Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/044

 

*******, *******, *******, *******,

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч

Шүүгдэгч *******

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1914003140090дугаар хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт ын , .................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 7 дугаар сарын 05-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилээр тэнсэж хянан харгалзаж байсан, регистрийн дугаар //

Монгол улсын иргэн, овогт ын , ............. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2003 оны 9 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,2004 оны 8 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож байсан, регистрийн дугаар //

Монгол улсын иргэн, овогт ын , ............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол улсын иргэн, овогт ийн, ............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол улсын иргэн, овогт ийн , ...............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол улсын иргэн, овогт ы ,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1998 оны 3 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 5-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, регистрийн дугаар //

Шүүгдэгч *******, *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, *******, ******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж “ ” ХХК-д компанийн эд хөрөнгөд 1.663.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт ын , овогт ын , овогт ын , овогт ийн, овогт ийн , овогт ы нарын бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан , мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, ******* нарыг тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, ******* нарт тус бүр оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, ******* нарыг тус бүр эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ Мандал Энтерпрайзес” ХХК-ийн эзэмшлийн 48-81 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 11,666,640 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас тэнцүү хуваан гаргуулж, шүүгдэгч Ц.Оюун-Эрдэнийн эзэмшлийн ...60-05 БНА улсын дугаартай hyunda марк....ийн тээврийн хэрэгслийг хурааж худалдан борлуулж, тус тус улсын орлого болгож, Шүүгдэгч *******, *******, *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СиДи нэг ширхэг...ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, ... 1,52 ... грамм алтыг “ Мандал Энтерпрайзес” ХХК-д буцаан олгож, ... модон иштэй хүрз хоёр ширхэг ....-ийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, Шүүгдэгч Ц.Оюун-Эрдэнийн эзэмшлийн...60-05 БНА улсын дугаартай машин...-ыг, битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн талаар:

Шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж дүгнэж буюу шүүгдэгчийг үйлдэл хийж байхад хөндлөнгөөс хэн нэгэн гуравдагч этгээд таслан зогсоох, эсвэл хохирогч зугтаах,, байгалийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлээс гэмт үйлдэл тасалдах зэрэг гэмт үйлдэл хийгчийн хүсэл зориг өөрөөс нь шалтгаалахгүй тасалдсан байхыг завдалт гэнэ гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Оюун-Эрдэнэ, *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Оюун- Эрдэнэ, *******, *******, ******* нарыг уурхайн хог хаягдлын далан дээр асгасан тороог шуудайлж эхэлсэн боловч тэдний хүсэл зоригоос үл шалтгаалан уурхайн хамгаалагч нарын үйлдлийн улмаас буюу гуравдагч этгээдийн үйлдлээс гэмт хэрэг таслан зогсоогдсон.

Мөн шүүгдэгч *******, ******* нарыг уурхайн хог хаягдлын далан дээр шороог асгасан боловч өөрийн үйлдлээр санаа зорилгоо бүрэн хэрэгжүүлсэн, хор уршиг учирсан гэж ойлгосон байдаг боловч тэр хор уршиг бий болоогүй, энэ талаар өөрсдөө мэдээгүй байдаг, өөрийн үйлдлийг бүрэн хэрэгжүүлж чадаагүй тул гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу шүүгдэгч нарын гэмт санаа төгсөөгүй байгаа нь нотлогдсон байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн гэж үзэхээр байна. гэж дүгнэн гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь: Шүүгдэгч нар гэмт хэргийг үйлдэж төгсгөсөн үйлдэл бүрэн хийж дуусгасан. Шүүгдэгч *******, Б.Баярбаатар нар нь биенийгээ таньдаг бөгөөд гэмт хэрэг гарахаас өмнө нь уулзаж ярилцаж байсан талаарх хэрэгт мэдүүлгүүд авагдсан. ******* нь жолооч *******өөр баяжмалтай шороог хаягдал даланд асгуулснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн. Уурхайн харуулын алба баяжмалтай шороог хаягдал даланд асгасныг мэдээд харуул хяналтаа сайжруулсны үүдэнд гэмт хэргийн хамтран оролцогчид болох Б.Баярбаатар нар нь аймгийн төвөөс очиж шороог ачиж байгаад баригдсан. Баяжмалтай шороог үйлдвэрээс хаягдал даланд асгасан, уг асгасан шороог Б.Баярбаатар нар нь шууд очоод ачиж байгаа байдлууд нь хоорондоо цаг хугацаа, үйлдлийн хувьд шалтгаант холбоотой байна. иймд шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг завдалт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

- Мөн шүүх гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар илт үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Тодруулбал: прокуророос нэр бүхий 6 хүнийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүхээс тухайн 6 хүнийг 2 тусдаа бүлэг болгон салгаж буюу *******, ******* нарыг бусад 4 хүнтэй бус тусдаа хоёулаа хоорондоо бүлэглэн хулгайлсан гэж /11-р талын 3, 4 дэх өгүүлбэр/,

*******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, ******* нарыг 4-лээ хоорондоо бүлэглэсэн гэж /11-р талын 5 дахь өгүүлбэр/ дүгнэж бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн 2 бүлэг нь өөр хоорондоо хамааралгүйгээр 1 эд зүйлийг хулгайлсан мэтээр дүгнэжээ. Ингэхдээ *******, ******* нарыг 2-лаа хамжигч гэж, үлдсэн 4 хүнийг гүйцэтгэгч гэж дүгнэж нийтэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь бүлэглэн гүйцэтгэх буюу бүлэглэсэн бүх этгээдийн үйлдэл нь гүйцэтгэгчийн шинжтэй байдаг. Хамтран оролцсон оролцоо ялгамжтай бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл хэсгийг журамлах ёстой байтал нийтэд 3.7 дугаар зүйлийг журамласан нь илт үндэслэлгүй юм.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах” тухай зохицуулалт бөгөөд 6.7-1.3-д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ял оногдуулахдаа хорих ялын доод хэмжээнээс доош татаж хорих ял оногдуулахаар заасан байна.

Гэтэл шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад буюу шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт болон шүүхээр гэм бурууг хянан хэлэлцсэн шүүхийн хэлэлцүүлгийн явцад үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, тэднийг шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар илэрхийлсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг баримталж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээ 02 жилийн хорих ялаас доош татаж хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын үйлдлийг бүлэглэсэн,

Гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн байх боловч *******, ******* нар нь тусдаа, *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, ******* нарын үйлдэл мөн тусдаа буюу 2 тусдаа бүлэг мэт дүгнэсэн мөртлөө 6 шүүгдэгч нарыг нийтэд бүлэглэсэн гэж дүгнэж байгаа нь логикгүй, утга авцалдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Шийтгэх тогтоол нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаана уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******, нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: Анхан шатны шүүх хэргийг хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн, хэвээр үлдээнэ үү гэцгээв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокуророос шүүгдэгч *******, *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, *******, ******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж “ ” ХХК-ийн эд хөрөнгөд 1.663.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтад шүүгдэгч Б.Нямлхагвыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т хэсэгт зааснаар,шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т хэсэгт зааснаар, шүүгдэгч *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч *******, *******, Б , Ц., Ч. , О. нарыг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүх хэргийг шийдвэрлэж, хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар “ ” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд Баянхонгор аймгийн Баян- овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан цахир ” гэх газарт 2019 оноос 6907А, 6720 А гэх дугаарын хоёр “А” лицензийг эзэмшиж алтны үндсэн ордны олборлолтын үйл ажиллагааг явуулж 48 гектар талбайд тусгай зөвшөөрөлтэй байна.

 Шүүгдэгч ******* нь тухайн компанид жолоочоор ажиллаж байхдаа компанийн 48-81 УБА улсын дугаартай Камаз 65115 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг ашиглан, шүүгдэгч Б.Нямлхагвын зааврын дагуу, компанийн эзэмшлийн 4 тонн баяжмалтай шороог хаягдал даланд асгасан, шүүгдэгч *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, ******* нар нь хаягдлын хэсэгт асгасан хүдрийн баяжмалтай шороог шуудайлж улмаар шүүгдэгч Ц.Оюун-Эрдэнийн эзэмшлийн ...60-05 БНА улсын дугаартай hyunda марк....ийн тээврийн хэрэгсэлд ачих явцдаа уурхайн хамгаалалтын албанд баригдаж, зогсоогдсон “ гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх дээрх гэмт хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоолд “... шүүгдэгч *******, ******* нарыг уурхайн хог хаягдлын далан дээр шороог асгасан боловч өөрийн үйлдлээр санаа зорилгоо бүрэн хэрэгжүүлсэн, хор уршиг учирсан гэж ойлгосон байдаг боловч тэр хор уршиг бий болоогүй, энэ талаар өөрсдөө мэдээгүй байдаг, өөрийн үйлдлийг бүрэн хэрэгжүүлж чадаагүй тул гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу шүүгдэгч нарын гэмт санаа төгсөөгүй байгаа нь нотлогдсон байна...” гэх буруу дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэж эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч нарын харилцан тохиролцсоноор 4 тонн баяжмалтай шороог шүүгдэгч ******* нь компанийн 48-81 УБА улсын дугаартай Камаз 65115 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг ашиглан хаягдлын даланд асгаснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байхад шүүгдэгч *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, ******* нар нь хаягдлын хэсэгт асгасан хүдрийн баяжмалтай шороог шуудайлж улмаар шүүгдэгч Ц.Оюун-Эрдэнийн эзэмшлийн ...60-05 БНА улсын дугаартай hyunda марк....ийн тээврийн хэрэгсэлд ачих явцдаа уурхайн хамгаалалтын албанд баригдаж, зогсоогдсон үйл баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй юм.

Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “.. шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тэй бүлэглэн үйлдэхдээ ...зааж зөвлөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчийн үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцсон, шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхдээ дэмжлэг үзүүлж хамжигчийн үүрэгтэй хамтран оролцсон...., ...шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдэхдээ гүйцэтгэгчээр тус тус оролцсон гэх боловч гүйцэтгэгчгүйгээр бусад оролцогчид, бусад оролцогчгүйгээр гүйцэтгэгч гэсэн ойлголт байхгүй бөгөөд өөр өөр чиг үүрэг гүйцэтгэж байгаа бусад оролцогчид байгааг гүйцэтгэгч мэдэх ёстой байдаг тул шүүгдэгч нар нь өмнө биеэ биеэ таньдаггүй байсан, гэмт хэрэгт холбогдох үедээ мэддэг болсон, мөн шүүгдэгч *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, 3, нарыг ямар үүрэг гүйцэтгэж уг хэрэгт оролцож байгааг мэдээгүй тул шүүгдэгч ******* нь гэмт хэргийг үйлдэхдээ зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон, шүүгдэгч *******ийг гэмт хэргийг үйлдэхдээ гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэжээ.

 Энэ дүгнэлт нь бүхэлдээ ойлгомжгүй буюу хулгайлах гэмт хэрэг нь 4 тонн баяжмалтай шороог хаягдлын даланд асгаснаар төгссөн буюу 6 шүүгдэгч бүр гэмт хэргийн нэг халдлагын зүйлд халдсан байхад 2 тусдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж гэмт хэрэгт хамтран оролцсон үүрэг оролцоог зөв тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус заасныг журамласан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т “... гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна...” гэж заасныг баримтлалгүйгээр шийдвэрлэжээ.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлтийг хийхдээ харьцуулах, нягтлах, батлах, үгүйсгэх зэргээр сэргээн тогтоосон үйл явдлыг шүүгч өөрийн үг, өгүүлбэрээр ойлгомжтой байдлаар дүрслэн илэрхийлж бичээгүйгээс ойлгомжгүй болсон, Прокурор ”... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн...” гэж бичсэн нь үндэслэлтэй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтцэд тавих шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан ба шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7-36.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцохыг мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан болно.

Иймд Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 -т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч. *******, *******, Ц.Оюун-Эрдэнэ, *******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

       ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН

 Т.ЖАРГАЛСАЙХАН