Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/02325

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2024/02325 Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 742, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч О.Ц холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 025 271 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 4 025 271 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1 341 757 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1 341 757 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 341 757 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Б ХХК-ийн урьдчилан төлсөн 127 355 төгрөгнөөс 63 677.5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, хариуцагч О.Ц улсын тэмдэгтийн хураамжинд 63 677.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ