| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03594/И |
| Дугаар | 183/ШШ2024/02855 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2024/02855
2024 оны 06 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2024/02855 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Г.Солонго, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.Т нэхэмжлэлтэй, хариуцагч М.Г холбогдох гэм хорын хохиролд 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Г нэхэмжлэлийн шаардлага болох 2 500 000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.СОЛОНГО
Г.ТӨРБОЛД