Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02421

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/02421 Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 742, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч В.Ц холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 924 075.05 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 641 358 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 641 358 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 641 358 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Х ХК-ийн урьдчилан төлсөн 45 736 төгрөгнөөс 22 868 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, хариуцагч В.Ц-с улсын тэмдэгтийн хураамжинд 22 868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ