Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2024/02560

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2024/02560 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо, Жуулчны гудамж, Найман шарга худалдааны төвийн  давхарт байрлах, Б ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Ривер вилла гудамж, тоот хаягт оршин суух, Ө овогт, Д. А /РД:/-д холбогдох,

 

190 773 687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2019 оны 04 дүгээр сараас манай компанид борлуулалтын менежерээр ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай компаниас өөрийн нэр дээр 190 773 687 төгрөгийн үнийн дүнтэй эм эмнэлгийн хэрэгсэл аваад өнөөдрийг хүртэл төлбөрийг өгөөгүй. А нь бараа материалыг түр хэрэглээд эргүүлж өгөх нөхцөлтэй авч яваад одоог хүртэл өгөөгүй тул эм эмнэлгийн хэрэгслийн үнэ 190 773 687 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна... гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх 2018 оны 1 сард ******* ХХК-ийн захирал н.Б нь Д.А-тэй түүний эхнэр н.А-аар дамжуулан танилцсан. Түүнээс хойш нөхөр нь эмийн компани ажиллуулах гэж байгаа асуудлууд байна, уулзаж зөвлөгөө авмаар байна гээд уулзсан. Уулзсанаасаа хойш ******* ХХК-ийн гэрчилгээг үзүүлээд шууд хамтарч ажилламаар байна гэсэн. Тэр хүн татгалзсан. 2 жил ******* ХХК-ийн гэрчилгээг цүнхэндээ хадгалж байна, компаниасаа хувь өгье, хамтармаар байна гэдгээ байнга хэлдэг байсан. 2, 3 удаа энэ байдал сарын турш үргэлжилсэн байгаа. ******* өөр компанид ажилладаг байсан. ******* ХХК-ийн ажлыг хамт хийж байя гэдэг асуудлыг яриад, 2018 оны 3 сараас эхлээд, Монгол Улсад бүртгэлгүй эм бараануудыг Бүгд Найрамдах Хятад ард улсын Эрээн хотоос авчирч бөөнддөг болсон. Тухайн үед ажил эрхэлж байсан учраас хувь иргэдийн оролцоо их байсан юм шиг байгаа юм. Ингээд ******* хувиараа ч хийдэг байсан, н.Б туслаад хамт ажилладаг байсан. Үүнээс хойш тухайн үйл ажиллагаа нь өргөжөөд, хэд хэдэн хүмүүст хамтран ажиллах саналыг тавьсан. Сүүлд 2018 оны 8 сард н.Ц, н.Г нарыг дуудаад, н.Б, Д.А  4 ******* ХХК-ийн тухайн үед байрлаж байсан байранд уулзаад, 25, 2 хувиар ******* ХХК-ийн хувьцааг хамтран эзэмшихээр тохирсон. Ингээд 2018 оны 9 сараас ажлаа эхлүүлэхээр болсон. Гэвч анхнаасаа нөгөө асуудал худлаа болж таарсан. ******* ХХК-ийн хувийг тэнцүү эзэмшинэ гэсэн боловч ******* ХХК-ийн тал хувь нь яг тэр компанийн дүрэмд заагдсанаар ******* болон түүний төрсөн дүүгийнх нь эзэмшил байдаг болж таарсан. Үүнийгээ тайлбарлахдаа манай дүү Японд байдаг юм аа тийм учраас дүүгээ ирэхээр нь шилжүүлээд өгчихнө гэдэг асуудлыг ярьсан. Дундын фэйсбүүк чат нээгээд, Эрээнээс эмээ өрөх 4 ширхэг тавиур авчраад, 100 айл дээр хавтан зүсүүлээд, 2 ширхэг модон тавиур хийж, 2 компьютер авч энэ бүх зардлын мөнгийг дундаасаа гаргасан байдаг. н.Ц, н.Б 2 нь Хаан банканд ******* тоот дундын данс нээлгэсэн. Ингээд нөат авахгүй газруудын орлого зарлагыг хийлгэдэг болсон. Энэ 2-ыг дундын данстай болгосон учир нь ******* нь өөр өөр газруудаас эм тарианууд зардаг. Үүнд ямар нэгэн маргаан гарахгүй байдлаар зохицуулсан боловч ******* үргэлж л хэл ам хийж, жижиг зүйл дээр *******,******* 2-ыг хардаж, хэмлэдэг байсан. ******* ******* хоёр 7 хоногийн бямба, ням гаргуудад Улаан-Үүд явж, нууцаар эм тариа бүхий л газраа хийж авчирч, зардаг байсан. 2019 оны 1 сард ******* шинэ найзаасаа авсан 80 авдар морфин тариаг хорих 429 дүгээр ангид зарсан байсан. Мэргэжлийн хяналт шалгалт орж, хориотой эм тариа борлуулсан асуудал үүссэн. ******* Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт ажилладаг таньдаг хүнээрээ яриулж торгуулийн арга хэмжээ авхуулан өнгөрсөн боловч тэр торгуулийг нь энэ 4 хувааж төлөхөөр болсон байдаг. *******,*******, ******* 3 энэ асуудлыг огт мэдээгүй байсан хэдий ч компанитай холбоотой үүссэн асуудал учраас үйл ажиллагаа явуулж олсон ашгаасаа хувааж төлсөн. 2019 оны 3 сард *******, ******* 2 Тайланд улсад болсон эмийн үзэсгэлэнг үзсэн боловч мөн л амжилттай байгаагүй. Ирээд өөр газруудаас эм тариа хайх, харилцах хэрэг гарч байсан. Хэл устай хүн авч цалин өгч чадахгүй байсан тул фэйсбүүк чатаар орчуулгаа таньдаг хүнээрээ хийлгээд, материалаа явуулж байсан. Ингээд 2019 оны 4 сард ******* байгууллагын мөнгөнөөс 23 000 000 гаран төгрөг хувьдаа хэрэглэсэн байсан.*******, ******* 2 мэдээд Д.А фэйсбүүк чатаар бичиж эхэлсэн. н.Б энэ талаар асуулт ******* хоёулаа ойлголцож байхад энэ хоёр хамаагүй гэдэг хариу өгсөн. Энэ асуудлаас болж *******,******* нар хамтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээс татгалзсан. 2019 оны 5 сар гэхэд өөрсдийн оруулсан мөнгө болон олсон ашиг, барааг өөрсдийн хамааралтай эмийн сангуудаасаа авлагыг аваад гарсан. Үүнээс хойш уг ажлыг ******* хийдэг байсан. Хамтарч байсан 2 хүн гарсан тул тус компанийн бүхий л орлогыг 50, 50 хувиар авдаг байсан байгаа юм. 2019 оны 6 сард Ж  ББСБ-аас түгээлтийн машин лизингээр аваад, түгээлтээ хийж эхэлсэн. Үүний нотлох баримт нь шүүхэд ирсэн. Яваандаа ажил нь өргөжөөд, Мөнхийн тун компанийн ажлыг хийж эхэлсэн. ******* ХХК-ийн олсон бүхий л ашиг орлогын 50 хувь минийх гэж ******* ойлгоод явж байтал дээрх ажлаас болж маргалдаад чи 20 хувийг авах ёстой гэж ******* хэлсэн. Үүнд нь Д.А дургүй хүрээд хамтран ажиллахаа болих талаар хэлээд, тухайн үед нийт барааны 20 хувиар тооцоод, одоо яригдаад байгаа 190 000 000 төгрөгт тооцогдох бараа материалыг авсан. Тэр өдөртөө энэ 2 тооцоогоо хийсэн байдаг. Өглөө нь бүх барааны 20 хувийг тухайн үед эм найруулагч хийж байсан н.Мэрэкэйгээр падаан бичүүлээд, замын урд байрлах Фарм трейд компанийн байранд зөөж оруулан бараг хайрцаглаж зөөсөн. Хайрцаглаж зөөхөд *******, н.Мэрэкэй, Б дүү н.Б нар буюу гэрчээр оролцож байгаа хүмүүс бүгд байж байсан. Орой болж зөөж дуусахад ******* торт, шампанск авчран салж байгаа ч гэсэн нэг газар хамт байна шүү гэж хэлж байсан. Тэрнээс хойш А компанийг ажиллуулж эхэлсэн. Сар гаран хугацааны дараа энэ ажил дээр ******* ирж нийлж хийх юм байна уу, залуучуудаараа нийлж хийе гэж ярьсан ч хэн ч юм хэлээгүй, одоогоор алга гэж хэлсэн. Дахиад хэдэн сарын дараа банк бусаас яриад мөнгө төлөгдөхгүй байна, чи өмнөөс нь өг гэж утсаар яриад, энэ 2 муудалцсан байдаг. Удаагүй байхад дахиад н.Батгариг, н.Шагдарсүрэн гэсэн найзуудыг нь хэл ам хийгээд ирж байсан байгаа. 2022 оны 8 сарын 20-ны үед *******ийн дүү н.Батцоож, н. Батбаяр 2 ирээд мөнгө төгрөг нэхдэг асуудал байдаг. *******ийн Хаан банкны ******* данс нээгдсэн цагаас хойш энэ данс руу нь *******ийн данснаас 348 261 873 төгрөгийг хийсэн байна. Буцааж 68 395 752 төгрөгийн гүйлгээг буцааж хийсэн. Хариуцагчийн тайлбараас гадна дараах зүйлийг нэмээд хэлчихье. Өнөөдөр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр энэ хоёр хүн хамтарч ажилласан нь тодорхой болсон. Хамтарч ажилласан юмаа хувааж авах асуудал нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний асуудал байдаг. Хамтран ажиллах гэрээг амаар буюу бичгээр байгуулж болох талаар хуульд заасан байгаа. Амаар байгуулсан асуудалд дараах асуудлууд тусгагдсан байгаа нь харагддаг. Ямар үйл ажиллагаа, ямар төрлөөр явагдах гэж байгаа, талуудын эрх, үүрэг, удирдлагын бүтэц, ашиг алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гаргах, гэрээний хугацаа, гэрээг дуусгавар болох үндэслэл гэх асуудлууд, өнөөдөр хэрэгт цугларсан нотлох баримтуудаар энэ 2 хүн хамтран ажиллаж байсан гэдэг тодорхой байна. Хамтран ажиллах боломжгүй болсон нь урьдын таарамжгүй харилцаа байсан байна, *******ийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байсан байна гэдэг харагдана. Буруутай үйл ажиллагаа гэдэг нь ******* тодорхой хэмжээний мөнгийг өөртөө авах, анх ярьсан, амаар тохироод байгаа зүйлээ биелүүлэхгүй байх асуудлууд байна. Компанийнхаа тэдэн хувийг өгнө гэсэн өгөөгүй, албан ёсоор бичиг хэрэг болгоогүй. Бичгээр буулгая гэтэл чи 20 хувийг ав гэдэг асуудлыг ярьсан. Компанийн санхүүгийн тайлангууд ирсэн байгаа. Санхүүгийн тайлангуудаар их хэмжээний орлогыг энэ компани олж байсан нь тогтоогдоно. Дээрээс нь энэ компанид дундаа авч байсан зүйлүүдийг дандаа *******ийн нэр дээр авч байсан. Өнөөдөр ингээд шаардчихсан байгаа зүйлүүдээс харахад, нэхэмжлэгчийн яриад байгаа машин техник бусад бүх зүйлүүд ******* дээр үлдсэн. Н.Батдорж тэрийг цааш нь өөрөө төлөөд явах ёстой. Тухайн асуудлаар *******, *******д хүлээлгээд өгчихсөн гэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. ******* өөр дээрээ зээл авах боломжгүй байсан учраас тухайн машины техникүүдийг зээлээр авахдаа ******* нэр дээр авч байсан нөхцөл байдал байгаа. Нэхэмжлэгч эхлээд нэхэмжлэл гаргахдаа манай компанид борлуулалтын менежерээр ажиллаж байсан ******* 190 773 687 төгрөгийн үнийн дүнтэй эм, эмнэлгийн хэрэгслийг аваад өнөөдрийг хүртэл төлбөрийг өгөөгүй байгаа буюу төлбөрийн үүрэг шаардаж, худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардсан. Манайхаас татгалзал өгсний дараа нэхэмжлэлээ тодруулж өгсөн. Ингэхдээ энэ хүн эргүүлж өгөх нөхцөлтэйгөөр авч яваад, одоо болтол эргүүлж авчирч өгөөгүй гэж тодруулдаг юм. Би харахдаа энэ тодруулга биш өөрчлөлт байна гэж харж байгаа. Үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзалд худалдах, худалдан авах гэрээ биш, хамтран ажиллах хэлцэл байсан юм гэсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу үйл ажиллагаагаа явуулахын тулд энэ эд хөрөнгийг авсан гээд байгаа юм. Нэхэмжлэгч эхлээд *******д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Гэтэл өнөөдөр цугларсан нотлох баримтаар энэ эд хөрөнгө Аюур тун гэдэг компанид оччихсон байгаа. Нэгдүгээр яг энэ хэргийн хариуцагч нь ******* мөн үү гэдэг асуудал гарч ирнэ. Хоёрдугаар хэрвээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх юм ******* хөрөнгөжөөд байгаа юм уу, Аюур тун ХХК хөрөнгөжөөд байгаа юм уу гэдгийг тогтоох ёстой. Нэхэмжлэгч хариуцагчийг өөрөө тодорхойлох эрх эдэлдэг. ******* гэдэг компани ******* өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч анхны нэхэмжлэл дээрээ авч явсан эд хөрөнгийнхөө төлбөрийг төлөөгүй гэсэн. Тэгэхээр төлөх нэг хэлцэл байсан болох гээд байна шүү дээ. Ийм байдлаар нэхэмжлэлээ гаргадаг. Тийм учраас нэхэмжлэл тодорхой бус, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлж чадаагүй нөхцөлд үүнийг ******* хариуцах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хаяг тогтоосон талаарх албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зарлагын падаан, *******д ажилласан хугацаанд олгосон цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт гэх баримт, 2020 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, гүйцэтгэх захирал Д.Биргэний үнэмлэхийн хуулбар, М ХХК-д борлуулсан барааны НӨАТ-ын падаанууд гэх баримт, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зарлагын падаан, 2020.08.17-ны өдрийн шугаман зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2017.07.06-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.06.27-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.10.30-ны өдрийн зээлийн гэрээ, 2018.02.10-ны өдрийн 006/018 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Хараат бус аудитын тайлан, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримттаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас итгэмжлэл, *******, нарын хамтран эзэмшдэг Хаан банкны ******* тоот дансны хуулга, 2020.08.28-ны өдрийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, 2020.01.27-ны өдрийн авто машины зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, 2020.05.29-ний өдрийн зээлийн гэрээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018-2020 оны санхүүгийн тайланг нотлох баримттаар, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Б гэрчээр асуусан, хариуцагчийн хүсэлтээр Ш.Ц, Г.Г, Б.М, нарыг гэрчээр асуусан ажиллагааг гүйцэтгэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...******* нь ******* ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан бөгөөд ажлаасаа гарахдаа 190 773 687 төгрөгийн үнэ бүхий эм эмнэлгийн хэрэгслийг түр хэрэглээд эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр авч явсан. Буцаан өгөөгүй учраас үнийг гаргуулахаар шаардаж байна... гэжээ.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал *******, *******,, ******* ХХК-ийн хувьцааг 25, 25 хувиар эзэмшиж эм ханган нийлүүлэх үйл ажиллагааг хамтран явуулахаар тохиролцон хамтран ажилласан. ******* анх тохиролцсон тохиролцоондоо хүрээгүйгээс эхлээд, нар хамтын үйл ажиллагаанаас гарч, 2021 оны 01 дүгээр сард ******* мөн хамтран ажиллах гэрээнээс гарахдаа хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийн 20 хувьд ногдох 190 773 687 төгрөгийн барааг авч гарсан... гэж тайлбарлаж байна.

 

4. Хэргийн баримтаар, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 251 нэр төрлийн нийт 190 773 687 төгрөгийн үнэ бүхий эм эмнэлгийн хэрэгслийг зарлагын падаанаар хариуцагч *******д хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдоно. Зохигчид энэ талаар маргаагүй.

 

5. Тухайн бараа материалыг хариуцагч ******* нь ямар үндэслэлээр хүлээн авсан, үнийг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан төлөх үүрэг үүсэх эсэх нь маргааны зүйл болсон.

 

6. ******* ХХК болон ******* нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 006/018 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ******* нь захиргаа хүний нөөцийн албанд худалдааны менежерийн албан тушаалд 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 3 жилийн хугацаатай ажиллах, хөдөлмөрийн хөлсний хэмжээг татварын дараах ашгаас 20 хувиар тооцон олгохоор тохиролцсон байна. /хх-ийн 98-101/

 

7. Хариуцагч ******* нь дээрх хөдөлмөрийн гэрээг ******* ХХК-ийн эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад баримтын бүрдүүлбэр хангах зорилгоор байгуулсан. Нэхэмжлэгч ******* ХХК-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа байгаагүй. Харин Л.Б хамтран ажиллах гэрээний дагуу ******* ХХК-ийн нэрээр эм ханган нийлүүлэх үйл ажиллагааг хамтран эрхэлж байсан гэж дээрх баримтыг няцаасан.

 

8. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

 

9. Гэрч Г.Г ...2018 онд *******, *******, бид нар хамтран ажиллахаар болсон. ******* ХХК-ийн 25 хувиар тэнцүү эзэмшихээр ярьж байсан. Анх бид хоёр 4 000 000 төгрөг нийлүүлсэн. ******* гуай компанийн мөнгийг хувьдаа хэрэглэснээс үл ойлголцол үүсч, 2019 оны 5 сард гарсан. Гарахдаа бид хоёрт 20 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгье гээд хувааж бичээд авсан. Эрх авахын тулд 4 эм зүйч, 2 эм найруулагч гэж цаанаасаа шаардсан байдаг учир хөдөлмөрийн гэрээ байгуулсан... гэх мэдүүлэг, гэрч Ш.Ц ..А, Б, Гбид дөрөв ******* ХХК-ийг хамтран ажиллуулж, бүх ашиг алдагдлыг тэнцүү хуваахаар тохиролцсон. Би гарахдаа 20 000 000 төгрөгийн бараа авсан. 6 мэргэжлийн хүн байх ёстой гээд стандартад заасан байдаг. Тийм учраас тусгай зөвшөөрлөө сунгах хэрэгтэй болоод шалгалтад бэлдэхийн тулд гэрээ хийж байсан. Эм зүйч заавал 4 байх ёстой байсан. А бид хоёр эм зүйч, Г эм найруулагч байсан... гэх мэдүүлэг, Д.Б, Ш.Ц нарын хамтран эзэмшдэг Хаан банкны ******* тоот дансны хуулга зэргээс дүгнэхэд хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бус, харин хамтран ажиллах гэрээний харилцаа байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

10. Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

 

11. Гэрч Ш.Цэвэлсодном, нарын мэдүүлгээр оролцогчид хураамж төлж, ашиг, алдагдлаа тэнцүү хуваахаар тохирсон. Улмаар Ш.Цэвэлсодном, нар хамтран ажиллах гэрээнээс гарч, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 177 нэр төрлийн нийт 38 261 980 төгрөгийн үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл авч гарсан болох нь зарлагын падаан, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-242-244/

 

12. Гэрч Б.М ...Д.Б ах бид салж байгаа бараагаа хуваахаар болсон гэж хэлсэн. Байгаа барааны 20 хувийг Д.А өгнө, би өглөө ирнэ байгаа бараагаа нэг бүрчлэн бичиж байгаарай гэж хэлсэн. ******* ах 11 цагт ирсэн. Зарим бэлэн мөнгөний бараа гэж байдаг. Ийм бараануудаас өгөхгүй, янзална гээд Д.Б ах өөрөө хасаж янзалсан. Бичиж дуусаад Д.Б ах дүү охинтойгоо, Б, би, жолоочтой баглаж савлаад зөөсөн... гэх мэдүүлэг, нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2020 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан зэргийг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.Б нь хариуцагч Д.Ахамтран ажиллах гэрээнээс гарахад хамтын ажиллагаанаас бий болсон хөрөнгөөс хариуцагч *******д ногдох хувийг 20 хувиар тооцон бараа материал өгсөн болох нь тогтоогдож байна. Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй.

 

13. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

14. Нэхэмжлэгчийн ...******* нь ******* ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байгаад ажлаасаа гарахдаа 190 773 687 төгрөгийн үнэ бүхий эм эмнэлгийн хэрэгслийг түр хэрэглээд эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр авч явсан... гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаас хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Д.А холбогдуулан гаргасан 190 773 687 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 111 818 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ