Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02914

 

 

 

 

 

 

 

 

2************** оны *******7 сарын *******1 өдөр Дугаар 183/ШШ2**************/*******2914 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо, Сүхбаатарын талбай-, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Бэлла виста хотхон, дүнжингарав гудамж,  тоот хаягт оршин суух, Д овогт, Б. Г

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Бэлла виста хотхон, дүнжингарав гудамж,  тоот хаягт оршин суух, Б овогт Я. Н нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 461 775 915 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Я.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, хариуцагч Б.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Я.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч ******* нь 2************** оны *******7 дугаар сарын 28-ны өдөр *******тай ГЗ2*******1 дугаар орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 3************** ********************* ********************* төгрөгийг жилийн *******,4 хувийн хүүтэй, 18******* сарын хугацаатай, зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, *******, ******* нарын өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Бэлла виста хотхон, Дүнжингарав гудамж  байр,  тоот хаягт байршилтай, 216 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, банкны зүгээс удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2************** оны *******2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 252 312 382.28 төгрөг, үндсэн зээлийн хүүд 198 912 87*******.87 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 1******* 55******* 662.69 төгрөг байна. 2696 хоног зээлээр төлөөгүй хугацаа хэтрүүлэн байгаа. Нийтдээ зээлийн гэрээний үүрэгт 461 575 915.84 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа... гэв.

2. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар бичгээр гаргаагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авч, гардаж авсан байгаа. Б.Г зүгээс бусад зээл болон энэ маргаанаа аль болох эвлэрүүлэн зуучлалын журмаар үл маргах журмаар шийдвэрлүүлэхээр нэлээн хүчин чармайлтууд гаргаж байсан. Банкны зүгээс харин тодорхой шийдэл, хариу өгөөгүйн улмаас одоо шүүх хуралдаанаар орж байна. Орон сууцын зээл аваад, орон сууцдаа амьдарч эхэлсэн. 2*******18 оноос эхлээд ******* захирлын эзэмшдэг компанийн үйл ажиллагаа доголдсоны улмаас бусад зээл болон энэ зээлүүдэд эрсдэлтэй нөхцөлүүд үүссэн. Энэ талаараа банканд удаа дараа мэдэгдэж байсан. Гол үйл ажиллагаа явуулдаг компани нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Татвар төлөх төлбөрийн хэмжээ өөрийн хөрөнгөөс давсан. Ийм хүндрэлтэй нөхцөлүүд үүсэж байгаа талаар банканд мэдэгдсэн. Дампуурлын хэрэг үүсгээд явж байсан. Энд банк оролцоод явж байсан. Энэ хугацаанд банкны зүгээс гэрээнд заасан эргэн төлөлтийн график зөрчигдсөн үеэс эхлээд, шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандаагүйн улмаас өнөөдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсээр зээлдэгчид хүндрэлтэй нөхцөлүүдийг үүсгээд байгаа. Б.Г зүгээс тодорхой хуваарийн дагуу тодорхой төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2 хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлагууд өөрөө тодорхойгүй байгаа учраас нарийвчилсан тайлбар хавтас хэрэгт өгөөгүй байгаад байгаа... гэв.

 

3. Хариуцагч Я.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ зээлийг хариуцагч Б.Г Эм  ХХК-д ажиллаж байгаад тодорхой нөхцөл шалгуураар энэ орон сууцыг авахаар харилцан тохиролцсон байдаг. Ингээд орон сууцыг авсан. Авахдаа нэгэнт гэр бүлийнх нь хүний хувьд Я.Н хамтран зээлдэгчээр оролцож, мөн дараа нь тухайн орон сууц яг баригдаж дуусаад гэрчилгээ гарах үед ч гэсэн хоёулаа барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Я.Н анхныхаа хүүхдийг гаргаад, 35 жилийн турш ерөөсөө ажил хийж үзээгүй, огт хөдөлмөр эрхлээгүй, зөвхөн үр хүүхдийнхээ төлөө гэрийн ажлаа хийгээд, эх, эхнэр хүнийхээ үүргийг гүйцэтгээд байж байсан байдаг. ******* энэ бүх өр төлбөрийг би хариуцна, энэ зээлийг би хариуцна, чи зөвхөн гэр орон, үр хүүхдээ хариуц гэдэг шаардлагын хүрээнд ажил огт хийгээгүй. Банкнаас ирж гарын үсэг зур гээд очиход нь гарын үсэг зуруулсан. Мөн энэ зээл төлөгдсөн үү, төлөгдөөгүй юу, удаашралтай явагдаж байсан уу эсэх талаар ******* ХК-аас Я.Н нэг удаа ч мэдэгдэж байгаагүй. Яг шүүхэд нэхэмжлэл гаргаад, хариуцагч гээд шүүхээс дуудах үед л хариуцагч Я.Н энэ зээлийн асуудал ийм байдалд хүрчихсэн байна гэдгийг мэдээд, нөхөртөө хэлсэн байдаг. Нөхөр нь энэ зээлийн асуудлыг би хариуцна, ******* ХК-тай ярьж байгаа. Би өөр үл хөдлөх хөрөнгө, бусад зүйлүүдийг өгөөд энэ асуудлыг шийдэх гэж байгаа, хэд хэдэн удаа уулзалт эхэлчихсэн, тодорхой хэмжээнд шийдэгдчих байх, чи санаа зоволтгүй гэдэг тайлбарыг өгөөд, явж байсан байдаг. Ийм ч учраас энэ зээлийг энэ хэмжээнд тулчихсан, энэ зээл төлөх асуудлыг Я.Н огтоосоо мэдэхгүй байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2**************.*******7.28-ны өдрийн ЗГ2*******1 дугаартай, Орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, 2*******15.*******1.2*******-ны өдрийн БГ2*******1 дугаар ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Г зээлийн хүсэлт, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч нараас итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 461 775 915 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...зээлдэгч ******* зээлийн төлбөрийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, 2696 хоног хугацаа хэтэрсэн. 2************** оны *******2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 252 312 382.28 төгрөг, үндсэн зээлийн хүүд 198 912 87*******.87 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 1******* 55******* 662.69 төгрөг, нийт 461 575 915.84 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч ******* зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Бизнесийн үйл ажиллагаа доголдсоноос гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарласан бол хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийг хариуцвал зохих этгээд биш гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

5. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. ******* болон ******* нарын хооронд 2************** оны *******7 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ2дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ХК нь зээлдэгч Б.Г 3************** ********************* ********************* төгрөгийг зээлийн эхний 12 сарын хугацаанд сар бүр төлөх хүү *******,85 хувь, 13 дахь сараас сар бүр төлөх хүүг *******,95 хувь байхаар тохиролцож, 18******* сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар олгох, зээлдэгч Б.Г нь зээлийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 2******* хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус тохиролцсон байна.

 

5.2. Дээрх зээлийн гэрээ нь ******* болон М  ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох зээл болохыг гэрээнд тусгажээ.

 

5.3. Хариуцагч *******, ******* ХК нарын хороонд байгуулагдсан 2************** оны *******7 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ2 дугаартай орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, барьцаалагч *******, барьцаалуулагч *******, ******* нарын хооронд 2*******15 оны *******1 дүгээр сарын 2*******-ны өдөр БГ2*******1 дугаар ипотекийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******, ******* нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Бэлла виста хотхон Дүнжингарав гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 216 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

5.4. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.

 

5.5. Зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

5.6. Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******эд 2************** оны *******7 дугаар сарын 29-ны өдөр 93 3*******5 52******* төгрөг, 2*******2******* оны *******9 дүгээр сарын 16-ны өдөр 26 658 72******* төгрөг, 2*******12 оны *******1 дүгээр сарын *******-ний өдөр 59 982 12******* төгрөг, 2*******12 оны *******1 дүгээр сарын 3*******-ны өдөр 7 775 46******* төгрөг, 2*******12 оны *******3 дугаар сарын 2*******-ны өдөр 18 883 26******* төгрөг, 2*******12 оны *******4 дүгээр сарын *******2-ны өдөр 15 55******* 92******* төгрөг, 2*******12 оны ******* дүгээр сарын 16-ны өдөр 666 468 төгрөг, 2*******13 оны 12 дугаар сарын 3*******-ны өдөр 77 177 532 төгрөг, нийт 3************** ********************* ********************* төгрөгийг шилжүүлсэн болох нь хүү тооцооллын хүснэгт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

5.7. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагчаар ******* ******* нарыг тодорхойлсон ба Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1-д зааснаар хариуцагч ******* нь 2************** оны *******7 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ2*******1****************************633 дугаартай орон сууцны зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч Я.Н татгалзал үндэслэлтэй байна.

 

5.8. Зээл тооцооллын хүснэгтээс үзэхэд зээлдүүлэгч ******* ХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг хуваан олгосон ба зээлийг олгосон үеэсээ хүү тооцсон байна. Хариуцагч буюу зээлдэгч ******* нь 2*******17 оны *******8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй юм.

 

5.9. Талууд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2*******26 оны *******7 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан хэдий ч зээлдэгч Б.Г гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй.

 

5.1******* Зээлийн гэрээг цуцлах нь хууль болон гэрээнд заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлж, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардаж, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснээр гэрээг цуцлагдсан гэж үзэх бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болно.

 

5.*******. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 2******* хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь төлөөгүй хугацааны хүүд нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилснийг буруутгах боломжгүй. Зээлийн тооцоолол үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч зээлийн тооцооллын талаар маргаагүй болно.

 

5.12. 2************** оны *******7 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ2*******1****************************633 дугаартай орон сууцны зээлийн гэрээний үүргийг хариуцагч Я.Н хамтран хариуцах үндэслэлгүй тул хариуцагч Б.Га үндсэн зээл 252 312 382 төгрөг, зээлийн хүүд 198 912 87******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1******* 55******* 662 төгрөг, нийт 461 575 915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.

6. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******6*******29155 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Бэлла виста хотхон Дүнжингарав гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 216 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуувьд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1 *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Г 461 575 915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Я.Н, ******* нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Бэлла виста хотхон Дүнжингарав гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 216 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2 537 *******3******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г 2 466 83******* төгрөг, хариуцагч Я.Н 7*******2************** төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ