Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02790

 

 

 

 

 

 

 

 

*******0*******4 оны 06 сарын *******4 өдөр Дугаар 1*******3/ШШ*******0*******4/0*******790 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн  дугаар хороо,  дүгээр хороолол, Жаханц худагт Дамдинбазар гудамж,  байрны  тоот хаягт оршин суух, Б овогт, С.Г -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхонд байрлах ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхоны ******* дугаар ээлжийн барилгын ******* давхрын *******03 тоот 144,75 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалдах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Баяр өргөө констракшн ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан *******0************** оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь Баяр өргөө констракшн ХХК-тай байгуулсан *******0************** оны 03 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээний 4.3-т худалдаа үйлчилгээний талбайг 100 хувь төлбөр хийсэн захиалагчид барилгын улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг холбогдох бичиг баримтыг хамт шилжүүлнэ гэж заасан үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй. Мөн нэхэмжлэгч нь тус гэрээний 5.3-т захиалагч нь төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж худалдаа үйлчилгээний талбайн түлхүүр, худалдаа үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх актын хамт хүлээн авснаар орон сууцыг өмчлөх эрх үүснэ гэж зааснаар худалдан авсан үйлчилгээний талбайг өмчлөх, ийнхүү шаардах эрхтэй. Иймд тус талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргаж байна. Нэхэмжлэгч нь ******* тоот талбай захиалгын гэрээний дагуу төлбөрийг ******* ХХК-д бүрэн төлсөн бөгөөд үүнийг баталгаажуулж гэрээний *******.*******., *******.3-т заасны дагуу ******* ХХК-иас *******0************** оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн албан бичгээр төлбөр тооцоо бүрэн барагдуулсан болохыг баталгаажуулсан. Гэтэл хариуцагч гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн бөгөөд гэрээ цуцлах мэдэгдлийг зөвшөөрөхгүй талаар *******0*******3 оны 05 дугаар сарын *******4-ний өдөр хариу мэдэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх хүсэлтийг хамт уламжилсан. Нэхэмжлэгч талбайн үнийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн. Иймд Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхоны ******* дугаар ээлжийн барилгын ******* давхар, *******03 тоот 144,75 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр С.Г тогтоож, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

 

*******. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талбайн өмчлөгчөөр тогтоолгохоор тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбарт дурдсан Баяр өргөө констракшн XXК нь гэрээнд заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүсээгүй, ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж тохиролцсон болон гэрээнд зааснаар ******* XXК нь Баяр өргөө констракшн ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгч С.Г өмчлөх эрхийг шилжүүлэхгүйгээр саатуулан барьсан гэх тайлбар үндэслэлээ дэмжиж байгаа болно. Баяр өргөө констракшн ХХК болон ******* ХХК нарын хооронд *******0*******1 оны 0******* дугаар сарын *******6-ны өдөр 11 тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулагдсан. Ингэхдээ ******* ХХК нь Баяр өргөө констракшн ХХК-ийн хэрэгжүүлж байсан Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Нэхмэл хотхоны ******* дугаар ээлжийн барилгын Б хэсгийн *******, 3 дугаар давхраас *******0 м.кв талбайг захиалахаар тохирч, төлбөрийг арилжааны журмаар төлөх буюу ******* ХХК өөрсдийн хэрэгжүүлж байсан Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Арцатын ам хаягт байрлах амны орон сууц GUEST HOUSE A1 загварын 471,************** м.кв талбай бүхий амны орон сууц, GUEST HOUSE A3 загварын *******73,*******7 м.кв талбай бүхий амны орон сууцыг манай компанийн хувьцаа эзэмшигч Д.Б, гүйцэтгэх захирал Б.М нарт шилжүүлэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон боловч энэ үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс ******* ХХК-нд нэмэлт хугацаа тогтоож, дээрх хоёр амны оро сууцад *******0************** оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө улсын комисс ажиллуулж, Д.Б, Б.М нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гаргах үүргийг ******* сарын хугацаагаар сунгасан боловч үр дүнд хүрээгүй. Иймд нэхэмжлэгч С.Г худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Баяр өргөө констракшн ХХК болон С.Гнарын хооронд байгуулагдсан ******* тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухайд ******* тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх хэлцэл байтал хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн буюу нотариатаар гэрчлүүлээгүй гэрээ болох нь хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.******* дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ... гэж тухайлан хуулиар хэлбэрийн шаардлага тогтоосон байдаг. Баяр өргөө констракшн ХХК нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийг С.Г шилжүүлэх боломжгүй. Иймд Баяр өргөө констракшн ХХК болон С.Г нарын хооронд *******0************** оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ******* тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захилгын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.*******-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн худалдан авсан маргаан бүхий талбайд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй нь хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгээр нотлогдоно. Гэрчилгээ гараагүй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд Иргэний хуулийн 109.******* дахь хэсгийн зохицуулалт биш Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн анх удаа бүргэх зохицуулалт үйлчилнэ. Иймд энэ гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлага хуулиар тавигдаагүй бөгөөд гэрээ нотариатаар гэрчлэгдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус болгох үндэслэл болохгүй. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй... гэв.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хүч Од констракшн ХХК-ийн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна. Талбайн төлбөрийг бүрэн төлсөн. Манай компани Баяр өргөө констракшн ХХК-д шилжүүлэх хоёр амины орон сууц одоо ашиглалтад орох гэж байгаа... гэв.

 

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******0**************.03.30-ний өдрийн ******* тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захилгын гэрээ, итгэмжлэл, ******* ХХК-иас Баяр өргөө констракшн ХХК-д *******0**************.03.30-ны өдрийн А-**************/15 тоот, *******0**************.09.1*******-ны өдрийн 0**************/*******7 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг, С.Г *******0*******3.*******5.*******4-ны өдөр Баяр өргөө констракшн ХХК-д гаргасан хүсэлт, төлбөрийн нэхэмжлэх, төлбөр шилжүүлсэн баримтууд, Баяр өргөө констракшн ХХК-иас С.Г *******0*******3.05.1*******-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэл, шилжүүлгийн мэдээлэл, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4.0*******.09-ний өдрийн 1*******3/ШЗ*******0*******4/0 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Баяр өргөө констракшн ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан *******0*******1.0*******.*******6-ны өдрийн 11 дугаар худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, гүйцэтгэлийн зураг, зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн нэгдсэн дүгнэлт, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагааг нотлох баримтаар гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

*******. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...худалдан авсан үйлчилгээний зориулалттай талбайн төлбөрийг 100 хувь төлж гэрээний үүргээ биелүүлсэн тул талбайн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ...Баяр өргөө констракшн XXК нь гэрээнд заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүсээгүй, ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж тохиролцсон болон гэрээнд зааснаар ******* XXК нь Баяр өргөө констракшн ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Баяр өргөө констракшн ХХК болон С.Г нарын хооронд *******0************** оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ******* тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

4.1. Баяр өргөө констракшн ХХК, ******* ХХК нарын хооронд *******0*******1 оны 0******* дугаар сарын *******6-ны өдөр 11 тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Баяр өргөө констракшн ХХК нь өөрийн барьж ашиглалтад оруулж байгаа Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхоны ******* дугаар ээлжийн Б хэсгийн ******* ба 3 дугаар давхарт худалдаа үйлчилгээний талбайн зориулалттай нийт 6 ширхэг, *******0 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-д худалдаж, үүний төлбөрт ******* ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн *******-р хороо Арцатын ам Guest House амины орон сууцны зориулалттай *******7******* м.кв, 46******* м.кв, нийт ******* ширхэг, *******0 м.кв байшингаар солилцохоор харилцан тохиролцжээ.

 

4.*******. ******* ХХК нь *******0************** оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баяр өргөө констракшн ХХК-д А-**************/15 тоот албан бичгээр ...манай компани үйлчилгээний талбайг бараа солилцоогоор авсан. Бид тус үйлчилгээний талбайг Сүхбаатар овогтой Г худалдаж байгаа тул тус үйлчилгээний талбайн захиалгын гэрээг С.Г нэр дээр хийж өгнө үү. Үйлчилгээний талбайг *******10 000 000 төгрөгөөр худалдаж байгаа бөгөөд урьдчилгаа 700 000 000 төгрөгийг ******* ХХК-ийн дансанд *******0************** оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Үлдэгдэл 110 000 000 төгрөгийг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгнө. Төлбөр 100 хувь төлөгдөж дууссаны дараа манай байгууллагын төлбөр тооцоо дууссан талаарх албан бичгийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нь гаргаж өгнө үү... гэх агуулгатай хүсэлтийг хүргүүлжээ.

 

4.3. Улмаар Баяр өргөө констракшн ХХК болон С.Г нарын хооронд *******0************** оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхоны ******* дугаар ээлжийн 144,75 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай ******* давхарт ... тоот талбайг *******10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, уг худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг ******* ХХК-н *******0************** оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/15 тоот албан тоотын дагуу захиалгын гэрээг С.Г шилжүүлж, тухайн үйлчилгээний талбайн НӨАТ болон бусад төлбөр, тооцооны асуудлыг Хүч од ХХК хариуцна. Төлбөр тооцоо дууссаны дараа Хүч од ХХК-н албан тоотын дагуу С.Г гэрчилгээ гаргаж өгнө гэж тохиролцсон байна.

 

4.4. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж зааснаар дээрх гэрээний агуулгыг талууд хүлээн зөвшөөрч, уг гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

 

4.5. Өөрөөр хэлбэл Баяр өргөө констракшн ХХК болон ******* ХХК нар нь 11 тоот гэрээгээр нийт *******0.0 м.кв үйлчилгээний талбайнаас 144,75 м.кв талбайг С.Г нэр дээр шилжүүлэн өгөх захиалгын гэрээг байгуулсан нь талууд 11 тоот гэрээгээр тохирсон гэрээний үүргийг хэсэгчлэн дүгнэж, улмаар гуравдагч этгээд С.Г өмнө Баяр өргөө констракшн ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн өгөхөөр хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.6. Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн *******0*******3 оны 1******* дугаар сарын 11-ны өдрийн 16*******6 тоот албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.******* дахь хэсэгт заасан гэрээг нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавигдахгүй. Иймд хариуцагчийн *******0************** оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.*******-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлд хамаарахгүйн дээр мөн зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.7. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

4.******* Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасан үнийг төлөх үүргийг буюу үнийг төлөх арга, хэлбэрийг талууд мөн хуулийн 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

 

4.9. Гэрээний агуулга, зүйл, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл хариуцагч Баяр өргөө констракшн ХХК нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Ийнхүү шилжүүлэхдээ нэхэмжлэгчээс ******* ХХК-нд төлбөр тооцоог бүрэн төлсний дараа ******* ХХК-ийн албан тоотыг үндэслэн өмчлөх эрхийн нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.1 дэх хэсэгт харшлаагүй байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагч болох нэхэмжлэгч гэрээний үнийг төлсөн гэж үзэх нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон байна.

 

4.10. Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч гэрээний төлбөрийн *******д бүрэн төлсөн үндэслэлээр өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Г гаргуулах хүсэлтийг ******* ХХК-иас *******0************** оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр 0**************/*******7 тоот албан бичгээр хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-д мэдэгдсэн байна. мөн хэрэгт авагдсан төлбөрийн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ******* ХХК-ийн тайлбар зэргээр нэхэмжлэгч нь гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэж болох нь тогтоогдож байна.

 

4.11. Өөрөөр хэлбэл, дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгч болон хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-ийн хооронд үүссэн тул талууд гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй. Хэдийгээр хариуцагч ******* ХХК нь гэрээний тал биш байх боловч нэхэмжлэгчийн үнэ төлөх үүргийг хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-ийн өмнө хариуцахаар гэрээний талууд тохиролцсон. Иймд нэхэмжлэгчийн хувьд ******* ХХК-ийн *******0************** оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 0**************/*******7 дугаар албан бичгээр гэрээний үнийг төлсөн гэж үзнэ. Харин хариуцагч Баяр өргөө констракшн ХХК болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд үүссэн гэх гэрээний үүргийн гүйцэтгэл нь нэхэмжлэгчийг гэрээний үнийг төлсөн гэж үзэх үндэслэлийг үгүйсгэхгүй. Иймд хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-ийн ...үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхтэй гэх татгалзал үндэслэлгүй.

 

4.1*******. Түүнчлэн, хариуцагч Баяр өргөө констракшн ХХК нь гэрээг цуцлах мэдэгдлийг *******0*******3 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Ийнхүү хариуцагч Баяр өргөө констракшн ХХК гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.1, **************5.******* дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзах журамд нийцээгүй байх тул тэрээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй.

 

4.13. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч С.Г Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, Нэхмэл хотхоны ******* дугаар ээлжийн барилгын ******* дугаар давхарт байрлах, *******03 тоот, 144,75 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

4.14. Нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалдах шаардлага нь бие даасан шаардлага гэхээс илүүтэй өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзнэ.

 

4.15. Өөрөөр хэлбэл, шүүх маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай. Хэрэв хуульд заасан үндэслэлгүйгээр ийнхүү бүртгээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй бол түүнээс үүсэх үр дагаврыг хариуцах үндэслэл үүсэхийг дурдах нь зүйтэй.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 115.1.3, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г Хан-Уул дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхоны ******* дугаар ээлжийн барилгын ******* дугаар давхарт байрлах, *******03 тоот, 144,75 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоосугай.

 

*******. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.*******-д заасныг баримтлан хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-ийн нэхэмжлэгч С.Г холбогдуулан гаргасан *******0************** оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 *******7******* 15 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 *******07 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 *******07 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Г олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******, 1*******.7, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ