Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02915

 

 

 

 

 

 

 

 

202******* оны 07 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ202*******/02915 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж,  дүгээр байрны С блок,  тоот хаягт байрлах, ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, ******* Сити хотхоны дугаар байрны  тоот хаягт оршин суух, Б овогт, С. Э  холбогдох,

 

Ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 728 981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ХХК нь 2019 оны 01 дүгээр саарын 15-ны өдөр үйлчилгээ үзүүлэх гэрээг NCD групп болон ******* сити-1 хотхоны СӨХ буюу ашиглалтын өмнөх захиргаатай байгуулсан. Энэхүү гэрээгээр манай байгууллага нь тус хотхоны орон сууц болон орон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр бохир ус, цахилгаан, ариутгал, хог, лифт болон гаднах харуул хамгаалалт зэрэг үйлчилгээг хариуцах болсноос гадна мөн ******* сити-1 СӨХ-ийн ажиллагаа жигдрэх хүртэл хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаар болсон. Уг үйлчилгээний төлбөр, зардлыг орон сууц өмчлөгчдөөс авах эрхийг мөн гэрээгээр манай компанид олгосон. Улмаар ******* сити хотхоны ******* дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байрыг хүлээн авсан. Хариуцагч нь манай компанийн үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагчаас СӨХ-ны төлбөр 728 981 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* Сити хотхоны ******* дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөгч болно. Нэхэмжлэгч Таван өндөр ХХК нь СӨХ-ны эрхгүй, манай байр 2020 оны 12 дугаар сард СӨХ-г албан ёсоор байгуулсан. Энэ хугацаанаас хойш СӨХ төлбөрийг цаг хугацаанд нь төлж явдаг. Анх байрандаа ороход засварын ажил бүрэн дуусаагүй байсан бөгөөд барилгын дараах цэвэрлэгээ үйлчилгээг барилга барьсан компани өөрөө хариуцах ёстой байхад эрхгүй этгээд Таван-Өндөр ХХК-тай гэрээ байгуулаад уг гэрээний дагуу ямар үндэслэлээр 728 981 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Ийм нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.01.15-ны өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2019.09.19-ны Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, лифтийн техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.0*******.29-ны Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.01.31-ний өдрийн хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, 2020.01.05-ны өдрийн Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ, харилцагчийн гүйлгээ, нэхэмжлэх, итгэмжлэл эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.Э холбогдуулан 2020 оны 01 дүгээр сараас мөн оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, завсар үйлчилгээтэй холбоотой зардал 728 981 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээ ...нэхэмжлэгч компани СӨХ-ны үйл ажиллагаа явуулах эрхгүй. Орон сууцыг хүлээн авахад барилгын үйл ажиллагаа бүрэн дуусаагүй байсан тул барилгын дараах засвар үйлчилгээг барилга барьсан компани хариуцах ёстой... гэж тайлбарлав.

 

*******. Иргэний хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байдаг.

 

5. Нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбооны эрхгүй хуулийн этгээд ба хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, лифтний техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь СӨХ-ны хийх ажил үүргийг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч ******* нь уг үйл баримтыг үгүйсгээгүй.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь сууц өмчлөгчдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хийж байсан уг үйлдэл нь хариуцагчид ашигтай өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшил, ашиглалт хамгаалалтыг эрхлэн хариуцсан үйл ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7. Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.Э Иргэний хуулийн *******91 дүгээр зүйлийн *******91.6 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг шаардах эрхтэй байх боловч 2020 оны 01 дүгээр сараас мөн оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны зардал 728 981 төгрөгийг хэрхэн тооцсон талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, *******2 дугаар зүйлийн *******2.1 дэх хэсэгт заасан өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

8. Түүнчлэн, Иргэний хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч С.Э холбогдуулан гаргасан 728 981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн *******91 дүгээр зүйлийн *******91.6, 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч С.Э холбогдуулан гаргасан 728 981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 0*******6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ