| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/03141/И |
| Дугаар | 183/ШШ2024/02575 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2024/02575
2024 оны 06 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2024/02575 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г***** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б***** ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 34 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б**** ХХК нь нэхэмжлэгч Г***** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 34 600 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид төлж барагдуулах, нэхэмжлэгч Г***** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 24 600 000 төгрөг, хариуцагч Б***** ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 57 711 600 төгрөгөөс тус тус татгалзахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 508 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН