Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/550

 

Б.Г, Ш.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Батбаяр,  

шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/594 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Г, Ш.Гнарт холбогдох эрүүгийн 237 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ш.Г, 

2. Б.Г, 

 

Яллагдагч Ш.Гнь өөрийн үүсгэн байгуулсан “Э Т” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “АМ” гэх газарт ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, БАМБ.Гийн “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах” албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн компанийн ажилтан Ц.Гдамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоолд бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр Б.Гийн эзэмшлийн “Хаан банк” дахь 5025591533 тоот дансанд 300.000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 800.000 төгрөгийн хахууль өгсөн,

яллагдагч Б.Г нь нийтийн албан тушаалтан буюу БАМажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, мөн албан тушаалын тодорхойлолтын 1.1 дэх хэсэгт заасан “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах” гэснийг тус тус зөрчиж, хахууль өгөгч “Э Т” ХХК-ийн захирал Ш.Г зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “АМ” гэх газарт ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг хянан шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтод заасан “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус компанийн ажилтан Ц.Гдамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоол дээр өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн автомашинд бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр “Э Т” ХХК-ийн захирал Ш.Гөөрийн эзэмшлийн “Хаан банк” дахь 5025591533 тоот дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Нийслэлийн прокурорын газраас: Ш.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 263 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зааснаар “Яллагдагч Ш.Гнь өөрийн үүсгэн байгуулсан “Э Т” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо “АМ” гэх газарт ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, БАМБ.Гийн “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах” албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн компанийн ажилтан Ц.Гдамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээхийн зогсоолд бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр Б.Гийн эзэмшлийн Хаан банкин дахь 5025591533 дугаар дансанд 300.000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 800000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /2 хх 192-196/ Яллагдагч Ш.Ганбат, Б.Г нарт холбогдох хэргийг хэлэлцүүлсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд: Яллагдагч Ш.Гнь прокуророос ял сонсгож яллагдагчаар татсан үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд яллагдагчаар дараахь мэдүүлгүүдийг өгчээ.

1. Яллагдагчаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “би тогтоолыг уншиж танилцаж ойлгосон. Намайг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Г гэдэг хүнийг танихгүй шүү дээ. Б.Г, Д нар илт хуурамч мэдүүлэг өгч, болоогүй зүйлийг ярьсан байна. Энэ талаар гомдол гаргана" гэсэн ба "танай байгууллага 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн Дэлгэрнямын худаг ухахдаа яагаад зөвшөөрлөө аваагүй байж, зөвшөөрөлгүйгээр худаг ухах үйл ажиллагаа явуулсан юм бэ” гэх асуултад “1-рт худаг ухуулах гэж байгаа иргэн өөрийн газар дээрээ тухайн хэсгийг хариуцсан байгаль хамгаалагчаар байгаль орчны хууль зөрчөөгүй, эзэмшил газартаа нүхэн жорлон байхгүй гэсэн тодорхойлолтыг авдаг юм. 2-рт уг тодорхойлолтыг үндэслээд иргэн өөрөө цахимаар Нийслэлийн байгаль орчны газарт хүсэлт гаргадаг юм. Тэгээд худгийн зөвшөөрөл, паспорт гараад баталгааждаг. Бид нар бол энэ зөвшөөрөлд хамаагүй, иргэн өөрөө зөвшөөрлөө авдаг юм” гэсэн /2 хх 31-33/,

Яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “2 гэрч илтэд худал мэдүүлэг өгөөд байна. Энэ хэрэгтэй тэр мэдүүлгүүд авцалдаж өгөхгүй байна. Би Б.Г гэдэг хүнтэй огт уулзалдаагүй, ярилцаагүй, Д гэдэг хүнтэй би уулзаагүй ярилцаагүй, тэгээд би яагаад холбогдогч болчихдог юм бэ, хэргийн гол зохион байгуулагч Дэ яагаад гэрч болдог юм бэ, мэдүүлгүүд нь бүгд зөрж байгаа, мэдүүлгийн зөрүүг арилгаж өгөөч. Гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн хүнийг яагаад яллагдагчаар татдаг юм бэ, би гомдол гаргаж яваад миний гомдол хэрэгсэхгүй болгоод байхаар нь би авлига аваад байна аа гээд гомдол гаргаж байгаад хэрэг үүсгэсэн. Гомдол гаргаад байгаа хүнийг яллагдагчаар татаад шоронд хориод байх юм уу, та нар ямар хуулиар ажиллаад байгаа юм бэ, би гайхаад байна, надад тайлбарлаад өг. Тэгээд гардан гүйцэтгэсэн хүнийг гэрч болгоод байна, би гэртээ худаг гаргуулаагүй шүү дээ, би гайхаад байна, би одоо хүртэл авлагатай, дээр нь наад хүний чинь залилангийн үйлдэл байгаа, цуг шалгах ёстой. Онц чухал гэрчүүдийг ажил гүйцэтгэж байсан Э, гэрээ байгуулсан Э гэдэг хүмүүсээс яагаад асуухгүй байгаа юм бэ. Би харилцаа үүсгээгүй, уулзаагүй. Тэгээд наад үйлдлийн чинь дараа болж байгаа асуудал шүү дээ, худаг ухсаны дараа 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мөнгө өгч авалцаж авлигын гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ өдрөөс өмнө худаг чинь ухаад дуусчихсан байсан. Тэгэхээр худаг ухсаны дараа мөнгө өгч байгаа үйл баримт чинь надтай ямар холбоотой юм бэ, энийг шалгаж өгөөч, дээр нь Д, Д нарын залилж бүтэн төлбөр төлсөн гэж баримт гаргуулан авсан үйлдлийг хамтад нь шалгуулаач, шалгахгүй байна аа” гэсэн /2 хх 182/,

“Э Т” ХХК болон иргэн П.Д нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “өрөмдлөгийн ажил гүйцэтгэх” гэрээний 1 дэх заалтад “Захиалагч тал нь гүний худаг өрөмдөх зөвшөөрлийг холбогдох газруудаас авч баталгаажуулсаны дагуу түүний эзэмшил газарт гүйцэтгэгч тал өөрийн машин тоног төхөөрөмжөөр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гэсэн ба гүйцэтгэгчийг төлөөлж менежер Х.Э гарын үсэг зурсан. /2 хх 189/,

Нийслэлийн байгаль орчны газарт 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр гаргасан иргэн П.Дын өргөдөлд “Иргэн П.Д би Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд байх эзэмшил газартаа ахуйн хэрэглээний гүний худаг өрөмдүүлэхээр “Э Т” ХХК-иар геофизикийн хайгуул хийлгэж гэрээ байгуулсан тул ус хэрэглэгчид цооног өрөмдөх зөвшөөрлийн хуудас олгоно уу” гэсэн /2 хх 96/,

Нийслэлийн байгаль орчны газрын ойн хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн худаг гаргах зөвшөөрлөөр П овогтой Д захиалагчтай, хариуцан гүйцэтгэгч “Э Т” ХХК-нд тухайн газарт цооног өрөмдөх зөвшөөрөл олгосон байна. /2 хх 93/,

  1. Гэрч Ч.Д “Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу баримт материалыг бүрдүүлэн аймаг, Нийслэлийн байгаль орчны албанд хүсэлт гаргаж зөвшөөрлийг авдаг. Ингэхдээ И-Монголиа, И-Сервис гэсэн сайтаар нэвтэрч цахимаар хүсэлтээ өгдөг. Цахимаар өгөх боломжгүй тохиолдолд цаасаар хүсэлтээ өгч болдог. Зөвшөөрөл хүссэн хүсэлтийн бичиг баримт нь бүрдэл хангасан байвал ажлын 4 хоногийн дотор зөвшөөрөл олгогддог. Зөвшөөрөл бол худаг гаргуулж буй иргэний нэр дээр гардаг. Иргэн өөрөө зөвшөөрлөө авах ёстой. Зарим тохиолдолд худаг гаргах ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд нь иргэний өмнөөс зөвшөөрөл авах тохиолдол байгаа. Гэхдээ худаг гаргаж буй аж ахуйн нэгжүүд нь зөвшөөрөл гарсаны дараа цооног өрөмдөх ёстой. Зөвшөөрөл аваагүй байхад худаг гаргах, цооног өрөмдөх ёсгүй” гэж мэдүүлсэн байна. /2 хх 4-6/
  2. Дээрх нөхцөл байдлыг шинжлэн судалж үзэхэд яллагдагч Ш.Г эзэмшлийн “Э Т” ХХК нь иргэн П.Д эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд байх газарт худгийн цооног өрөмдөх зөвшөөрөл олгогдохоос өмнө худгийн цооног ухаж гаргасан үйл баримт тогтоогдож байна.

“Э Т” ХХК болон иргэн П. нарын хооронд байгуулсан гэрээгээр захиалагч тал зөвшөөрлөө авсан байх үүргийг хүлээсэн бөгөөд холбогдох албаны хүний мэдүүлгээр тухайн зөвшөөрөл нь худаг гаргуулж буй иргэний нэр дээр гардаг талаар гэрчилсэн байна.  Дээрх баримтуудыг судалж үзэхэд прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 263 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт заасан “Яллагдагч Ш.Гнь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн” гэх үйл баримтыг яллагдагч Ш.Гнь эсэргүүцэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хүсэлт гаргасан байхад тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, ямар ажиллагаа хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан яллагдагчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн яллагдагч Ш.Гнь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн” эсэх, түүний үйлдлийн улмаас хэнд давуу байдал бий болсон эсэхийг шалган тодруулах нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийж гүйцэтгэж ирүүлэх шаардлагатай гэж дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”-ыг нотлох ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсний улмаас прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, дээр дурдсан нөхцөл байдлыг тогтоох нэмэлт ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх үндэслэлгүй тул яллагдагч Ш.Ганбат, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Гансүлд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс яллагдагч Б.Г, Ш.Гнарт холбогдох эрүүгийн 2108006820237 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган, прокурорын хяналтанд ирүүлсэнийг хянаад 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 263 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Прокурорын хяналтын шатанд яллагдагч Ш.Гнь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр гомдол гаргасныг хяналтын прокуророос гомдлыг хүлээн авч танилцаад 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж 4/2863 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, мөн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллах дүгнэлтийг хүчингүй болгуулах, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр гаргасан гомдлыг тус прокурорын газрын орлогч прокурор хүлээн авч танилцаад 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж 1/264 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан гомдлыг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гомдлыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн талаар 4/453 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдэж, яллагдагч Ш.Ггаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6, 15.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр хянаж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхээс яллагдагч Ш.Г гаргасан гомдол, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, ямар ажиллагаа хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, яллагдагчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан гэж дүгнэсэн нь “Шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзнэ. Шүүгчийн захирамжид “хэнд давуу байдал бий болсон эсэхийг шалган тодруулах шаардлагатай” гэж буцаасан нь ойлгомжгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ш.Гнь өөрийн үүсгэн байгуулсан “Э Т” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, АМ гэх газарт ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, БАМБ.Гийн “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах” албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн компанийн ажилтан Ц.Гдамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоолд бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр Б.Гийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5025591533 дугаар дансанд 300.000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 800.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүд болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулахгүйгээр, түүнийг няцаан үгүйсгэх дүгнэлт хийхгүйгээр зөвхөн яллагдагч Ш.Г мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгт үндэслэн түүнийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн, хэнд давуу байдал бий болгосон эсэхийг шалган тодруулах шаардлагатай гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна. Иймд шүүгчийн 2022/ШЗ/594 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Миний бие анхан шатны шүүх хуралдааны шатнаас Б.Гийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Ш.Гтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Би хэрэг шалгагдаж байх хугацаанд прокурорын байгууллагад албан ёсоор гомдол, хүсэлтүүдээ гаргаж байсан. Миний гаргасан гомдлуудыг огт шийдвэрлэж өгөөгүй. Прокурорын байгууллага надад шударга бус хандаж байгаа. Хэрэгт чухал гэрч болох гэрээ хийсэн н.Э, ажил гүйцэтгэсэн н.Э гэх хүмүүсийг дуудаж гэрчээр асуугаагүй. Би Б.Г гэдэг хүнийг танихгүй, 800.000 төгрөг өгөөгүй. Худаг өрөмдөх өдөр н.Д нь Б.Гтай хамт ирээд, Б.Г нь амаараа зөвшөөрөл өгсөн. Эдгээр баримтуудыг тодруулмаар байна, шалгаж өгөөч гэж хүсэлт гаргасан. Би өөрөө энэ авлигын асуудлыг анх хуулийн байгууллагад шалгуулсан. Байцаагч Б.Г, худаг өрөмдүүлсэн н.Д гэх хүмүүсийн хооронд авилга, албан тушаалын асуудал байна, миний мөнгийг өгөхгүй хохироож байна гэдэг асуудлаар би гомдол гаргасан. Гэтэл одоо би өөрөө яллагдагч болж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Г өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокуророос миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан нь прокурорын хариу мэдэгдэх хуудаснуудад тодорхой хариу өгөлгүй, удаасаар шүүхэд шилжүүлсэнээс харагддаг. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны шатнаас тогтвортой мэдүүлгүүдээ өгсөөр ирсэн. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Г өмгөөлөгч Ж.Наранбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор 2 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. 1 дэх үндэслэл нь Ш.Г эрхийг хязгаарлаагүй гэсэн байна. Авилагтай тэмцэх газраас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ш.Гд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсэн байдаг. Ш.Г2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт гомдол гаргасан. Прокурор 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1314 дугаартай тогтоолоор хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Ингэж тогтоол гаргасныхаа маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Прокурор яллах дүгнэлт үйлдэхийнхээ өмнө яллагдагчийн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа хариу өгөх ёстой байсан. Үүнийг анхан шатны шүүхээс яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”-ыг нотлох ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсний улмаас прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Прокурор эсэргүүцэлдээ “...зөвхөн яллагдагч Ш.Г мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгт үндэслэн түүнийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн, хэнд давуу байдал бий болгосон эсэхийг шалган тодруулах шаардлагатай гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна...” гэсэн байна. Анхан шатны шүүхээс захирамж гаргахдаа зөвхөн Ш.Г мэдүүлгийг үндэслээгүй. Анхан шатны шүүхээс өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, П.Дэлгэрнямын Нийслэлийн байгаль орчны газарт гаргасан өргөдөл, гэрч Ч.Дамбасүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэж шийдвэрээ гаргасан. Мөн Ш.Г мэдүүлэгт дурдсан асуудал үнэн зөв эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч Ш.Г, Б.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/594 дугаартай шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Сонгинохайрхан дүүргийн прокуророос Ш.Гыг өөрийн үүсгэн байгуулсан “Э Т” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “АМ” гэх газарт ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, БАМБ.Гийн “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах” албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн компанийн ажилтан Ц.Гдамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоолд бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр Б.Гийн эзэмшлийн “Хаан банк” дахь 5025591533 тоот дансанд 300.000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч Б.Гийг нийтийн албан тушаалтан буюу БАМажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, мөн албан тушаалын тодорхойлолтын 1.1 дэх хэсэгт заасан “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах” гэснийг тус тус зөрчиж, хахууль өгөгч “Э Т” ХХК-ийн захирал Ш.Г зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “АМ” гэх газарт ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг хянан шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтод заасан “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус компанийн ажилтан Ц.Гдамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоол дээр өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн автомашинд бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр “Э Т” ХХК-ийн захирал Ш.Гөөрийн эзэмшлийн “к” дахь 91533 тоот дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид заасан “...Яллагдагч Ш.Гнь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн” гэх үйл баримтыг яллагдагч Ш.Гнь эсэргүүцэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21/1102-1 дугаартай гомдол, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гомдол хүсэлтүүдийг прокурорын шатанд  гаргасан байхад тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, ямар ажиллагаа хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан яллагдагчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн яллагдагч Ш.Гнь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн” эсэх, түүний үйлдлийн улмаас хэнд давуу байдал бий болсон эсэхийг шалган тодруулах...” ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.   

Дээрх нөхцөл байдлыг шалгахгүйгээр прокурорын эсэргүүцэлд дурдсан хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай болохыг дурдах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг “хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/594 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/594 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ