| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/05203/И |
| Дугаар | 183/ШШ2024/02228 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/02228
2024 оны 05 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/02228 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, нэгдүгээр мянгат, дугаар байрны 1 тоот хаягт байрлах, ******* зээлийн хоршоо -ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Тайм скүэр дугаар байрны тоот хаягт оршин суух, Х овогт, Н. Б холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 321 373 400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Манай хоршооны гишүүн ******* нь өөрийн эхнэр О.Э хамт 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 141/08 дугаар зээлийн гэрээ байгуулж, 215 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1,9 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээний хугацаанд 4 сарын зээлийн хүү төлснөөс өөр төлөлт огт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй тул шүүхэд нэхэмжлэл гарсан. Иймд хоршооны гишүүн буюу үндсэн зээлдэгч Н.Б үндсэн зээл 215 000 000 төгрөг, зээлийн хүү 88 644 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17 728 900 төгрөг, нийт 321 373 400 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Тайм скүэр ******* байр, ******* тоот хаягт байрлах 149 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирал томилсон тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 141/08 дугаар зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн бүртгэлийн хяналтын карт, барьцаат зээлийн өргөдөл, гишүүний анкет, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Тайм скүэр ******* байр, ******* тоот хаягт байрлах 149 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, кассын зарлагын ордер, итгэмжлэл эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХЗХ нь хариуцагч Н.Б холбогдуулан зээл болон барьцааны гэрээний үүрэг шаардсан бөгөөд шаардлагын үндэслэлээ ...хоршооны гишүүн Н.Б өөрийн эхнэр О.Э хамтаар 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 215 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1,9 хувийн хүүтэй зээлсэн боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээл болон барьцааны гэрээний үүргийг Н.Б шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 141/08 дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ХЗХ нь зээлдэгч Н.Б, хамтран зээлдэгч О.Э нарт 215 000 000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ.
4.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, барьцаалагч ******* ХЗХ, барьцаалуулагч Н.Б, О.Э нарын хооронд мөн өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Тайм скүэр байр, тоот хаягт байрлах 149 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд бариулсан байна.
4.3. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.
4.4. Зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.
4.5. Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Н.Б 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр олгосон болох нь кассын зарлагын ордер гэх баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэв.
4.6. Зээлдэгч Н.Б, О.Энар нь дээрх зээлийн болон барьцааны гэрээний хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч ба мөн зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй тул хариуцагч Н.Б шаардсаныг буруутгах үндэсгүй.
4.7. Хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 4 удаагийн төлөлтөөр зээлийн хүүд 16 340 000 төгрөгийг төлснөөс өөрөөр төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, эргэн төлөлтийн бүртгэлийн хяналтын карт гэх баримтаар тогтоогдож байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна.
4.8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 141/08 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл 215 000 000 төгрөг, зээлийн хүү 88 644 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 728 900 төгрөг, нийт 321 373 400 төгрөгийг хариуцагч Н.Б шаардах эрхтэй байна.
4.9. Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч Н.Б нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Тайм скүэр ******* байр, ******* тоот хаягт байрлах 149 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.
4.10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
4.*******. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, зээлийн тооцоололтой маргаагүй. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтгүй шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч тал хурал хойшлуулах хүсэлтийг дэмжсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулсан. Мөн өдрийн шүүх хуралдаанд дахин шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1 *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Б 321 373 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* зээлийн хоршоонд олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Бшүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Тайм скүэр ******* байр, тоот хаягт байрлах 149 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 835 017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б улсын тэмдгийн хураамжид 1 835 017 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* зээлийн хоршоонд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ