Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/99

 

 

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг õÿëáàðøóóëñàí æóðìààð õÿíàí øèéäâýðë¿¿ëýõýýð èð¿¿ëñýí А.Цэвээндарьд холбогдох эрүүгийн 1704000480045 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр ñàðûí 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Одгэрэл

 Улсын яллагч                                              Х.Эрдэнэтуяа

 Хохирогч                                                 Ш.Энхбаатар

 Шүүгдэгч                                                 А.Цэвээндарь нар оролцов.

 

 Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1991 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр Мандухайцэцэн, хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 18 дугаар гудамжны 970 тоот/, одоо Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 30 дугаар байрны 2 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Халзаадай овгийн Алтангэрэлийн Цэвээндарь /РД:ИЛ91013011/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар А.Цэвээндарь нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан Ш.Энхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол ó÷ðóóëñàí гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч А.Цэвээндарийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хотоос Багануурт Энхбаатарынд ирээд гэр бүлээрээ гол дээр очиж 2 шил архи уугаад оройхон голоос буцаж ирэхдээ замаараа 2 шил архи аваад Энхбаатарын гэрт нэг шил архиа уусан. Тэгээд Энхбаатар бид хоёр үлдсэн нэг шил архиа аваад түүний ах Батбаатарын гэрт очиж уусан. Батбаатар нь эрүүл байсан бөгөөд Энхбаатар бид хоёрыг машинд суулгаж өгсөн. Би машинаа бариад хөдөлснөө санаж байгаа. Нэг мэдэхэд Энхбаатарын гэрийн гадаа ирчихсэн, миний хамраас цус гараад байхаар нь элгэн алчуураар арчиж байснаа санаж байгаа. Тухайн үед Энхбаатар бид хоёроос өөр хүн байгаагүй. Би зарим зүйлээ санаад зарим зүйлээ санахгүй байгаа. Батбаатар нь Энхбаатар бид хоёрыг машинд суулгаж өгсөн, тэр хүнтэй маргаж зодолдсон зүйл байхгүй. Тиймээс Энхбаатар бид хоёр хоорондоо зодолдож түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн өдөр хотоос Цэвээндарь эхнэрийн хамт манайд ирж, бид гэр бүлээрээ Хэрлэн гол гарч дөрвүүлээ 2 шил архи ууцгаасан. Тэгээд орой 23 цагийн үед голоос ирэх замдаа дахин 2 шил архи авч манай гэрт нэгийг нь уусан. Тэгээд Цэвээндарь бид хоёр үлдсэн нэг шил архиа аваад хуурай ах Батбаатарын гэрт очиж уусан. Батбаатар ахынхаас гараад машинд сууснаа санаж байгаа түүнээс хойш болсон асуудлаа  санахгүй байна. Өглөө босоход миний шүд хөдөлсөн, дагз язарч, хамаг бие хөндүүрлэж байсан. Батбаатар ах намайг зодох шалтгаан байхгүй, миний хуурай ах байгаа юм. Тухайн шөнө Цэвээндарь бид хоёр хамт байсан. Тийм учраас Цэвээндарь намайг зодсон. Тухайн үед би их согтолтой байсан. Хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлж толгойн зураг авахуулахад яс хугараагүй байна гэсэн. Зодуулснаас хойш хэд хоног халуурч толгой өвдсөн боловч Багануурын эмнэлэгт хэвтэж биеийн байдал сайжирч зүгээр болсон. Одоо миний мөр эвгүй байгаа үүнийгээ эмрад үзүүлэх шаардлагатай байгаа. Энэ төлбөрөө шүүгдэгчээс авахаар харилцан тохирч гэрээ хийсэн. Шүүгдэгчээс өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Уянгын мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Цэвээндарь гэх миний танил манайд эхнэр хүүхэдтэйгээ зочилж ирсэн. Орой Хэрлэн гол руу гэр бүлээрээ салхинд гарцгаасан. Тэгээд орой 00 цагийн үед гэртээ ирсэн. Цэвээндарийн эхнэр бид хоёр ядраад хүүхдүүдтэйгээ унтаад өгсөн. Цэвээндарь манай нөхөр Энхбаатар хоёр манайд архи уугаад үлдсэн. Тэгтэл шөнө 03 цагийн үед Цэвээндарь манайд орж ирэхдээ хувцас нь цус болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь би “яасан юм бэ?” гэж асуутал Энхбаатарын ах Батаа намайг зодчихлоо гэсэн. Би Энхбаатар хаана байна гэхэд гадаа байгаа гэхээр нь би гараад хартал гадаа Соната-5 маркийн 15-66 УНВ улсын дугаартай машин дотор манай нөхөр толгой нь хагарчихсан, хувцас нь цус болчихсон ухаангүй машины ард хэвтэж байхаар нь гэр лүүгээ чирээд оруулсан. Гэртээ ороод байж байтал Цэвээндарь танай ах чинь намайг зодсон одоо би чамайг ална гээд хутга бариад дайраад байсан. Маргааш нь Цэвээндариас яагаад манай нөхрийг зодсон юм бэ? гэхэд би нэг бол зодсон санагдаад эсхүл зодоогүй санагдаад байна гэсэн. Маргааш нь Цэвээндарийн эхнэртэй хамт Батаа ахынд очоод юу болсон юм бэ? гэж асуухад ах нь цоо эрүүл байсан, Цэвээндарь нилээд агсрах маягтай нэг шил архи хувааж ууцгаагаад манай гэрээс тэр хоёр 02 цагийн үед гарсан би тэр архинаас уугаагүй, тэр үед манай эхнэр хүүхдүүд бүгд байсан, би тэр хоёрт гар хүрээгүй гэсэн. Тэгээд гэртээ хариад Батаа ах ийм зүйл ярьж байна гэтэл Цэвээндарь “би чамайг зодсон юм шиг байна, гэхдээ сайн санахгүй байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Батбаатарын мэдүүлсэн: “...Манай дүү Энхбаатар нь нэг танихгүй залуутай хамт нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэр хоёр нилээд согтсон байсан, миний ярьж байгаа зүйлийг ойлгож байсан. Би Цэвээндарь Энхбаатар нартай маргалдаж зодолдсон зүйл байхгүй, тухайн үед манай эхнэр унтаагүй байсан. Тэр хоёрт хоол цай хийж өгөөд авчирсан архийг нь задлаад 2-3 тойруулсан. Нөгөө залуу нь өөрийгөө даяар Монголд байсан гэхээр нь би даяар Монголын тэргүүн Мөнхтулгыг танина гэж хэлсэн чинь нөгөө залуу тэр пизда хэн ч биш, ална хядна гээд байсан. Харин Энхбаатар нөгөө залуугаа чиний даяар Монголд байсан гэж юу байхав дээ гэж хэлж байсан. Тэр үед манай эхнэр жаахан эвгүй харахаар нь нөгөө хоёрыг эртхэн харьж унт гээд дагуулаад гарсан. Гадаа гараад саравчин дотор үлдсэн архиа нэг тойруулсан. Тэгтэл нөгөө залуу дахиад л ална хядна гээд эхэлсэн. Тэгээд Энхбаатар, Цэвээндарь хоёр машиндаа суугаад хөдөлсөн. Би тэр хоёртой муудаж, зодолдсон зүйл байхгүй. Маргааш өглөө Энхбаатарын эхнэр Уянга ирж “Цэвээндарь шөнө ирж хутга шөвөг бариад таныг зодсон” гээд баахан дөвчигнөсөн гэж хэлсэн. Тэгээд би нөгөө залуутай утсаар ярихад “намайг зүгээр байгаарай пизда минь очиж байгаад ална” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/205 дугаартай дүгнэлтэд: ”Ш.Энхбаатарын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч С.Төгсбуян гэжээ. /хх-ийн 16/,

 

Шүүгдэгч, хохирогч нарын “эмчилгээний зардал болох 550.00 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон” гэсэн эвлэрлийн гэрээ /хх-н 44/,

 

Шүүгдэгч А.Цэвээндарь нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 20/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/205 дугаартай дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

           2017 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед шүүгдэгч А.Цэвээндарь, хохирогч Ш.Энхбаатар нар нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, 59 дүгээр байр буюу иргэн Батбаатарын гэрт архидан согтуурчээ. Улмаар шүүгдэгч, хохирогч нар нь Батбаатарын гэрээс гараад явж байхдаа шүүгдэгч А.Цэвээндарь нь Ш.Энхбаатарыг зодож биед нь тархины доргилт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “тухайн шөнө Энхбаатар бид хоёртой өөр хүн байгаагүй. Батбаатар ахтай бид хоёр маргаж, хэрэлдэж зодолдсон зүйл байхгүй. Тухайн үед би нилээн согтсон байсан миний Энхбаатарын гадаа миний хамраас цус гарч байсныг санаж байгаа бөгөөд Энхбаатарыг би зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг, хохирогч Ш.Энхбаатарын “...тухайн үед Цэвээндарь бид хоёр хамт байсан, өөр хүн байгаагүй, тиймээс Цэвээндарь намайг зодсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч О.Уянгын “Би Цэвээндариас яагаад манай нөхрийг зодсон юм бэ? гэж асуухад нэг бол зодсон санагдаад эсхүл зодоогүй санагдаад байна, гэхдээ сайн санахгүй байна гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Т.Батбаатарын “тухайн шөнө манайд Энхбаатар нь нэг танихгүй залуу дагуулж орж ирсэн. Тэр хоёрт хоол унд идүүлээд авчирсан архийг нь задалж тойруулсан. Тэгтэл Энхбаатартай хамт ирсэн залуу нь өөрийгөө даяар Монголд ажиллаж байсан гэж ярьсан. Тэгэхээр нь би даяар Монголын тэргүүн Мөнхтулгыг танина гэж хэлтэл нөгөө залуу Мөнхтулга бол хэнч биш, ална хядна гээд байсан. Тэгтэл Энхбаатар чиний даяар Монголд байсан гэж юу байхав дээ гээд байсан. Тэр үед манай эхнэр муухай хараад байхаар нь Энхбаатар, Цэвээндарь хоёрыг машинд нь суулгаж өгөхөөр гарсан. Гадаа гараад саравчинд дотор архиа тойруулж байхад нөгөө залуу бас л ална хядна гээд байсан. Тэгээд би тэр хоёрыг машинд нь суулгаад явуулсан. Би Цэвээндарь Энхбаатар нартай маргалдаж зодолдсон зүйл байхгүй” талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 шэ/205 тоот актын “Ш.Энхбаатарын биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 16/, шүүгдэгч, хохирогч нарын хооронд хийгдсэн эвлэрсэн тухай эвлэрлийн гэрээ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч болон хохирогч нар согтуурсны улмаас хэргийн үйл баримтын талаар тодорхой зүйл нотолж мэдүүлээгүй боловч хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, шинжээчийн дүгнэлт, гэрч Батбаатарын “Цэвээндарь нь даяар Монголыг яриад, ална хядна гээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Уянгын “Батбаатар ах Цэвээндарийг нилээн агсрах маягтай байсан гэж хэлсэн. Цэвээндарь нь шөнө орж ирээд хутга бариад ална гээд дайраад байсан. Маргааш нь Цэвээндарь танай нөхрийг би зодсон юм шиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлсэн “Батбаатар бид хоёрыг машин суулгаж өгснийг санаж байгаа, түүнтэй зодолдсон зүйл байхгүй. Тухайн үед Энхбаатар бид хоёроос өөр хүн байгаагүй юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн, тэдгээрийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэсэн болно.

 

А.Цэвээндарь, Ш.Энхбаатар нар нь хамт архидан согтуурч, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч А.Цэвээндарь нь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэлдээ санаатай хандсан байх бөгөөд энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

 

Прокуророос А.Цэвээндарьд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñнаар яллах дүгнэлт үйлдэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн гэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзэв.

 

Иймд А.Цэвээндарийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол ó÷ðóóëах” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñнаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýã íü “хорих ял оногдуулахаар заагаагүй” байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 20/

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл  учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 550.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлж, энэ талаарх эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ. /хх-н 44/

Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.  

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Халзаадай овгийн Алтангэрэлийн Цэвээндарийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрýã үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасíààð шүүгдэгч Халзаадай овгийн Алтангэрэлийн Цэвээндарийг 450/ дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ÿë øèéòãýñ¿ãýé.  
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 1 сарын 31-ний дотор 150.000 төгрөг, 2018 оны 2 сарын 28-ны дотор 150.000 төгрөг, 2018 оны 3 сарын 31-ний дотор 150.000 төгрөгийг тус тус хэсэгчлэн биелүүлэхийг ялтан А.Цэвээндарьд мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан А.Цэвээндарьд мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Цэвээндариас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд нөхөн төлөхөө илэрхийлсэн 550.000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Энхбаатарт олгосугай.  
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болтол А.Цэвээндарьд óðüä àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. А.Цэвээндарьд õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БАЙГАЛМАА