Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2024/02561

 

2024 оны 06 сарын 11 өдөр Дугаар 18*******/ШШ2024/02561 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Жуулчин гудамж,  хаягийн  давхарт байрлах, ******* ХХК /РД:512*******526/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 14560 м.кв талбай бүхий нефть баазын цогцолбор барилга байгууламжтай салшгүй холбоотой газрыг газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, 14560 м.кв талбай бүхий Нефть баазын цогцолбор барилга байгууламжтай салшгүй холбоотой 14560 м.кв газраас төмөр замын салаа замд хамаарах 848,48 м.кв болон цахилгаан түгээх трансформаторын дэд өртөөнд хамаарах 40,7 м.кв газраас бусад 1*******671,11 м.кв газар эзэмших эрх шилжүүлэхийг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бг, Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн өмгөөлөгч В.Э, гуравдагч этгээд ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нар шүүх хуралдааны танхимд биечлэн, гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б цахимаар оролцон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шинэжаргал сууж тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: ******* ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* ХХК-тай бэлэглэлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламжийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, Ү-22060072*******5 эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* дугаар Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тухайн үед ******* ХХК нь нефть баазын цогцолбор барилга байгууламж байрлаж байгаа газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шилжүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний 1 дүгээр зүйлд гэрээний зүйлийг Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлалтай, гэрчилгээний дугаартай 000174654, Улсын бүртгэлийн дугаартай, Ү-22060072*******5, 1*******5 006 000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай Нефть баазын цогцолбор барилга байгууламж гэж тодорхойлон ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Ийнхүү гэрээнд 14560 м.кв талбай бүхий Нефть баазын цогцолбор барилга байгууламж гэж талбайн хэмжээг тодотгож бичсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болоод газар эзэмших эрхийг хамтад нь шилжүүлэх, шилжүүлэн авах талаарх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн. Тодорхой цаг хугацаа өнгөрч, нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тодруулбал, ******* ХХК нь талуудын маргаж байгаа газар эзэмших эрхийг банкны барьцаанд тавьснаас үүдээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч объектыг нь л бэлэглэсэн болохоос түүний оршин байгаа газар, тухайн объектод байрлах төмөр замын салаа зам, цахилгаан түгээх трансформатор зэргийг бэлэглэсэн асуудал байхгүй бөгөөд тухай газрын эзэмших эрх ******* ХХК-д хадгалагдаж байгаа гэдэг утгаар ******* ХХК-д барьцаалж бизнесийн авсан гэдэг тайлбарыг шүүхэд өгсөн боловч гэрээ хэлцэл хийгдэж байх үед ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, эзэн Б.Э үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газар эзэмших эрхийг хамтад нь шилжүүлж байна, нийтдээ том хэмжээтэй газраас нефть баазын цогцолбор барилга байгууламжид хамаарах хэсгийг тусдаа салгаад шилжүүлнэ гэж хүсэл зоригоо илэрхийлэн, түүнийг бид хүлээн авч гэрээ хийсэн байдаг.

******* ХХК нь Нефть баазын цогцолбор барилга байгууламжийг анх улсын бүртгэлд 2005 онд бүртгүүлж, эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахдаа барилга байгууламжийн нийт талбайн хэмжээг 14560 м.кв, нефть бааз цогцолбор барилга, байгууламжид 15 төрлийн объект хамаарч, 1*******5 006 000 төгрөгийн үнэ өртөгтэй гэж албан бичгээр мэдүүлж байсан байна.

Энэхүү нефть баазын цогцолбор барилга байгууламжид хамаарах объектууд нь газрын дээр, доор тодорхой стандарт зай талбай эзэлж байрлахын зэрэгцээ, хоорондоо инженерийн далд шугам сүлжээгээр холбогдож, нэгдмэл цогцолбор байдлаар нефть хадгалах, түгээх үйл ажиллагаа явуулдаг, 14560 м.кв газартайгаа салшгүй холбоотой, уг газрыг хэн нэгэн өөр этгээд тусдаа эзэмшиж, ашиглах, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг ******* ХХК нь тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсны хувьд маш сайн мэдэж байсан. Тийм ч учраас 14560 м.кв талбай бүхий нефть баазын цогцолбор барилга, байгууламж гэж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, мөн энэ талбайн хэмжээгээрээ манай компанид шилжүүлсэн. Энэ бодит нөхцөл байдал одоо ч хэвээр үргэлжилж байна. Тодруулбал, 14560 м.кв газар, түүний дээр болон доор байрлах объектууд цогцолбор байдлаар нефть хадгалах, түгээх үйл ажиллагаа явагдаж байгаа. Дээрх үйл баримтаар бэлэглэлийн гэрээнд 14560 м.кв талбай бүхий нефть баазын цогцолбор барилга байгууламж гэж талбайн хэмжээг тодотгож бичсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн болоод газар эзэмших эрхийг хамтад нь шилжүүлэх, шилжүүлэн авахаар талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн болох нь нотлогдож байгаа. Талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр төмөр замын салаа зам, цахилгаан түгээх трансформаторын дэд өртөө нь ******* ХХК-ийн мэдэлд үлдэхээр тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй ямар нэгэн маргаан байхгүй учраас төмөр замын салаа замд хамаарах 848,48 м.кв болон цахилгаан түгээх трансформаторын дэд өртөөнд хамаарах 40,7 м.кв газраас бусад 1*******671,11 м.кв газар эзэмших эрх шилжүүлэхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр газар эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцоогүй бөгөөд уг гэрээгээр бэлэглэгч ******* ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлах, 000174654 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-22060072*******5 дугаартай, үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектыг хариу төлбөргүйгээр ******* ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон. Харин уг гэрээнд эзэмших эрх бүхий газрыг шилжүүлнэ гэж заагаагүй бөгөөд тохиролцоогүй. Эзэмших эрх бүхий газар, өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тус тусдаа улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогддог ба Газрын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэхээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй байна. Иймээс ******* ХХК нь уг газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн уг газар эзэмших эрх нь ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан бөгөөд зээлдэгч үүргээ гүйцэтгээгүйгээс барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шүүхийн шийдвэр гарсан гэжээ.

 

*******. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Анх ******* ХХК-аас худалдан авахад төлбөрийг төлсөн. Тухайн үед ******* ХХК-ийн захирал газрыг шилжүүлж өгнө гэж амласан боловч шилжүүлж өгөөгүй. 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээний 1-д Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий 14560 м.кв талбай бүхий объект гэж заасан ба объектын доорх газар нь мөн хамаарна. Тухайн нефть баазын цогцолбор барилга байгууламж нь газар доор суурилсан инженерийн шугам сүлжээ нефть хадгалах, түгээх сав байдаг. Газраас салгаж үл болох үл хөдлөх хөрөнгө гэдгийг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******" ХХК-д шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2012 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр 14100007*******5 дугаар барьцаат зээлийн гэрээ, 500089*******598 дугаар зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 201******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр 1410007*******5-02 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1410001252 дугаар барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай 1997*******9 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор уг газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Иймд хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-196 байршилтай, нефть хадгалах, түгээх зориулалттай нефть баазын цогцолбор барилга байгууламж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь ******* ХХК гэсэн Ү-22060072*******5 дугаарт бүртгэлтэй, 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК-ийн 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн *******1 дүгээр Газрын гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлт, 2007 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн Нефть бааз худалдах тухай Мөнгө хүлээлцсэн акт, Бэлэн мөнгөний зарлагын баримт, ******* ХХК-ийн тоот Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар хариу өгөх тухай албан бичиг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай Газар зохион байгуулалтын албаны тоот, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0******* дугаар Газар зохион байгуулалтын албаны тоот, ******* ХХК-иас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2019 оны 06 сарын 19, 2019 оны 10 сарын 25-ны өдрүүдэд гаргасан хүсэлт, 2007 оны 08 сарын 09-ны өдрийн ******* ХХК-д хаягласан газрын гэрчилгээ шилжүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2021/0814 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Н.Б, Н.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг болон газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын гүйцэтгэлийн зураг, Н.Б, Н.Б нарын гадаад паспортын хуулбар, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******инг ХХК-иас итгэмжлэл, цахилгаан болон төмөр зам ашигласан тооцоо гэх баримт, 201******* оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/1******* тоот Төрийн өмчийн хороо болон ******* ХХК нарт хаягласан залруулга хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 02-06/2122 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/06/5542 дугаар албан бичиг, фото зураг гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

7. Хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 0*******-ны өдрийн А/55 тоот шийдвэрийг үндэслэн, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 18640*******0821*******869 дүгээр бүхий 15200 м.кв газыг 15 жилийн хугацаатай ******* ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 2017 оны 02 дугаар сарын 2*******-ны өдрийн 0 дугаар Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Эрхийн Улсын бүртгэлийн Ү-22060295*******8 дугаарт бүртгэлтэй, 2,94 К м.кв талбайтай, төмөр замын зориулалттай 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийн 2*******7 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *******59 дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын *******0-ны өдрийн 991 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаар тогтоол, Эсэнтрейдинг ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан төмөр зам ашиглах гэрээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хасбанк ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Хасбанк ХХК, ******* ХХК-ийн хооронд 2012 оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр байгуулагдсан 141 дугаар Барьцаат зээлийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, 201******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр байгуулагдсан 1410007*******5-02 дугаар Баталгаат ипотекийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, 201******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр 50 дугаар Зээлийн шугамын гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 18*******/ШШ2019/00846 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 909 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2021/01519 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18*******/ГХ2022/0028******* дугаар гүйцэтгэх хуудас, эдгээр баримтуудыг гаргаж өгсөн.

 

9. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаар бүртгэлтэй нефть баазын цогцолбор барилга, байгууламжийн хувийн хэрэг, нэгж талбарын 178020000******* дугаартай газрын хувийн хэргийг бүхэлд нь нотлох баримтаар гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...гэрээний дагуу шилжүүлсэн нефть баазын цогцолбор барилга байгууламжид хамаарах объектууд нь газрын дээр, газар доор байрлахын зэрэгцээ инженерийн далд шугам сүлжээгээр холбогдсон нэгдмэл цогцолбор байдлаар нефть хадгалах, түгээх үйл ажиллагаа явуулдаг. Уг объектын доорх газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, эрх шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэж тайлбарласан.

 

*******. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектыг шилжүүлэхээр тохиролцсон болохоос газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар гэрээгээр тохиролцоогүй, газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь тус тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээ олгогддог тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлалтай, гэрчилгээний 000174654 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай 1*******5 006 000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектыг хариу төлбөргүй ******* ХХК-д шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-ийн *******0/

 

5. Дээрх гэрээг үндэслэн нэхэмжлэгч ******* ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн Ү-22060072*******5 дугаартай Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө -д байршилтай нефть баазын цогцолбор барилга байгууламжийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрх ******* ХХК-д шилжсэн байна. /хх-ийн 10/ ,

 

6. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй, нэг талын үүрэг бүхий гэрээний харилцаа юм. Гэтэл хэрэгт нефть бааз худалдах тухай гэх 2007 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээр нийт 450 000 000 төгрөг ******* ХХК-д төлөгдсөн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй зэргээс дүгнэхэд Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, 14560 м.кв талбай бүхий нефть баазын цогцолбор барилга байгууламжийн өмчлөх эрх нь хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн, харин агуулгын хувьд хариу төлбөртэй худалдах, худалдан авах гэрээнд үндэслэгдсэн байна.

 

7. Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

8. Зохигчдын хэн аль нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хариу төлбөртэйгөөр шилжүүлсэн нефть баазын цогцолбор барилга байгууламжид түүний доорх газар хамаарах эсэх нь маргааны зүйл болсон.

 

9. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

 

10. Хариуцагч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-196-д байршилтай Нефть хадгалах, түгээх зориулалттай, нефть баазын цогцолбор барилга байгууламжийн өмлөгчөөр 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт талбайн хэмжээг 14650 м.кв, үнэлгээг 1*******5 006 000 төгрөг гэж мэдүүлсэн бөгөөд нефть баазын товч танилцуулгадаа ...нефть бүтээгдэхүүн хадгалах 4 агуулах, 6 өрөө тасалгаа бүхий лаборатори, конторын барилга, түгээгчийн 2 байр, тос шахах станц, автоцистерээс ачих, буулгах төхөөрөмж 2, трансформаторын станц, шатах тослох материал вагоноос буулгах төхөөрөмж 4 ширхэг, 25 м.куб багтаамжтай хэвтээ сав 16 ширхэг, 50 м.куб багтаамжтай хэвтээ сав 2 ширхэг, цемент, бетон талбай, угсармал бетон хашаа бүхий объект юм ... гэжээ.

 

11. Уг танилцуулгад байгаа 16 ширхэг, 25 м.куб багтаамжтай хэвтээ сав, 2 ширхэг, 50 м.куб багтаамжтай хэвтээ сав нь газар доор байрладаг болох нь Б ХХК-ийн гүйцэтгэсэн Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын гүйцэтгэлийн зураг, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

12. Тодруулбал, нефть баазын цогцолбор барилга байгууламжид хамаарах объектууд нь газрын дээр, газар доор байрлахын зэрэгцээ инженерийн далд шугам сүлжээгээр холбогдсон нэгдмэл цогцолбор байдлаар нефть хадгалах, түгээх үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй. Тухайн барилга байгууламжийг газраас салгаж үл болох буюу түүнгүйгээр бие даан хэрэгжиж, үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.

 

1*******. Дээрхээс дүгнэхэд гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн нефть баазын цогцолбор барилга байгууламж нь газар доорх тоног төхөөрөмж, агуулах зэргээс гадна объектын доорх газрыг хамт багтсан гэж үзнэ.

 

14. Улсын бүртгэлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч ******* ХХК-д шилжих эрх зүйн баримт бичиг болох 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээний *******-т бэлэглэсэн объектод байрлах төмөр замын салаа зам, цахилгаан түгээх трансформаторын дэд өртөө нь бэлэглэгчийн мэдэлд үлдэх ба энэхүү бэлэглэлийн гэрээнд хамаарахгүй гэжээ.

 

15. Нэхэмжлэгчээс И ХХК-ийн хэмжсэн газрын байршлын кадастрын зураг, эзэмшил газрын байршлын зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг зургаар төмөр замын салаа замд хамаарах газар 848,48 м.кв талбай, цахилгаан түгээх трансформаторын дэд өртөөнд хамаарах газар нь 40,7 м.кв талбай байна.

 

16. Талуудын хэн аль нь 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, нэхэмжлэгч дээр тохиролцсоны дагуу төмөр замын салаа замд хамаарах 848,48 м.кв болон цахилгаан түгээх трансформаторын дэд өртөөнд хамаарах 40,7 м.кв газраас бусад 1*******671,11 м.кв газар эзэмших эрх шилжүүлэхийг ******* ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заасантай нийцнэ.

 

17. Түүнчлэн, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан тул нэхэмжлэгчийн нефть хадгалах, түгээх зориулалттай, нефть баазын цогцолбор барилга байгууламж нь газартай салшгүй бэхлэгдсэн, түүний бүрдэл хэсэг гэж үзнэ.

 

18. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлах Нефть баазын цогцолбор барилга байгууламжтай салшгүй холбоотой 14560 м.кв газраас төмөр замын салаа замд хамаарах 848,48 м.кв болон цахилгаан түгээх трансформаторын дэд өртөөнд хамаарах 40,7 м.кв газраас бусад үлдэх 1*******671,11 м.кв газрыг эзэмших эрхтэй тул хариуцагч ******* ХХК-иас газрын эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчид уг газрын эрх шилжүүлэх үүрэгтэй байна.

 

19. Нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, 14560 м.кв талбай бүхий нефть баазын цогцолбор барилга байгууламжтай салшгүй холбоотой газрыг газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох шаардлага нь бие даасан биш, харин газар эзэмших эрх шилжүүлэх шаардлагын үндэслэл гэж үзнэ.

 

20. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд, мөн өдрийн шүүх хуралдааны товыг шүүх талуудад 2014 оны 05 дугаар сарын *******1-ний өдөр мэдэгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт шийдвэрлэх үе шатанд нэг төлөөлөгч Т.Г ирээгүйтэй холбоотой шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хариуцагчийн нэг төлөөлөгч болох Т.Г нь шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаанаар ирээгүй болох нь баримтаар тогтоогдоогүй, мөн хариуцагч хуулийн этгээдээр хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгчид адилхан бүрэн төлөөлөх эрх олгосон тул талуудын оролцоо бүрэн хангагдсан гэх үндэслэлээр түүний хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүх хэрэг хэлэлцэх дараалал тогтоож, шүүгч хэргийг танилцуулсны дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийн үе шат дууссан хүсэлтийн хэмжээнд шийдвэрлэх боломжгүйг тайлбарласан. Тэрээр хариуцагчаас олгосон итгэмжлэлээсээ татгалзаж байгаагаа илэрхийлэн шүүх хуралдааны танхимыг орхин гарсан. Энэ нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

 

21. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлах Нефть баазын цогцолбор барилга байгууламжтай салшгүй холбоотой 14560 м.кв газраас төмөр замын салаа замд хамаарах 848,48 м.кв болон цахилгаан түгээх трансформаторын дэд өртөөнд хамаарах 40,7 м.кв газраас бусад үлдэх 1*******671,11 м.кв газар эзэмших эрхийг нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгөөс илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, үлдэх 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ