Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/02523

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2024/02523 Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Т***** констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г****** групп ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 272 780 610 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 272 780 610 төгрөгөөс 22 780 610 төгрөгийг татгалзаж, үлдэх 250 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 250 000 000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 70 000 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 100 000 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 80 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, нэхэмжлэгч нь хариуцагчид БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Т******* констракшн ХХК-ийн аж ахуйн хашаанд байрлаж буй зөөврийн бетон шахагч төхөөрөмжийг одоо байгаа байдлаар нь энэхүү гэрээний 1.1.1, 1.1.2-д заасан төлбөр орсны дараа шилжүүлж өгөх, хариуцагч нь дээрх төхөөрөмжийг өөрийн зардлаар тээвэрлэж авахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 521 854 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 703 975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН