Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/02598

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2024/02598 Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 742, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Е ХХК нь Б.А холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17 497 572 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 2 900 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2 900 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2 900 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 900 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 900 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2 997 572 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Е  ХХК-ийн урьдчилан төлсөн 245 438 төгрөгнөөс 122 719 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Е ХХК-д олгож, хариуцагч Б.А улсын тэмдэгтийн хураамжинд 122 719 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Е ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ