Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/590

 

 

Ж.Жхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

хохирогч “П” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн,

шүүгдэгч Ж.Жгийн өмгөөлөгч Л.Батжаргал,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЗ/870 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ж.Жхолбогдох эрүүгийн 1909 038864 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Ж.Ж, 

Шүүгдэгч Ж.Ж нь:

1. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хаан банкны 1 дүгээр давхарт “Огнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Онцгой байдлын ерөнхий газрын даргын гарын үсэг тамгатай “Улсын нөөцөд бараа материал худалдан авах” гэрээг хуурамчаар үйлдэж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Б.О их хэмжээний буюу 58.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2. 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Онцгой авсан тендерт хамтран ажиллаж их хэмжээний тендерт хамтран ажиллаж их хэмжээний ашиг өгнө” гэж иргэн Ш.Ахуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны төв салбараас гүйлгээ хийлгүүлж, 280.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.з“Онцгой газрын генерал Т. гэх гарын үсэг тамгатай “Онц хувцас хэрэглэл худалдан авах гэрээ” гэх хуурамч бичиг баримт үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, модны хоёрын Хаан банкны салбарын АТМ-с 51.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан,

4. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст гадаад мэдээний орчуулагчийн үүрэг гүйцэтгэж хөлсөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, урьдын танилын харилцаатай байсан “Б" ХХК-ийн захирал ажилтай Б.з Засгийн газрын ордонд дуудаж уулзан “Төв аймгийн санхүүжилтээр намрын ургац хураалтад тариалан эрхлэгчдийг түлшээр хангах ажил байгаа чи нэг колонк олоод Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралтай худалдан авах гэрээ хийчихээч гэж итгүүлэн улмаар Төв аймгийн Засаг дарга Ц.гэх үсэгтэй түлш талоноор худалдан авах зээлийн худалдан авалтын гэрээ гэх хуурамч гэрээ, баримт ашиглаж, гарын үсэг зуруулж түүгээр дамжуулан “Н” ХХК-ийн захиргаа төлөвлөлтийн менежер Д.Н2019 оны 8 дугаар сарын 15-наас 19-ний өдрийн хооронд утсаар Б.зхолбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд Д.Н 86.850.000 төгрөгийн үнэлгээ бүхий 45.000 литр түлшийг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилан их хэмжээний хохирол учруулсан,

5. 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр О.У“Түлш нийлүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөөний гудамж 44 дүгээр байр, 8 тоотод 170.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

6. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст гадаад мэдээний орчуулагчийн үүрэг гүйцэтгэж хөлсөөр ашиглаж, “Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилладаг хүн байгаа юм, Засгийн газраас жижиг уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх замаар уул уурхайг хөгжүүлэх төсөл боловсруулж байгаа, энэ төслийн хүрээнд 10 уул уурхайн компанид 1300 тн түлш нийлүүлэх сонгон шалгаруулалтыг засгийн газрын жижиг уул уурхайг хөгжүүлэх сангаас зарласан байгаа, энэ шалгаруулалтад өмнө нь компаниуд оролцохоор материал хүргүүлсэн боловч түлш нийлүүлэх компаниуд нь шаардлага хангаагүй, хүсэлтээ өгчих танайх нийлүүлэх боломжтой бөгөөд 1 литр түлшийг 2180 төгрөгөөр тооцож нийлүүлнэ гэж “...П” ХХК-ийн захирал Ө.Ахуурч, Засгийн газрын ордон, Төв шууданд уулзаж итгэл төрүүлэн хуурч, албан бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-н товчооны орчимд байрлах “П” ХХК-иас 238.361.200 төгрөгийн үнэлгээ бүхий 109.340 литр түлшийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,

7. 2019 оны 11 дүгээр сарын 01, 03, 05-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Н” төвийн фитнес клубт сургалтын багшаар ажилладаг Б.Х, Б.Лнарт “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж байгаа учир тусалъя манай компани өөрөө телевизүүдтэй хамтран ажилладаг тэр шугамаар онгоцны тасалбар олж өгнө” гэж Солонгос улс руу нисэх тийз олж өгөх зорилгоор урьдын харилцаатай байсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МО” ХХК-иас нислэгийн тийз удаа дараа захиалан авч байсан тийз захиалгын ажилтан Г.Цдээрх нэр бүхий 2 иргэнийг Улаанбаатар-Бээжин-Чежү нислэгийн ирж, очих 2 талын тасалбарыг захиалж урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн, үлдэгдлийг нь шилжүүлсэн тасалбарыг баталгаажуулаарай” гэж итгүүлэн хуурч 4.535.200 төгрөгийн нислэгийн тийзийг захиалж, залилан мэхэлж, энэ гэмт хэргийн улмаас бусдад 888.746.400 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2108 дугаартай захирамжаар шүүгдэгч Ж.Жхолбогдох эрүүгийн 190903864 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийг оролцогч нарт хуулийн хугацаанд гардуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногт буюу хуулийн хугацаанд хэргийн оролцогч нарын хэн алинаас гомдол, эсэргүүцэл гаргаагүй. Гэтэл өнөөдрийн байдлаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2108 дугаартай захирамжид заагдсан ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангах үүднээс Ж.Жхолбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

Прокурор М.Сүхчулуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч танилцахад анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар/ 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан. Яллагдагч Ж.Ж нь Б.Бтай 2018 онд танилцсан, 2019 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хүүхдийн-100”-н Калифорния” ресторанд уулзаж түүнд бусдаас авсан мөнгийг бэлнээр нь өгсөн, миний холбогдсон хэргүүдийг Байгальмаа зохион байгуулсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн байна. Мөн хавтаст хэргийн 6 дугаар хавтасны 128 дугаар хуудсанд яллагдагч Ж.Жг оролцуулж таньж олуулах ажиллагааг Б.Б ижил төстэй царайтай хүмүүсийн цээж зургийг ашиглан хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажиллагааны үр дүнд Бадарч овогтой Б таньж заасан байна. Гэтэл Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2-5а/10214 дугаартай албан тоотоор Б.Ба нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр гадагшаа гарсан бөгөөд эргэж хил нэвтэрч орж ирээгүй болох нь тогтоогдсон уг хил нэвтрэлтийн лавлагаа 6 дугаар хавтасны 139 дүгээр хуудсанд авагдсан байна. Өөрөөр хэлбэл, Б.Б 6 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол Улсад байгаагүй, энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Калифорния” ресторанд Ж.Жтай уулзах боломжгүй, Ж.Жгийн үйлдсэн гэмт хэргийг Монгол Улсад зохион байгуулах боломжгүй болох нь тодорхой харагдаж байна. Мөн Б.Б  цагдаагийн байгууллагаас бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх үйлдэлд хэд хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг болон гомдол мэдээлэлд холбогдуулан шалгаж эрэн сурвалжилж байгаа болох Ж.Жхолбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож энэ талаарх баримтууд нь хэрэгт авагдсан байгаа.

Яллагдагч Ж.Ж нь “Б.Б нь Монгол Улсад бусдын бичиг баримт ашиглаж ирсэн би түүнийг хаана байгаа газрын нь мэднэ” гэх мэтээр мэдүүлэг өгсөн боловч энэ талаарх баримт сэлтийг гаргаж өгөөгүй, түүний энэ мэдүүлгийг батлах ямар ч нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна. Мөн яллагдагч Ж.Ж нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар удаа дараалан мэдүүлэг өгөхдөө “Б.Бн хамтрагч гэх С гэх хүний талаар огт мэдүүлэгтээ дурдаж байгаагүй бөгөөд “анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед мэдүүлэг өгөхдөө “би цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа Стой тааралдсан, тэрээр Б.Бийн ажлыг хийдэг, зуучлагч гэх мэтээр ор үндэслэлгүй баримт нотолгоогүй мэдүүлэг өгсөн, уг мэдүүлэгт дурдсан асуудлыг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй болно. Түүнчлэн яллагдагч Ж.Ж нь хохирогч нартай харилцаа холбоо хэрхэн тогтоосон, тэднийг хэрхэн хуурч мэхэлсэн, төөрөгдөлд оруулсан, бодит бус мэдээлэл өгч тэдний эд хөрөнгийг хэрхэн авсан, эд хөрөнгийг ямар дансаар авсан, авсан мөнгийг хэрхэн зарцуулсан, хохирогч нараас мөнгө авсны дараа буюу гэмт хэрэг үйлдсэний дараа тэрээр Монгол Улсаас гадагшаа явж дансанд байршуулсан мөнгийг хэрэглэж байсан зэрэг нөхцөл байдлыг хангалттай тогтоосон, энэ талаарх баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Гэтэл шүүх захирамжиндаа “яллагдагч Ж.Ж нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хэрхэн юунд зарцуулсныг шалгаж тогтоох” гэх үндэслэлийг дурдаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэл муутай болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотлохоор заасан бөгөөд үүнд, гэмт хэрэг гарсан байдал, /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг нотолсон байхыг шаардсан байна. Эндээс үзэхэд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хэрхэн юунд зарцуулсныг зайлшгүй шалгаж тогтоосон нотолсон байхыг шаардаагүй байна. 

Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ж.Жхолбогдох эрүүгийн хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Ж.Энх-Амгалан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөр ажил, албан тушаалд шилжин томилогдсонтой холбоотойгоор тус хэрэгт ахлах прокурор М.Сүхчулуун хяналт тавьж ажиллах болсон бөгөөд энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2108 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон уг захирамжид эсэргүүцэл бичих боломж хугацаа хязгаарлагдмал байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан гарсныг товч дурдаж өгмөөр байна. Дээрх баримтуудаас үзэхэд шүүгчийн захирамжид дурдсан мөрдөн байцаалтын ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн, дахин хийх шаардлагагүй ажиллагаанууд байна. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЗ/870 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг илтэд үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан, хохирогч нарын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч “П” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Дээрх лавлагаанд Монгол Улсын хилээр орж ирсэн бүртгэл байхгүй байна гэдгийг дурдсан. 2016-2020 оны хооронд Ж.Ж нь Б гэх хүнтэй уулзсан үйл баримт байхгүй. Хохирогч нар Б гэх хүн утсаар ярьсан гэж байгаа болохоос биш Байгальмаатай уулзсан, харсан зүйлийг хэлдэггүй. Зөвхөн Ж.Ж л Б гэх хүний талаар ярьдаг. Б гэх хүнийг Монгол Улсад байхгүй байх хугацаанд хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлдэг. Монгол Улсын хилээр нэгэнт гараад явсан хүнийг байсан гэж үзэх нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Хил хамгаалах ерөнхий газраас дахиад уг лавлагаа л гарч ирнэ. Хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй.” гэв.

Шүүгдэгч Ж.Жгийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх уг хэргийн анх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцсэн. Гэмт хэрэгт хамтран оролцсон байж болох үндэслэл байна, үүнийг шалгаж тогтоох шаардлагатай, мөн Ж.Жгийн мөнгөө яаж зарцуулсан талаар нарийн шалгаж тогтоох шаардлагатай гэх байдлаар хэргийг прокурорт буцаасан. Шүүгчийн захирамж хуульд заасан хугацаандаа гарч хэргийн оролцогч нарт гардуулсан, оролцогч нараас гомдол, прокуророос эсэргүүцэл бичээгүй. Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон. Тухайн үед хяналт тавьж байсан прокурор нь өөр байгууллагад шилжиж ажиллах болсон тул эсэргүүцэл бичих боломжгүй байсан гэж ярьдаг. Энэ тайлбарыг харахаар хүндэтгэн үзэх шалтгаан байсан харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэргийн оролцогч гомдол, эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд хүсэлтээ гаргаад энэ асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан. Энэ ажиллагааг хийгээгүй. 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Учир нь, өмнөх шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг огт хийгээгүй. Б.Б нь 2016 онд Монгол Улсын хилээр гарсан гэдэг лавлагаа л байдаг. Буцаж орж ирсэн гэх лавлагаа байхгүй. Монгол Улсад ямар үндэслэлээр орж ирээгүй гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Шүүгдэгч Ж.Ж болсон асуудлыг маш тодорхой ярьдаг. Нотолбол зохих байдлуудыг хэн нотлох үүрэгтэй юм бэ, прокурор шалгах үүрэгтэй. Хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй шүүгчийн захирамжийг үл хүндэтгэж байгааг ойлгохгүй байна. Сүхболд гэх хүний талаар урьдчилсан хэлэлцүүлгийн хурал дээр л ярьсан гэдэг. Гэтэл хавтаст хэргийн материалд Ж.Жгийн зүгээс Д гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн байдаг. Д нь Сын эх нь байдаг. С гэх хүн цагдан хорих ангид хоригдож байгаа. С гэх хүнийг шалгаад Б холбоотой үйлдэлд хамтран оролцсон эсэхийг шалгах шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурор М.Сүхчулууны бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ж.Жг:

1. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хаан банкны 1 дүгээр давхарт “Онцгой байдлын ерөнхий газарт 4 төрлийн техник нийлүүлэх тендер авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Онцгой байдлын ерөнхий газрын даргын гарын үсэг тамгатай “Улсын нөөцөд бараа материал худалдан авах” гэрээг хуурамчаар үйлдэж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Б.О их хэмжээний буюу 58.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2. 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Онцгой байдлын ерөнхий газраас авсан тендерт хамтран ажиллаж их хэмжээний тендерт хамтран ажиллаж их хэмжээний ашиг өгнө” гэж иргэн Ш.Ахуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны төв салбараас гүйлгээ хийлгүүлж, 280.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.з“Онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч генерал Т.Бадрал гэх гарын үсэг тамгатай “Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах гэрээ” гэх хуурамч бичиг баримт үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, модны хоёрын Хаан банкны салбарын АТМ-с 51.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан,

4. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст гадаад мэдээний орчуулагчийн үүрэг гүйцэтгэж хөлсөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, урьдын танилын харилцаатай байсан “Басуруд” ХХК-ийн захирал ажилтай Б.зЗасгийн газрын ордонд дуудаж уулзан “Төв аймгийн санхүүжилтээр намрын ургац хураалтад тариалан эрхлэгчдийг түлшээр хангах ажил байгаа чи нэг колонк олоод Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралтай худалдан авах гэрээ хийчихээч гэж итгүүлэн улмаар Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат гэх үсэгтэй түлш талоноор худалдан авах зээлийн худалдан авалтын гэрээ гэх хуурамч гэрээ, баримт ашиглаж, гарын үсэг зуруулж түүгээр дамжуулан “Нью энержи стар” ХХК-ийн захиргаа төлөвлөлтийн менежер Д.Н2019 оны 8 дугаар сарын 15-наас 19-ний өдрийн хооронд утсаар Б.зхолбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд Д.Н 86.850.000 төгрөгийн үнэлгээ бүхий 45.000 литр түлшийг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилан их хэмжээний хохирол учруулсан,

5. 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр О.У“Түлш нийлүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөөний гудамж 44 дүгээр байр, 8 тоотод 170.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

6. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст гадаад мэдээний орчуулагчийн үүрэг гүйцэтгэж хөлсөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, “Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилладаг хүн байгаа юм, Засгийн газраас жижиг уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх замаар уул уурхайг хөгжүүлэх төсөл боловсруулж байгаа, энэ төслийн хүрээнд 10 уул уурхайн компанид 1300 тн түлш нийлүүлэх сонгон шалгаруулалтыг засгийн газрын жижиг уул уурхайг хөгжүүлэх сангаас зарласан байгаа, энэ шалгаруулалтад өмнө нь компаниуд оролцохоор материал хүргүүлсэн боловч түлш нийлүүлэх компаниуд нь шаардлага хангаагүй, хүсэлтээ өгчих танайх нийлүүлэх боломжтой бөгөөд 1 литр түлшийг 2180 төгрөгөөр тооцож нийлүүлнэ гэж “...П” ХХК-ийн захирал Ө.Ахуурч, Засгийн газрын ордон, Төв шууданд уулзаж итгэл төрүүлэн хуурч, албан бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-н товчооны орчимд байрлах “Пл” ХХК-иас 238.361.200 төгрөгийн үнэлгээ бүхий 109.340 литр түлшийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,

7. 2019 оны 11 дүгээр сарын 01, 03, 05-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Н” төвийн фитнес клубт сургалтын багшаар ажилладаг Б.Х, Б.Лнарт “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж байгаа учир тусалъя манай компани өөрөө телевизүүдтэй хамтран ажилладаг тэр шугамаар онгоцны тасалбар олж өгнө” гэж Солонгос улс руу нисэх тийз олж өгөх зорилгоор урьдын харилцаатай байсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МО” ХХК-иас нислэгийн тийз удаа дараа захиалан авч байсан тийз захиалгын ажилтан Г.Цдээрх нэр бүхий 2 иргэнийг Улаанбаатар-Бээжин-Чежү нислэгийн ирж, очих 2 талын тасалбарыг захиалж урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн, үлдэгдлийг нь шилжүүлсэн тасалбарыг баталгаажуулаарай” гэж итгүүлэн хуурч 4.535.200 төгрөгийн нислэгийн тийзийг захиалж, залилан мэхэлж, энэ гэмт хэргийн улмаас бусдад 888.746.400 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЗ/870 дугаартай захирамж “тухайн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2108 дугаартай шүүгчийн захирамжтай Ж.Жхолбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байхад захирамжид заасан ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/2108 дугаартай захирамжийг оролцогч нарт хуулийн хугацаанд гардуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногт буюу хуулийн хугацаанд хэргийн оролцогч нараас хэн алинаас гомдол, эсэргүүцэл гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч “П” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүний “...Шүүхээс хэргийг прокурорт буцаасан захирамжид хуулиар хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй байсан. Үүний дагуу прокурор эсэргүүцэл бичих эсэхийг хүлээсэн. Иймд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байсан.” гэх, мөн прокурор М.Сүхчулууны “...тус хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Ж.Энх-Амгалан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөр ажил, албан тушаалд шилжин томилогдсонтой холбоотойгоор тус хэрэгт ахлах прокурор М.Сүхчулуун хяналт тавьж ажиллах болсон бөгөөд энэ хугацаанд захирамжид эсэргүүцэл бичих боломжит хугацаа хязгаарлагдмал байсан.” гэх тайлбар хийх боловч тухайн захирамжид давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байжээ.  

Түүнчлэн, хэрэгт Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2-5а/10214 тоот албан бичигт “Б 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Буянт-Ухаа боомтоор гарсан” гэх мэдээлэл /6хх 138-139/, Б.Б холбоотой “хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын хэргийн мэдээлэл гэмт хэргийн санд бүртгэгдээгүй байна.” гэх /7хх 221-234/ албан бичгүүд авагдсан байна.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоож, харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд шүүгдэгч Ж.Жгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.  

Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Жхолбогдох хэргийг анхан шатны шүүхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ж.Журьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЗ/870 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Жхолбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ж.Жавсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ