Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/03215 

 

2024 оны 08 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2024/03215 Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ........байрлах, Б ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........ тоотод оршин суух, П-ийн А  /РД:............/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3.736.734,49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б  ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 43030733 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч П.А-т 2.849.600 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай, сар бүрийн 10-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, 2.849.600 төгрөгийн үнэ бүхий HP-1013 Notebook, Finlux 65L бойлуур/ хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлийн үлдэгдэл 2.580.961,53 төгрөг, үндсэн хүү 997.079,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150.193,10 төгрөг, нийт лизингийн төлбөр 3.728.234,49 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нотариатын зардал 8500 төгрөг, нийт 3.736.734,49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ...

 

Хариуцагч П.А  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3.736.734,49 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие нь өвчний улмаас ажил хийх боломжгүй байгаа манай нөхөр саяхнаас ажил хийсэн. 5 сарын хугацаанд хувааж төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б  ХХК нь хариуцагч П.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.736.734,49 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.А  нь гэрээний үүрэгт 3.736.734,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74.738 төгрөгийн 37.369 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 37.369 төгрөгийг хариуцагч П.А-ээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б  ХХК-ийн нэхэмжлэлтэй П.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.736.734,49 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.А  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74.738 төгрөгийн 37.369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 37.369 төгрөгийг улсын орлогоос, 37.369 төгрөгийг хариуцагч П.А-ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б   ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО