Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/0297

 

2024 оны 07 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2024/02979 Улаанбаатар хот

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ............... тоотод оршин суух, Г-ийн Э /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............. тоотод оршин суух, Т-ын Н  /РД:............/-д холбогдох

 

2.082.541 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Т.Эн нь Т.Н-эд холбогдуулан 2.082.541 төгрөг гаргуулах тухай хариуцагч биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энь хариуцагч Т.Н-д холбогдуулан 2.082.541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г.Э-йн нэхэмжлэлтэй Т.Н-д холбогдох 2.082.541 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н-нээс 24.135 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгосугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО