Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/02595

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 13 өдөр              Дугаар 183/ШШ2024/02595                   Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон           

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ц*********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Ж********* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 870 188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 870 188 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 870 188 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 290 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 290 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 290 188 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 440 төгрөгийн 12 720 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 12 720 төгрөг, хариуцагчаас 12 720 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

ШҮҮГЧ                                Д.ХУЛАН