Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 98

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Н-ид холбогдох эрүүгийн 1704000000033 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Одгэрэл

 Улсын яллагч                                              Х.Эрдэнэтуяа

 Шүүгдэгч                                                Н.Н- / өөрийгөө өмгөөлсөн/     нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай,

Урьд нь Архангай аймгийн шүүхийн 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 164 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 169.б, 200.а, 153.а-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан.

Багануур дүүргийн шүүхийн 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 10 сарын хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан.

Багануур дүүргийн шүүхийн 1989 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан.

Багануур дүүргийн шүүхийн 1992 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдэж, ялын хугацаа дуусч суллагдсан.

Багануур дүүргийн шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 7-ны 91 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан.

Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан. /нэмэлт 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 264 дугаартай захирамжаар тэнсэн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн/

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 349 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 10 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 181.3-д зааснаар 5 жил, 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, 1 жил 8 сар 24 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар1 жил 2 сар 13 хоногийн хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан Боржигон овогт Н-ийн Н- /РД: /                  Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч Н.Н- нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар байрны ард байрлах “Болор дусал” дэлгүүрийн гадна Ц.М-д хүч хэрэглэхгүйгээр цүхнээс нь түрийвчтэй 250000 төгрөг, эмчлүүлэгчийн 2 ширхэг карт, утасны сим, хар өнгийн арьсан түрийвч зэргийг нь авч 379.000 төгрөгийн хохирол учруулсан  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Болор дусал дэлгүүрийн урд ганцаараа явж байсан чинь танил Ц.М- гэх эмэгтэй тааралдсан. Тэгээд Ц.М-тэй уулзаад ярьж зогсож байгаад гар цүнхийг нь булааж авангуутаа дотроос нь түрийвчийг нь аваад зугтаасан. Би түрийвч дотор байсан 260.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг үрээд замдаа тараалдсан хүмүүст архи дарс авч өгсөн. Удалгүй цагдаад баригдаад үлдсэн мөнгө болон түрийвчийг хураалгаад эрүүлжүүлэх байранд хоносон. Тухайн үед Ц.М-д гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй. Би хохирогчид 100.000 төгрөгийг төлнө гэв.

                             

Хохирогч Ц.М- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Капитал банкнаас 282000 төгрөгийн тэтгэврээ аваад 13 дугаар байрны Эмийн сангийн дор шинээр нээгдсэн дэлгүүр рүү орох гэж байтал үүдэнд нь Н.Н- гэх хуучины танил хүн тааралдсан. Н.Н- надтай ойр зуурын зүйл ярьж, та манай ээжтэй хамт ажиллаж байсан биз дээ, та харавчихсан бил үү гэж байгаад миний цүнхийг шүүрч авад дотроос миний түрийвчийг авсан дараа нь цүнхийг минь буцааж өгчихөөд яваад өгсөн. Миний түрийвчинд 250.000 төгрөг эмчлүүлэгчийн 2 ширхэг карт, утасны дугаарын сим карт байсан. Цагдаагийн байгууллага миний алдсан эд зүйлийг олж өгсөн. Харин түрийвчтэй мөнгөнөөс 100.000 төгрөг байхгүй байсан. Би Н.Н-оос 100.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг.

Ял шийтгэлийн талаар: Н.Н- нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, 10 удаагийн ял шийтгэлтэй гэх  /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Н.Н-ийн согтууралыг шалгахад согтуурлын зэрэг нь 0.194 хувьтай гарсан баримт болох гэрэл зураг /хх-ийн 2-3 хуудас/

Хохирогч Ц.М-д алдсан эмчлүүлэгчийн карт 2 ширхэг, сим картны үүр 1 ширхэг, бэлэн мөнгө 160.040 төгрөг, хар түрийвч 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

Сэлэнгэ эстимэйт хөрөнгийн үнэлгээний компаниас алдагдсан эд зүйлийг 129000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 11 дүгээр хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар  

            Шүүгдэгч Н.Н- нь Ц.М-д хүч хэрэглэхгүйгээр цүнхнээс нь түрийвчтэй 250000 төгрөг, эмчлүүлэгчийн 2 ширхэг карт, утасны сим, хар өнгийн арьсан түрийвч зэргийг нь авч 379.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ц.М-тэй уулзаад ярьж зогсож байгаад гар цүнхийг нь булааж авангуутаа дотроос нь түрийвчийг нь аваад зугтаасан. Би түрийвч дотор байсан 260.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг үрээд замдаа тараалдсан хүмүүст архи дарс авч өгсөн” гэсэн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.М-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Капитал банкнаас 282000 төгрөгийн тэтгэврээ аваад 13 дугаар байрны Эмийн сангийн дор шинээр нээгдсэн дэлгүүр рүү орох гэж байтал үүдэнд нь Н.Н- гэх хуучины танил хүн тааралдсан. Н.Н- надтай ойр зуурын зүйл ярьж, та манай ээжтэй хамт ажиллаж байсан биз дээ, та харавчихсан бил үү гэж байгаад миний цүнхийг шүүрч авад дотроос миний түрийвчийг авсан дараа нь цүнхийг минь буцааж өгчихөөд яваад өгсөн. Миний түрийвчинд 250.000 төгрөг эмчлүүлэгчийн 2 ширхэг карт, утасны дугаарын сим карт байсан. Цагдаагийн байгууллага миний алдсан эд зүйлийг олж өгсөн. Харин түрийвчтэй мөнгөнөөс 100.000 төгрөг байхгүй байсан. Би Н.Н-оос 100.000 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын шаардлага хангажээ.

      Прокуророос Н.Н-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 379.000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.

Иймд Н.Н-ийг “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд Н.Н- урьд нь 10 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шалгах хуудсаар тогтоогдсон байна.  

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,  энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Насанбуянгийн Н-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Н-ийн Н-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Н.Н-ийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэсэн ялд нь оруулан тоолсугай.
  5. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар Н.Н-оос 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-д олгосугай.
  6. Н.Н-ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Н-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

                          

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                             Н.НАРАНТУЯА