| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2023/00169/И |
| Дугаар | 183/ШШ2024/02118 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/02118
2024 оны 05 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2024/02118 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Т.Энарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35 295 809 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 1 500 000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 630 838.28 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 334 429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Г.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 167 214.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ