| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/04134/И |
| Дугаар | 183/ШШ2024/03212 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2024/03212
2024 оны 08 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2024/03212 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ........ тоотод байрлах, Н ХХК /РД:........./-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........ тоотод оршин суух, Б.Б /РД:........../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2.650.447,19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай Н ХХК нь Б.Б-йтай 2021 рны 12 дугаар сарын 14-ний өдөр ...........дугаартай Барьцаат хэрэглээний зээлийн гэрээг байгуулж, 3.469.900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ.Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1.781.044 төгрөг, хүү 868.876 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 527.19 төгрөг нийт 2.650.447,19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ...
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2.650.447,19 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч. Уг төлбөрийг 2024.07.30-ны өдрийн дотор 662.611,75 төгрөг, 2024.08.30-ны өдрийн дотор 662.611,75 төгрөг,2024.09.30-ны өдрийн дотор 662.611,75 төгрөг, 2024.10.30-ны өдрийн дотор 662.611,75 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК зээлийн гэрээний үүрэгт 2.650.447,19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б.Б-д холбогдуулан шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Н ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.650.447,19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.358 төгрөгөөс 28.679 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28.679 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Б-наас 28.679 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО