холбогдуулан Есөнхүү овогт ын Мягмарсүрэнг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж гэм буруутайд тооцсон нь миний үйлдэл нь бүлэг биш байснаас гадна гэмт хэрэг биш гэж үзэж байгааг харуулж байна.

4. Миний хувьд дээд шатны байгууллага болох аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс эрх олгож, хянан баталсан тэтгэмжийн мөнгийг, мөн сумын ИТХ-ын ЗДТГ-ын нэг удаагийн тэтгэмж зардалд тусгагдсаныг батлагдсан хуваарийн дагуу олгосон. Албан тушаалтны хувьд дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэв дээд шатны байгууллагуудаас ийм шийдвэр ирээгүй байсан бол олгохгүй байх байсан. Тэгээд ч тухайн тэтгэмж олгосон асуудал дээр шалгалт хийж, акт тавигдсан. Би үүнийг захиргааны зөрчил гэж үзэж байна. Би төрийн албанд 22 жил ажиллахдаа гэмт хэрэг үйлдье, хууль бус юм хийе гэж огт бодож байгаагүй, тийм санаа зорилго байхгүй.

Иймд миний үйлдэл холбогдлыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

 ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 8 дугаар сард Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр *******аас хүсэлт гаргасны дагуу Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын дарга Р.*******, Санхүүгийн албаны дарга *******, нягтлан бодогч ******* нар нь хэлэлцэн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 9596 дугаар төлбөрийн хүсэлтийн дагуу төрийн сангийн гүйлгээ хийгдсэн Засаг дарга *******ын өргөдөлд үндэслэж тэтгэмжийн мөнгийг шилжүүлсэн. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцаана уу гэв.

Шүүгдэгч Р.*******, ******* нарын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг гэмт хэргийн субъект биш гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгон, миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

Хэрэгт авагдсан баримтаар ******* нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашигласан байдал тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

Улсын яллагч нь эрх бүхий албан тушаалтан хэнийх нь зөвшөөрлөөр олгох ёстой байсныг хангалттай тайлбарлаж чадаагүй, яллах дүгнэлтээ нотолж, үндэслэлтэй яллаж чадаагүй. Иймээс энэ гэмт хэргийн субьектив талын шинж байхгүй байх тул 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолын *******т холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тиймээс аймгийн прокурорын газрын прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Б.Бат-Оргилын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , шүүгдэгч Р.*******, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд Прокурорын эсэргүүцэл болон гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нийтийн албан тушаалтан Ц.Төмөрбаатар, Р.*******, *******, ******* нар нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлт гаргасан *******ын хүсэлтийг Р.*******, *******, ******* нар урьдчилан хэлэлцэж, тамгын газрын дарга Р.******* цохолт хийж ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтийн дагуу төрийн сангийн гүйлгээ хийн өөрийн Төрийн банкны дансанд 39,297.51 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж авч, өөртөө давуу байдал бий болгосон, уг хууль бус үүргийг биелүүлэхгүй байх, таслан зогсоох, хууль хяналтын байгууллагад мэдээлэх боломж байсаар байхад хууль бус үүргийг хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянах үүргээ хууль журмын дагуу биелүүлэлгүйгээр, бусдад давуу байдал бий болгосон үйл баримтыг тогтоож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Харин Прокуророос “ ...Баянхонгор аймгийн төсөвт 39 297 500 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар их хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нөхцөл байдал тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй...” үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.6-т заасны дагуу Б.Бат-ирээдүй, С.Байгалмаа нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэжээ../ 2 дугаар хавтаст хэргийн 211-212 дугаар тал/

Анхан шатны шүүх аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц. Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл гэмт хэрэгт хамтран оролцох , 3.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйл гэмт хэргийн хамжигч гэж заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолыг зөрчиж өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, доод албан тушаалын хүмүүстээ нөлөөлөн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцуулан 39 297 500 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн захиран зарцуулах эрхдээ шилжүүлэн авсан үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д “ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 4 дүгээр бүлэгт заасны дагуу гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэл энэ хэрэгт тогтоогдоогүй байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч ******* нь төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа нэг удаагийн буцалтгүй тусламжийг хуульд заасны дагуу тогтоолгон авах эрхтэй байтал төрийн холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж Эрдэнэцогт сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан албан тушаалын байдал буюу эрх нөлөө, засаг даргын албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан төсөвт 39 297 500 төгрөгийн материаллаг хохирол учруулсан нь Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах хор уршигтай юм.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүх хэргийг шийдвэрлэж, хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаар 212505 эдийн засгийн ангилалд төрөөс иргэдэд олгох тэтгэмж урамшуулал 39.297.500 төгрөгийг сумын засаг даргын тамгын газарт баталсан.... шүүгдэгч ******* нь уг тэтгэмжийг шууд олгох шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд өөрт давуу байдал бий болгох үүднээс батлагдсан төсвийг шууд гаргах талаар шийдвэр гаргаагүй, санхүүгийн ямар нэгэн гүйлгээ хийгээгүй....бусдад болон доод шатны ажилтнуудад шахалт үзүүлсэн, дарамталсан бусад хэлбэрээр хяхан хавчсан нь тогтоогдоогүй ...тэтгэмжийг өөрт авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш бөгөөд уг гэмт хэргийг хамтран үйлдэх талаар бусад шүүгдэгч нартай хамтарсан, нөлөөлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд түүнийг сумын засаг дарга байсан учир уг хэрэгт хамтран оролцож нөлөөлсөн гэж хийсвэр таамаглалаар буруутгах үндэслэлгүй... харин уг үйлдэл нь ёс зүйн шинжтэй үйлдэл ....тэтгэмжийг авахгүй байх ёс зүйтэй байх шаардлагатай байсан...” гэх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан ******* нь өөртөө хууль бус давуу байдал бий болгох сэдлээр хүсэлт гаргасан, бусад нь гаргасан санал хүсэлтийг нь хүлээн авч улмаар түүний хүссэн зорилго биелэж, зохих үр дүнгээ хүлээн авсан санаатай үйлдлээр гэмт хэргийн шинж илэрч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн, гэмт хэрэгт хамааралтай оролцогч нэг бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн санаа сэдэлт зэргийг хэргийн тогтоогдсон үйл баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн хэргийг шийдвэрлэхийг анхаарах шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин “... Засаг даргаар ажиллаж байсан ******* нь тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн олгох талаар чиг үүргийн хувьд мэдэх тул өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн доод албан тушаалын хүмүүст нөлөөлсөн...” гэх Прокурорын эсэргүүцэлд бичсэн хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын “... хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах...” агуулгаар бичсэн гомдлуудад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Төмөрбаатар, Р.*******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

             ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН

 Ш.БАТТОГТОХ