Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/02460

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2024/02460 Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ц.С нэхэмжлэлтэй, хариуцагч Ү ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 16 689 324 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 24 461 889 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 14 461 889 төгрөгөас татгалзаж, хариуцагч үлдэх 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкин дахь нэхэмжлэгч Ц.С 5 тоот дансанд шилжүүлж, нэхэмжлэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлтийг урьд авч байсан сарын дундаж цалингаас тооцож, нөхөн төлөлт хийж, бичилт хийлгэхээр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 241 396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 120 698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ