Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0404

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би иргэн Б.Б******* нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сонгуулын хороонд холбогдох Нийслэлийн Сонгуулийн Хорооны 2016 оны 05  дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар Иргэний зориг, ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай  тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Сонгуулийн хороонд Иргэний зориг Ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б******* овогтой Б******* би Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 05  дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар тогтоолд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Учир нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Улсын дээд шүүхээс Иргэний Зориг ногоон намыг 2016 оны Улсын Их хурлын ээлжит сонгуульд оролцуулах шийдвэр гарсан тул миний бие Иргэний Зориг ногоон намаас 2016 оны Улсын Их хурлын сонгуульд нэр дэвших болсон тул Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох шаардлагагүй болсон.

Иймд 2016 оны 05  дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Шүүгчийн захирамжийн үр дагаварыг ойлгосон болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний зориг ногоон нам, Иргэний зориг ногоон намын Нийслэлийн намын хороо, тус  намаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Б.Б*******, Ш.Б*******, Х.Ц*******, О.С*******, Ж.А******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдох  Нийслэлийн Сонгуулийн Хорооны 2016 оны 05  дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар Иргэний зориг, ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай  тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Сонгуулийн хороонд Иргэний зориг Ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргээс тус шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4452 дугаар захирамжаар тус намаас нэр дэвшигч Б.Б******* нэхэмжлэлтэй хэргийг тусгаарласан байна.

Нэхэмжлэгч Б.Б******* нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд хүсэлтдээ ...Иргэний Зориг ногоон намаас 2016 оны Улсын Их хурлын сонгуульд нэр дэвших болсон тул Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох шаардлагагүй болсон..., түүнчлэн шүүгчийн захирамжийн үр дагаварыг ойлгосон тухай дурджээ.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 42.4 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний зориг ногоон намаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Б.Б******* нь Нийслэлийн Сонгуулийн Хорооны 2016 оны 05  дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар Иргэний зориг, ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай  тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Сонгуулийн хороонд Иргэний зориг Ногоон намаас нэр дэвшигчдийг бүртгэхийг даалгах шаардлага бүхий Нийслэлийн сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 81.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуулдаар нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР