Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

*******т холбогдох хэргийн

 талаар

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор  Б.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  В.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.*******ын даргалж шийдвэрлэсэн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Ё.*******гийн давж заалдах гомдлоор *******т холбогдох 2223000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 28 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Шотой багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тарганыхан овогт *******ийн, регистрийн дугаар *******.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Цэцэн-Уул сумын багийн нутагт байрлах ******* гэх байгууллагын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Ё.*******тай маргалдаж биед нь хохирол учруулахгүйгээр халдах явцдаа тус байгууллагын эд зүйлсийг устгаж, гэмтээж  Завхан аймгийн Цэцэн-Уул сумын *******нд 360,000 төгрөгийн хохирол учруулсан, 

          мөн ******* нь 2022 оны 01 дүгээр 06-аас 07-нд шилжих шөнө Завхан аймгийн Цэцэн-Уул сумын багийн нутагт байрлах ******* гэх байгууллагын байранд хохирогч Ё.*******тай “Цагдаагийн байгууллагад өгч шалгууллаа” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд “...өвчүүний хугарал, тархи доргилт, дээд, доод уруулын дунд хэсэгт, хүзүүний урд хэсэгт, зүүн чихний гэдэсний урд хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Тарганыхан овогт *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 270 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 510 /таван зуун арав/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 510 /таван зуун арав/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоож, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Засаг даргын тамгын газарт хэрэгжүүлж,

5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон 510 /таван зуун арав/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлаж,

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд учруулсан хохиролд 1,160,000 /нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөгийн хохирол төлж энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Ё.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шүүхэд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

7. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ё.*******гийн давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

    “...*******ын буруутай үйлдлээс болж миний эрүүл мэндэд өвчүүний хугарал, тархи доргилт, дээд доод уруулын дунд хэсэгт, хүзүүний урд хэсэгт, зүүн чихний гэдэсний урд хэсэгт зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн хүндэвтэр хохирол учруулсан.

*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 270 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 510 /таван зуун арав/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:                   

          Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч ямар нэгэн ял шийтгэлийн талаар санал, хүсэлт гаргаагүй. Тухайн шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой байгаа. Иймд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

          Прокурор Б. дүгнэлтдээ:

          Хохирогч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс хохирогчоос гаргасан саналыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.  

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

        Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Цэцэн-Уул сумын багийн нутагт байрлах ******* гэх байгууллагын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Ё.*******тай маргалдаж, биед нь халдах явцдаа тус байгууллагын эд зүйл болох Делл маркийн компьютерын дэлгэц, өндөр босоо хөлтэй толь, 40х15 см хэмжээтэй цонхны шил, ханын цаг 35000, ус буцалгагчийн усаа хийдэг сав нийт 360.000 төгрөгний хохирол учруулсан,

         Мөн шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Батсуурь багийн нутагт байрлах ******* гэх байгууллагын байранд хохирогч Ё.*******тай “цагдаагийн байгууллагад өгч шалгууллаа” гэсэн шалтгаанаар дахин маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь “...өвчүүний хугарал, тархи доргилт, дээд доод уруулын дунд хэсэгт хүзүүний урд хэсэгт, зүүн чихний гэдэсний урд хэсэгт зулгаралт , баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл “бүхий хүндэвтэр хохирол зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан

          Хохирогч Ё.*******гийн “...Тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны оройны 22 цагийн орчимд би болон манай ажлын хамт олон буюу , , болон ийн нөхөр болох нарын хамт ажлын байран дээр буюу *******ний  байран дээр хамтдаа хөзөр тоглож мөн 1 шил архи хувааж уусан. Нөхөр нь эхнэрээ буюу нь өмөөрөөд над руу уурлаад дайрсан. Уурлаж байхдаа ширээн дээр байсан компьютер авч газар шидээд, толь авч шидээд л юмнууд эвдээд эхэлсэн. Би болиулахыг оролдоод татсан чинь намайг нүүр рүү  цохиж унагаад  би газарт унасан чинь миний дээр сууж байгаад миний хоолойг боосон. Компьютерын дэлгэц, толь, ус буцалгагчийн сав, ханын цаг, мөн барометр гэх багажийн хайрцагных нь толийг хагалсан байсан. Өөр зүйл эвдээгүй байсан.

... Тэгээд байж байтал та нар цуглачхаад надад хэлсэнгүй гэсэн. Тэгэхээр нь би рүү “...чи байгууллагын дотоод асуудлыг яагаад гадагш хэлж байдаг юм бэ?, Байгууллагын дотоод асуудал байгууллага дотроо байх ёстой” гэж хэлсэн. Тэрнээс болоод бид хоёр жаахан маргалдсан. Тэгтэл эхнэрээ өмөөрч босож ирээд ширээн дээр байсан ундаа, таваг зэргийг авч шидсэн. Тэгээд би босож ирээд бид хоёр бага зэрэг муудалцсан. Тэгтэл намайг алгадсан, хоолой боосон, дарж унасан. эгч бид хоёрыг салгах гэж оролдсон. бол бид хоёрыг салгах ямар ч сонирхол байгаагүй, зүгээр л ширээнийхээ ард сууж байсан. Тэгээд би байгууллагын бүх эд хөрөнгийг эвдэж хэмхэллээ гэхэд хохирлыг чинь барагдуулчихна, чи хохирлоо авчхаарай гэж намайг басамжилсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

 Гэрч Б.ийн “...Тэгээд 22 цаг өнгөрч байх үед би нар тарцгаасан. Би гал тогооныхоо тогоогоо авахаар буцаад *******ний байр руу ороход ,, ******* нар нь *******ний байранд байж байсан. нь *******г газар унагаад дээр нь дараад зодох гэж байгаа байдалтай сууж байсан. нь ажлынхаа ширээний ар талд нь сууж байсан. *******, хэрэлдээд байсан. Би тэр хоёрыг салгаж болиулахыг оролдожт санамсаргүйгээр түлхүүлж газарт унасан.  Тэгээд би тэр хоёрыг арай хийж салгаад учир зүйгээ олох гэсэн боловч хоорондоо хэрэлдээд байсан... нь уурлаад манай ажлын газрын данстай байдаг компьютер болон ханын цаг мөн толь зэргийг эвдэж сүйтгэсэн. ...Намайг ороход манай байгууллагын юмнууд эвдэрчихсэн байсан. Компьютерын дэлгэц, толь, ус буцалгагчийн сав, ханын цаг, мөн барометр гэх багажийн хайрцагынх нь толийг нь хагалсан байсан. Өөр зүйл эвдээгүй ээ.” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.ийн “...Тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны орой... гэртээ хариад байж байтал оройны 23 цаг өнгөрч байх үед намайг хүрээд ирээч яаралтай гэж хэлээд ******* дуудахаар нь би шууд цаг уур дээр яваад очтол цаг уурын байран дотор , ******* нар байсан. Цаг уурын эд зүйлсийг эвдэлж гэмтээсэн байсан. Би юу болсон талаар нь асуухадтай маргалдаж хэрүүл маргаан үүсгэж эд зүйлс эвдлээд эгч бид хоёрын бие эрх чөлөөнд халдчихаа гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. Компьютерын дэлгэц, толь, ус буцалгагчийн сав, ханын цаг, мөн барометр гэх багажийн хайрцагных нь толийг нь хагалсан байсан. Өөр зүйл эвдээгүй байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Г.ийн “...Тэгээд 22 цаг өнгөрч байх үед бид бүгд тараад гэр гэртээ харихаар тарцгаасан. Тэгтэл над руу ******* эгч дуудсан. Тэгээд биын хамтаар цаг уурын өртөөний байр руу орох үед ******* эгч намайг чи миний оронд өнөөдөр ээлжинд гарчих. Чи архи уугаагүй мөн чи надад ээлжинд өгөх нэг удаагийн өртэй байгаа. Би өмнө нь чиний ээлжин дээр гарч өгч байсан юм чинь миний оронд ээлжинд гарчих гэж хэлэхээр нь би за за би өнөөдөр ээлжинд гарчихъя гэж хэлсэн... Тэгээд би ээлжинд гарахаар болоод байж байтал ******* эгч гэнэт чи байгууллагын дотоод асуудлыг гадны хүмүүст хамаагүй ярьж хэллээ.  Одоо намайг юу гэж бодох юм хүний нэр хүндийг унагалаа гэж хэлэхээр нь би зссс гэж авиа гаргаад д би хэлсэн яадаг юм гэсэн чинь  ******* уурлаад “та нар дандаа намайг дээшээ, дошоо ярьдаг хэлдэг. Чи манай ажлаас гар зайл” гэж хэлэхээр нь миний нөхөр болох нь намайг өмөөрөөд чи юу гээд хуцаад байгаа юм гэж хэлсэн чинь ******* уурлаад ширээ цохиод босоод ирсэн юм. Гэтэл миний нөхөр ширээн дээр байсан компьютерын дэлгэцийг гараараа цохиод хагалчихсан. Тэгээд мөн тухайн өрөөнд байсан толийг шидээд хагалчихсан юм. Мөн өөр бага сага зүйлс эвдэрсэн. Компьютерын дэлгэц, толь, ус буцалгагчийн сав, ханын цаг, мөн барометр гэх багажийн хайрцагных нь толийг нь хагалсан байсан. Өөр зүйл эвдээгүй байсан.  Миний нөхөр намайг өмөөрч уурлаад компьютерын дэлгэц хагалсан. Толь шидэх үед нь бас ус буцалгагчийн сав, барометрийн хайрцагны цонхны шил зэрэг эд зүйлс хагарч эвдэрсэн. Ханын цаг газарт унаад эвдэрсэн.” гэх мэдүүлэг

 Хохирогч Ё.*******гийн  “...Тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны оройны 22 цагийн орчимд би судалгаа гаргах гээд ажлаа хийгээд байж байсан. Цаг уурын байран дээр манай байгууллагын ажилтан шөнийн ээлжинд ажиллаад хонож байсан юм. Тэгээд байж байтал буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цагийн орчимд, , нар нь гаднаас ороод ирсэн. Тэд нар архи уучихсан байдалтай согтуу байсан.  Тэгээд орж ирээд мэнд ус мэдэлцээд сууж байтал нь над руу уурлаад “чи цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгч намайг шалгууллаа, чи муу пизда юу вэ, 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилдэг хэн бэ чи, чи муу пиздаг ална шүү, тэр мөнгийг чинь би гурав нугалаад чамд өгчий” гэх зэргээр над руу дайрч давшлаад уурлаад байсан юмаа. Тэгээд би санаа зовоод чи яах гээд байгаа юм бэ, чи юм эвдлээ биз дээ, хэн чамаас 1.000.000 төгрөг нэхсэн юм бэ гэж хэлтэл над руу дайраад намайг алгадаад авсан. Тэгээд би өөрийгөө хамгаалаад алгадаад авсан чинь миний хоолойг боогоод миний цээж рүү өвдөглөчихсөн. Би  тухайн үед буйдан дээр сууж байсан юм. Би бостол намайг цохиод миний толгойгоор  хана мөргүүлсэн. Миний үснээс зулгаагаад татсан чинь миний үснээс туг үс зулгаагдаад газарт унасан. Мөн миний нүүр рүү мөргөөд миний уруулыг сэтэлчихсэн. Тэр үед нь  уг зодооныг салгасан. над руу дайраад л байсан. Тэгээд байж байгаад хамт орж ирсэн 2 хүнийхээ хамтаар манай байгууллагын байрнаас гараад яваад өгсөн.

Гэрч О.ийн “...Тухайн өдөр буюу 2022 оны  01 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цагт . Цаг уурын байран дээр болон ******* эгч бид 3 байсан. Гэтэл гаднаас 01 цагийн үед, Цэдэнчимэд, нар орж ирсэн. Тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай байсан. Бүгд нэлээн согтчихсон байсан. Өөрийн гэсэн ухаантай биеэ хянах чадвартай байсан. Гэтэл 12 дугаар сарын 28-ны өдөр болсон хэрэг явдлаас болоод нь ******* руу уурлаад чи цагдаад өргөдөл өгч намайг шалгууллаа гээд уурлаад байсан. Тэгээд *******г алгадаж аваад нэг удаа өшиглөж авах шиг болсон. Мөн хоолойг нь боосон. Толгойгоор нь хана мөргүүлсэн. Тэгээд би салгасан. Цуг орж ирсэн 2 хүн нь зүгээр хараад сууж байсан. Би ийн хамтаар салгасан. ******* өөрийгөө хамгаалах гэж 1-2 удаа алгадах шиг болсон. Тэгээд цуг явсан 2 хүнийхээ хамтаар гараад явчихсан... Нэг удаа нүүр рүү нь  алгадаж унагасан. Цээж рүү нь өшиглөчих шиг болсон. Мөн гараа атгаж байгаад нүүр рүү нь цохисон. Өөр цохиж зодоогүй ээ. Толгойгоор нь хана мөргүүлсэн.  Тэгээд хоорондоо маргалдаад зууралдаад л байсан.” гэх мэдүүлгүүд /хх-ийн 134-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч Пгийн 2022 оны 01 дүгээр  сарын 12-ны өдрийн 63 дугаартай “... Иргэн Ё.*******гийн биед өвчүүний хугарал, тархи доргилт, дээд, доод уруулын дунд хэсэгт, хүзүүний урд хэсэгт, зүүн чихний гэдэсний урд хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Иргэн Ё.*******гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулийн зүйл хэсэг бүрд заагдсан ял оногдуулан ялыг нэмж нэгтгэж, нийт 510 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, ял хөнгөдөөгүй байна.

        Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

         Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогч Ё.*******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ё.*******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД   Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ